Х.Булгантуяа: Намынхаа дарга, удирдлагуудтай санаа нийлэхгүй бол эргүүлэн татагдах үүд хаалга нээгдэх нь
УИХ-ын чуулганы /2026.04.09/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа байр сууриа илэрхийллээ.УИХ-ын Дэгийн тухай хууль дахин Үндсэн хуулиа зөрчсөн болж таарлаа. ЕТГ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нь "Үгүй" гэж хэлж байгаа ч хууль санаачлагчийн хязгаар дээр, УИХ-ын тухай хуулийн 36.1.1 дээр УИХ-ын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийн зөвхөн УИХ-ын гишүүн санаачилна гэж байгаа.Мөн Үндсэн хуулин дээр УИХ-ын гишүүн гэж байгаагаас биш тойргоос сонгогдсон, жагсаалтаар сонгогдсон гэсэн ангилал байхгүй. Энэ хүмүүс бол ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлын төлөө ажиллана гэсэн болохоос биш намынхаа төлөө ажиллахгүй. Энэ зөвхөн манай оронд ч биш дэлхийн хэмжээнд үүсдэг асуудал юм билээ. Энэ хуулиар ардын нам ч юмуу, аль нэг намын төлөөлөл байна гэж шахаж буй хэрэг. Жагсаалтаар сонгогдсон гишүүд илүү ёс зүйтэй, тойргийнх арай бага байх ёстой гэсэн хуулийн зохицуулалтыг хийж орж ирлээ. Намынхаа жагсаалт дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл ХАҮТ-ын ерөнхийлөгч, IT, цахимын төлөөлөл гэж оруулж ирсэн. Үүний дараа энэ хүмүүс намын дарга удирдлагуудтай, ЗГ-тайгаа санаа нийлэхгүй бол эргүүлэн татах үүд хаалгыг нь нээж байна. Өөрөөр хэлбэл сонгогчдыг хууран мэхэлж болно оо гэж хэлж байгаагаас өөрцгүй. Дарга нартайгаа үг зөрсөн асуудлууд зөндөө. Үүнээс болоод эргүүлэн татагдах уу? Ай Ди Эйд ардчиллын олон улсын том судалгааны байгууллага Перу, Венесуэл гэх мэтчилэн Латин Америкийн засаглалын хувьд маш тогтворгүй, дарангуйлал руу шилжсэн улс орнууд ийм хуультай байна аа. 2,2 сая сонгогчдын эрхийг дарга нарын томилсон 9 ҮХЦ-ийн гишүүд шийдэхгүй ээ. 2 хоногийн өмнө ЗГ-ын хэрэг эрхлэхийн дарга Б.Энхбаяр сайд хэлж байна лээ. Эрдэнэтийн 49% дээр цэц нь нэг дүгнэлт гаргасан дээд шүүх нь өөр дүгнэлт гаргаснаас болж бид нар хэрэгжүүлж чадахгүй байна аа гэж.