Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.18/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төсөл –ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Амарзаяа тайлбар хийлээ. УИХ-ын гишүүн Н.Амарзаяа: "...Ингэснээр төслийн нийт хөрөнгө оруулалтын зардлыг 10% бууруулах боломж бүрдэх бөгөөд төрөөс үзүүлж байгаа бодит дэмжлэг болно. гэж заасан юм. Энийг төсвийн байнгын хорооны санал дүгнэлт дээр уншсан. Энэ заалт дэмжвэл 10 хувь буурах зардлыг тооцоо мэдээлэлтэй нь авч ирэх шаардлагатай гэдгийг ажлын хэсгийнхэнд сануулж байна."
2019-10-18
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.18/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төсөл –ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Татвартай холбоотой асуудал учраас Сангийн яам анхааралтай ажиллаж байгаа гэж үзэж байна. Мөн Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгосонтой холбоотой Хэрлэнгийн хөдөө арал, Чингис хааны өлгий нутгийн 3 гол цэгт төвлөрдөг. Бурхан халдун, Дадал орчим, Хэрлэнгийн хөдөө арал. Юнескогийн соёлын өвд Бурхан Халдуныг бүртгүүлсэн. Гэтэл Хэрлэнгийн хөдөө арлыг газрын тос олборлохоор өрөмдөөд эхэлсэн. Би энд удаа дараа асууж байгаа. УУХҮЯ-ны мэргэжилтэн ч хариулсан. Хамгаалалтанд хангалттай аваагүй байна. 72 мянган га газар буюу Хэрлэнгийн голоос Ононгийн гол хүртэл чөлөөлсөн гэсэн ч тийм биш байна шүү. Дархан сум гэж бий. Ахай бээсийн хошуу. Энэ ч чөлөөлөгдөөгүй байна лээ гэж орон нутгийн удирдлагууд хэлсэн. Би Хэнтий аймгийг бүхэлд нь чөлөөл гээгүй. Одоо ч уул уурхайн үйл ажиллагаа зарим газар хийгдэж байгаа. Гэтэл хэсэгхэн түүх соёлын газар нутгаа уул уурхай болгохгүй авч үлдэх шаардлагатай байна. 1. Дорнодоос нефтиэ ямар тээвэрлэлтээр авах вэ? 2. Урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, Монголын төрийн бодлого залгамж чанартай байх хэрэгтэй байна. Хэнтьий аймгийн Бор-Өндөр сумыг нефтийн үйлдвэр барих шийдвэр гарсан байсан ч одоо Дорноговь аймгийн Алтанширээ суманд барихаар болчихоод байна. Яагаад өмнөх шийдвэрээр явж болдоггүй юм бэ? Бор-Өндөр сумын дэд бүтэц бүрэн хийгдсэн сум. Төмөр зам, эрчим хүч, усан хангамжийг шийдсэн газар юм."
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.18/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төсөл –ийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж үг бий. Бид саваа бэлдэх гэж байгааг ойлгож байна. Харин сааль нь хаана байна вэ гэж асуумаар байна. Гадаадаас түүхий нефтиэ аваад дотоодын хэрэгцээгээ хангах байх. Ингэхдээ ханш нь дэлхийн зах зээл дээрх ханшаар явна. Харин дотоодынх байхгүй шүү дээ. П.Очирбат гуай дээлээ мялааж байсан бол. 2007 онд Л.Болд 1991 оны гэрээгээр нь хятадуудад бэлэглэсэн. Засгийн газрын хурлаар орохгүй. Ашигт малтмалын газрын дарга нь гарын үсэг зурсан. Үүний дараа шийдье гэтэл 2014 онд Ц.Нямдорж сайд Газрын тосны тухай хуулийн 41.5 гэдэг заалтаар 1991 оны гэрээ энэ хуульд хамаарахгүй гэсэн. Байгаа ганц дотоодын нөөц гэж байгаа чинь Газрын тосны хуульд хамаарахгүй. Одоо хаанаасаа дотоодын нөөц гаргаж авах гэж байгаа юм бэ? Эсвэл Петрочайна дачин тамсагтай ямар нэг тохироо хийж байгаа юм уу? Эдний талбайгаас төрийн хар хайрцагны бодлогоор чөлөөт бүс гэж нэрлээд хадгалаад авсан чинь 500га г хятадад зарлаа гэж шоу хийгээд буцаагаад петрочайнад өгчихсөн шүү дээ. Сүүлдээ Ж.Батзандан өөрийн найз Амарсайханыг ашигт малтмалын газар нэг даргаар тавьсан. Ярилцсан бичлэг ч бий гэсэн. Бид энд саваа бэлдээд байдаг. Угтаа дотоодын нөөц дээрээ суурилан ашигаа тооцон бэлдэхээс биш гаднаас ирэх нөөц дээр үйлдвэрээ байгуулах тухай ярих хэрэггүй. Дотоод нөөц дуусвал гаднаас авах тухай ярина л гэнэ. Үүнээс гадна ОХУ хоолой татна гэж байна. Тэгэхээр тэрбумаар ийм үйлдвюэр ярих нь сонирхолтой байна. Аливаа бизнес хөрөнгө оруулалтаас гадна ашигаа тооцож үйлдвэрээ барих ёстой. Гэтэл саальгүй сав бэлдэж яах юм бэ? Гадныханы гар хөл болчихсон юм шиг улайм цайм хуулийг блок хийсэн байж өнөөдөр үйлдвэр барих гэж байж энэ блокыг гаргахгүй байгаа юм. Ямар ч улс ганцхан компанид зориулж хууль батладаггүй. Манайх 1991 онд баталж байсан. Ингэж бүхэл бүтэн улсыг хоролсон байхад ҮАБЗ арга хэмжээ авахгүй байгаа юм бэ?"
ТБХ-ны хуралдаанаар Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиар ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус тус гаалийн албан татвараас чөлөөлсөн гэдгийг дурдлаа. Дээрх хуулиудыг хэрэгжүүлэх явцад мод, модон материалын импортын хэмжээ жил дараалан өсч ирсэн бөгөөд энэ хэмжээгээр ойгоос ашиглах, бэлтгэх, мод хууль бус мод бэлтгэлийн хэмжээ буурч, ойг нөхөн сэргээх цэцэрлэгжүүлэх ажлын цар хүрээ нэмэгдсэн байна. Хуулийн төсөлд ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSM), стандартын дагуу хийгдсэн угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр тусгасан аж. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, О.Батнасан, Б.Чойжилсүрэн, Ц.Нямдорж нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн “Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье. Гэхдээ хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 01-ээс эхлэхээр тусгавал хуулийн зөрчилгүй болно” гэсэн саналыг хэлж байлаа. Ингээд Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв
2018-04-24
Улсын Их Хурлын чуулганы өчигдөрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/-ыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд татвар нь энгийн ойлгомжтой байх зарчмын хүрээнд хоёрдмол агуулга бүхий зарим нэр томъёо, тухайлбал, бараа, ажил, үйлчилгээ зэргийг нэг мөр оновчтой тодорхойлох, албан татвар төлөгчөөр бүртгэгдэх босгын хэмжээг инфляц, эдийн засгийн өсөлттэй уялдуулан өөрчлөх, нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой асуудлыг электрон хэлбэрээр гүйцэтгэх үндэслэл, зохицуулалт, хариуцлагатай холбоотой зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэхээр тусгасан гэдгээ Сангийн сайд Ч.Улаан хэллээ. Мөн тэрбээр, Засгийн газраас нэмүү өртгийн албан татварын босгыг 50 сая төгрөг байхаар оруулж ирж байгаа юм. Ингэхдээ инфляцийн түвшин, олон улсад нэмүү өртгийн албан татварын босго тогтоодог аргачлал, албан татвар цуглуулахад гарах зардал зэргийг харгалзан үзсэн гэдгийг хэллээ. Мөн энэ хуулийн гол үзэл санаа нь бэлэн мөнгөөр хийгдэж байгаа гүйлгээг бүртгэлд авах, татварыг буцаан олгох, хүн бүр татвар төлөгч байхад чиглэж байгааг тэрээр онцлов. Д.Сумъяабазар гишүүн асуув Далд эдийн засаг бүрэн буурч чадах уу? НӨАТ-ыян падааныг электрон хэлбэрээр хийх техникийн шийдэл нь бэлэн болсон уу? Ч.Улаан: Далд эдийн засаг бүрэн цэгцэрнэ гэж хэлэхгүй. Электрон хэлбэрт шилжүүлэх техникийн шийдэл ойрхон байгаа. Банкны төлбөрийн картаар хийж болно. Ж.Эрдэнэбат санал хэллээ. НӨАТ-ын буцаан олголт тэгш бус болох гээд байна. Хүн юм худалдаж авахдаа заавал картаар тооцоо хийж, аль нэг арилжааны банканд суутгал төлж байж, НӨАТ-ынхаа урамшуулалтыг буцаан авах болчих юм биш үү.Картаар урамшуулалтаа авдаг болно гэвэл хөдөө орон нутгийхан яах юм бэ. Үүнийг тооцохгүй байна.
2014-05-28