Үндсэн хууль
Өргөн барьсан: 2026/05/26
Өргөн барьсан: 2026/05/12
Өргөн барьсан: 2026/05/05
Өргөн барьсан: 2026/03/16
Өргөн барьсан: 2026/03/08
Өргөн барьсан: 2025/11/19
УИХ-ын чуулганы /2026.10.16/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:УИХ-ын гишүүн ард түмний элч төлөөлөгч гэдэг агуулгаар өөрчлөлтүүд орж байна. Сайжирч байгаа зүйлүүд харагдаж байна. Гэхдээ нэг чухал асуудал байна. Намын бүлэг дээр тодорхой хэмжээний шийдвэр гаргахыг шахдаг. Жишээлбэл сонгуульд дэвшсэн мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг эсрэг байна гэдгийг шүүмжлэхэд намын бүлэг дээрээ дэмжиж ,бүгдээрээ эсэргүүцдэг, бүүлийддэг, шахдаг, гадуурхдаг. Зарим байдлаар оноожуулж хариуцлага тооцох асуудлууд байдаг. УИХ-ын гишүүний хуралдаа суулгая гээд байгаа боловч намын бүлгээрээ хайрцаглаад, жишээлбэл АН дээр 1 2 3 одтой гээд шийдвэр гаргаад, биелүүлэхгүй байхын аргагүй байдлаар ханддаг. Нам өөрөө УИХ-ын дээр гараад суучихсан, шийдвэрүүдийг хайрцагладаг байдал.УИХ-ын гишүүд ард түмний элч төлөөлөгч байх үндсэн хуулийн зарчмыг гажуудуулж байна. Хэрвээ тийм зарчмаараа эрх барьсан, суудал авсан намууд л 2 -3 хүнийг чуулганд суулгаад л санал хураадаг иймэрхүү нөхцөл байдал олон зүйлүүд дээр харагдаж байна. Үүнтэй холбоотой зохицуулалтуудыг энэ хууль дээр оруулмаар санагдаж байна. УИХ-ын гишүүдийг намын бүлэг дээр эсвэл нам дээрээс ямар нэгэн байдлаар ард түмнийг төлөөлөх эрхийг нь хязгаарлаж болохгүй. Хуулиараа хуралд суух ёстой байтал хуралдаа нь суухгүй бойкотлох хэмжээний санал санаачилгуудыг гаргадаг. Дэмжихийг шаарддаг. Дэмжихгүй бол гадуурхах байдлууд харагдаж байна. 2 дугаарт, УИХ-ын гишүүд хууль тогтоох эрх үйл ажиллагаанаас бусад өөр ажил хийхийг Үндсэн хуулиараа хориглочихсон. Гэтэл янз бүрийн спорт, төрийн бус байгууллагуудын холбооны ерөнхийлөгч, захирал гэсэн хүмүүс энэ дотор зөндөө байна. УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагаа чиг үүргээсээ гадуур төрийн бус байгууллагуудынхаа ажлуудаар гадаад дотоодод томилолтоор явдаг, УИХ-аас чөлөө олгодог. Ийм асуудлууд байна. УИХ-ын гишүүдээс ажлын хэсэг дээр мэдээлэл байвал УИХ-ын гишүүдийн хэд нь ТББ холбоодуудын захирал, ерөнхийлөгч нар байна, энэ чиглэлээр томилолтод зөвшөөрөл олгосон тоо байдаг бол мэдээллийг өгөөч. Бүгдээрээ холбооны ерөнхийлөгч болоод гадагшаа дотогшоо явна, спорт урлагийн арга хэмжээ гээд явчихдаг. Чуулган ирц хүрэхгүй, асуудлаа шийдэж чадахгүй нөхцөл байдлууд үүсээд байна. Үндсэн хуулийн агуулгад нийцүүлж үүнийг өөрчилмөөр байна. 3 дугаарт, энэ хуулийн төсөл энгийн горимоор батлагдахаар байгаа. Үүнийг төсвийн хэлэлцүүлгийн үед байнгын хороонуудтай холбоотой өөрчлөлтүүд орж байгаа учраас ирэх оны төсвийн хэлэлцүүлэг дууссаны дараа хүчин төгөлдөр болох хугацааг нь он гараад 1 сарын 1-нээс болговол зүгээр үү?
УИХ-ын чуулганы /2026.05.21/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, асуудлыг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:Нэгдүгээрт, Чуулганы нэгдсэн хуралдаанд Дэгийн тухай хууль дээр зарим зүйлийг хэлье. Зарим зүйл заалттай санал нийлэхгүй байна. Гишүүд нэгдсэн хуралдаанд асуулт асуух нэрсээ урьдчилан өгдөг байсныг болиулъя гэж байна. Энэ заалтыг яагаад оруулсан юм бэ гэдгийг та бүгдэд хэлье. Яагаад гэвэл өмнөх хуулийг санаачилсан гишүүний хувьд хэлье. Парламентын үйл ажиллагаа, нэгдсэн хуралдаан, байнгын хорооны хуралдаануудыг үр дүнтэй явуулах шаардлага байсан. Чуулганы нэгдсэн хуралдаан дээр бүх гишүүд үгээ хэлнэ гэдэг нь цаг хугацааны хувьд хугацаа шаардана. Түүнээс гадна байнгын хороон дээр ярьсан асуудлаа чуулганы хуралдаан дээр давтдаг. Ирдэг аль эсвэл нэрсээ өгөөд кноп дараад гарчихдаг. Гараад явчхангуутаа тэр хооронд нь нөгөө ажлын хэсэг чинь бүх асуултад нь хариулчихдаг. Гишүүд чинь сонсоогүй байж байгаад орж ирэнгүүтээ аль хэдийн асуугдсан асуултуудыг давтаж асуугаад л байдаг. Сунжирдаг, хэлэлцүүлэг үр дүнгүй болдог зүйлүүдийг хязгаарлаж байгаа юм. Хоёрдугаарт, Намын бүлэг гэж яагаад байгаа юм. Эдгээр чинь өөрсдөө бодлогоороо хэн асуулт асуух юм, хэн үг хэлэх вэ гэдэг нэрсээ урьдчилж өгнө. Танин мэдэхүйн асуултууд л асуусаар байгаад дуусдаг. Үг хэлэх асуудлыг индэр дээрээс гэж шийдвэрлэсэн. Индэр дээрээс үг хэлж байгаа гишүүд хариуцлагатай болж байгаа юм. Намын бүлгийг төлөөлж үг хэлж байгаа, тодорхой байр суурийг илэрхийлэх гэдгээрээ гишүүд хариуцлагатай болж байгаа гэсэн үг. ҮҮнийг эвдэж болохгүй. Гишүүд урьдчилж нэр өгдөг нь тогтчихсон зүйл шүү дээ. Намайг ажиллаж байхад гомдол гарч байгаагүй. Харин ч энд нэрээ өгчхөөд асуултаа асуудаггүй, нэрээ өгчхөөд үгээ хэлдэггүй асуудал дүүрэн байгаа. Тогтчихсон сайн жишгээрээ явах хэрэгтэй. Тиймээс хуучнаараа үлдээх нь зүйтэй. Засах зүйл амьдрал дээр гарч ирээд байгаа. Зарчмын зөрүүтэй саналыг манай гишүүд анхааралтай хараарай. Ажлын 2 хоногийн өмнө өгнө гэдгийг засах нь зүйтэй.
УИХ-ын чуулганы /2026.05.21/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, асуудлыг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Л.Соронзонболд: УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг бол дэмжиж байгаа. Байнгын хороод дээр хууль тогтоомжийн биелэлт болон УИХ-ын шийдвэрийн биелэлтийн тайлан танилцуулагддаг. Ингэхдээ байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд. Эдгээр тайланг харж байхаар ерөөсөө биелэгддэггүй, гүйцэтгэл муутай ажлууд олон жил дараалан хэлэлцэгдэж байгаа байдал харагдаад байдаг. Мөн гүйцэтгэлийнх нь үнэлгээнд нөлөөлөөд байдаг. Тэгэхээр эдгээр асуудлуудын талаар нэмэлт өөрчлөлт дээр хуулийн төслийн санаачлагчид ямаршуу өөрчлөлт оруулж байгаа вэ. Мөн ямар ахиц дэвшил гаргана гэж бодож байна вэ?
УИХ-ын чуулганы /2026.05.21/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, асуудлыг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Уянга: УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. энэ хууль 2024 оны 5 сарын 16-ны өдөр батлагдсан хууль. Хууль тогтоомжийн тухай хуулиа харахаар хуулийн хэрэгжилтэд үнэлгээ хийдэг болъё. 5 жил тутам хийж болно, шаардлагатай тохиолдолд өмнө нь хийж болно гэж байгаа. Тэгэхээр яг ямар шаардлага үүссэн болоод энэ хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулахад хүрсэн бэ гэдгийг хууль санаачлагчдаас асууя. Ингээд өөрсдийн үзэл баримтлал дээр бичсэн байгаа шаардлагыг нь нэг бүрчлэн харж байгаа. Хяналт шалгалтын төлөвлөлт, цаглаврын хэрэгжилт, эрх зүйн зохицуулалт сул. Бүрэн төлөвшөөгүй. Батлагдаад 2 жил болж байх үед сул, бүрэн төлөвшөөгүй л байх болов уу. Тэгэхээр энэ бол нэг шаардлага нь болж орж иржээ. Бодлогын баримт бичгийн төлөвлөлт, хэрэгжилтийн явц, гүйцэтгэл, дүн шинжилгээ хийх хугацаа зэрэг нь холбогдох хууль тогтоомжтой уялдаагүй байна. Тэгэхээр УИХ-аас системтэйгээр хэлэлцэх нөхцөл бүрдээгүй байна. ийм учраас сая хууль санаачлагчдын танилцуулсан танилцуулгад гарсан давуу талуудыг оруулж байна гээд энэ хуулийн төсөл бэлтгэгдэж орж иржээ. Их хуралд орж ирээд батлагдаж байгаа хуулиуд судалгаа муу хийгдэж байгаа нь харагдаж байна. Цаашдаа энэ дээр яаж анхаарах вэ? Маш олон хуулиуд нь Үндсэн хууль зөрччихсөн гээд ар араасаа Цэцийн дүгнэлтүүд нь ороод ирдэг. Хяналт шалгалтын хууль нь асуудалтай байна гээд 2 жил хэрэгжиж эхлэсэн төдийд л нэмэлт өөрчлөлт байдлаар орж ирж байдаг. Хугацаа нь яг болсон юм болов уу, жаахан харах байсан юм биш үү? Хуулийн төслийн 7.2-т 1 өгүүлбэр байгаа. УИХ хянан шалгах үйл ажиллагаа хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн албан хаагчдыг дайчилж байгаа. Төрийн албан хаагч байсан хүний хувьд нэг хэлэхэд төрийн албан хаагчдыг их ажлаар дардаг. Өөрсдийнх нь ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй асуудлуудаар дайчлах асуудал гардаг. Үүнийг хязгаарлах хэрэгтэй. Төрийн албан хаагчид ажилд нухлуулдаг хэсэг бүлэг хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс маань дахиад л ороод ирнэ. Эд нарыгаа яаж хамгаалах юм бэ? Ингээд хуулийн төсөл батлагдлаа гэхэд хэрэгжилт хангалтгүй байна гэдгийг байнга ярьдаг. УИХ нь хуулиа тогтоочихдог. Хэрэгжүүлэх субъект нь болохоороо ЗГ агентлагуудаараа дамжуулна эсвэл нутгийн захиргааны байгууллагаараа дамжаад хэрэгжүүлдэг.
УИХ-ын чуулганы /2026.05.21/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, асуудлыг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Хэрлэн үг хэллээ.УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль энэ 3 хуульд нэмэлт өөрчлөлтийг нэг дор оруулж ирж байгаа нь тун зөв. Нягт уялдаатай энэ 3 хуулийг хамтад нь авч үзэж гэмээ нь Их хурлын үйл аж ажиллагаанд дорвитой өөрчлөлтийг хийж чадна. Хуулийн өөрчлөлт хийх үндсэн шалтгаан нь Их хурлын үйл ажиллагааг илүү үр бүтээлтэй болгох, бүтээмжийг дээшлүүлэх явдал гэж харж байгаа. Их хурлын үр бүтээл бүтээмжийг дээшлүүлэхийн тулд нэн тэргүүнд гишүүдийн ажиллах боломжийг нэмэгдүүлэх явдал бол хамгийн чухал. Хууль санаачлагчдын хуулийнхаа төслийн үзэл санааг хадгалах, хамгаалах, тайлбарлах, гишүүд үзэл бодлоо уралдуулах, бүтэн нэг цагийн туршид мэтгэлцэх зэрэг дэвшилтэт санаанууд орж ирсэн нь энэ хуулийн төслийн нэг сайн тал. Түүнчлэн энэ хуулийн төсөлд Их Хурлын бүтээмжийг дээшлүүлэхийн тулд хуралдааны бэлтгэлийн тухай тодорхой хэмжээгээр оруулах зайлшгүй шаардлагатай байна. Хуралдааны бэлтгэл гэдэгт хуралдааны зарыг хүргэх, танхим техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах хэмжээнд бид нар ойлгохгүй болов уу. Хуралдааны бэлтгэл гэдэг бол хурлаар хэлэлцэх асуудалд холбогдох зарим материалыг хуралдаан дээр тарааж байдгийг зогсоож харин шийдвэр гаргахаар орж ирж байгаа УИХ-ын гишүүд хэлэлцэх асуудлын талаар урьдчилан материалыг авч судалж, санаа бодлоо цэгцэлж, шийдвэрийг өөрөө өөртөө гаргаад орж ирэх нөхцөлийг бүрдүүлэх явдлыг хуралдааны бэлтгэлийг хангах гэж ойлгох болов уу. Энэ талын асуудал дээр Дэгийн тухай хуульд тодорхой зааж өгөх хэрэгтэй байна. Их хурлын үр бүтээл бүтээмжийг дээшлүүлэхийн тулд сахилга батыг сайжруулъя гэсэн санаа нэлээн түлхүү орж ирсэн байна. Тэгэхээр УИХ-ын ёс зүйн дүрмээр өмнө нь жилийн нийт хуралдаанд 50-аас дээш цагаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хурлаар оруулж хариуцлага хүлээлгэдэг байсан. Ээлжит чуулганы буюу 75 хоногийн хугацааны энэ хуралдаанд 5-аас дээш удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол 1 сарын хугацааны чуулганы чуулганы байнгын хорооны, дэд хорооны, ажлын хэсгийн хуралдааны нийт санал хураалтын 50-аас дээш хувьд оролцоогүй бол Ёс зүйн дэд хороо хариуцлага хүлээлгэж, тогтоол гаргахаар зааж оруулж ирсэн байгаа. Өөрөөр хэлбэл хүлээлгэх хариуцлага нь илүү чангарч орж ирсэн. Ер нь бид нар төсөв батлах үед хэлэн зуугаар нь санал хураадаг. Хэдийгээр хууль нь байгаа ч гэсэн магадгүй олон хүн хариуцлага тооцох болоод ирэхээр хуулиа бүрэн хүчин чадлаар нь хэрэглэхгүй болчих вий. Хариуцлага хүлээлгэхдээ зөөлнийг нь хатуутай нь уялдуулах, тэнцвэртэй байдлыг хадгалах талаас нь бодолцох хэрэгтэй байна.
УИХ-ын чуулганы /2026.05.21/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүллээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин дараах байр суурийг илэрхийллээ.Хуулийн 8-р зүйл нь Гишүүний бүрэн эрхийн тухай заалт. Бүрэн эрх, ёс зүй, хариуцлага хүлээлгэх, шийдвэрлэх журам гээд 10 зүйлийг нэг дор чихчихжээ. Уншихад ойлгомжгүй байдалтай байна. Хуулийн төсөлд байгаа асуудал нь хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэгт хууль санаачилсан болон хамтран санаачилсан төлөөллийг оролцуулахаар заажээ. Энэ нь одоогийн агуулгыг дордуулж байна. Хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг бие даасан байдлыг алдагдуулжээ.Техник талаасаа 8-р зүйлд оруулсан заалтууд хэр оновчтой вэ?Гишүүн чуулганы дотор болон гадна бусдыг доромжлон гүтгэсэн бол иргэниймаргааны шүүхэд хандаж болно гэсэн заалтыг тодруулаач. Яагаад зөвхөн иргэний маргааны шүүх гэж?УИХ-ын дэргэдэх Хүрээлэн байгуулах асуудал нь одоо байгаа хүрээлэнг хэлж байна уу, шинээр байгуулах уу?Ирц, саналаа өгөх байдлыг үндэслэн хариуцлага хүлээлгэх асуудал буюу 8.7.2а-д 30 хүртэлх хоногоор хуралдаанд оролцох, үг хэлэх эрхийг хасна гэж тусгажээ. Энэ нь ҮХ-ийн заалттай зөрчилдөх шинжтэй байна. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Гишүүдийн хэлж буй үг иргэд, сонгогчдын үндсэн эрхийг хэрэгжүүлж буй хэлбэр. Тов, дараалал тогтоохдоо зэрэгцсэн олон хурал зарлах асуудал ирцэд нөлөөлдөг шүү.