УИХ-ын чуулганы /2025.07.09/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Хуулийн төслийн 20.30 дээрх заалтаас асуух зүйл байна. Нэгдсэн хуралдаанд худал мэдээлэл ирүүлэх тухайд худал юм уу буруу ташаа мэдээлэл танилцуулах тухай асуудал бий. Гэтэл зөвхөн нэгдсэн хуралдаанд гээд заачихсан. Байнгын хорооны хуралдаануудыг оруулах боломж байгаагүй юу? Хуулийнхаа үзэл баримтлалаас арай өөр болчихно гэж үзсэн юм уу? Эндээс харвал нэгдсэн хуралдаан дээр худал мэдээлэл ирүүлэхгүй байх тухай болчхоод байнгын хорооны хуралдаан дээр худал мэдүүлэг мэдээлэл ирүүлж болох ч юм шиг. Нэг ийм нэг хийдэл гэх үү завсар гэх үү үлдчихээд байна. Үүнийг хараагүй өнгөрнө гэж баймгүй. Өөр хуулиар зохицуулах гэж байгаа юмуу? Түүний асуултад УИХ-ын гишүүн Баярбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы 2025/06/25ны өдрийн нэгдсэн хурадпаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2025.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/-ийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Энэ төслийг зарчим, агуулгын хувьд бол ойлгож дэмжиж байна. Хууль санаачлагчаас асууя. Энэ асуудлыг уян хатан аль аль боломжийг нь хадгалсан байдлаар зохицуулах боломж бий юу? Гишүүд маань цаг үеийн болоод тодорхой чиглэлээр Ерөнхий сайдад урьдчилан асуултаа тавиад мэдээллээ авах нь чухал. Гэхдээ нөгөө талаасаа ЗГ-ын тэргүүн бас ийм асуудлаар УИХ-даа мэдээлэл өгмөөр байна гээд албан ёсоор хандвал тэрийгээ хуваарьт оруулаад тэр бололцоог нь үлдээвэл яадаг юм бэ? Нэг зүйлийг шууд байхгүй болгож өөрчлөөд байгааг жоохон анхаарч үзээч ээ. Тэгэхээр энэ асуудлуудыг хэлэлцэхийг дэмжвэл гишүүдийн сонирхсон асуултаар цагийг илүү үр бүтээмжтэй өнгөрөөх тал дээр зарчмын хувьд ойлгож дэмжиж байгаа шүү. Ер нь зүгээр бас ЗГ-ын тэргүүний хүсэлт гэдэг юм уу, албан бичгээр хандаад мэдээлэл өгмөөр байна аа гэвэл тэрийг нь харгалзаж үзэх асуудлыг бас зарчмын хувьд ойлголцоод явчихвал яасан юм бэ? Энийг ямар байдлаар зохицуулах боломжтой гэж хууль санаачид үзэж байна вэ? Эсвэл ямар шийдэл оруулж ирсэн бэ? Үүн дээр мэдээлэл өгнө үү. Түүний асуултад, УИХ-гишүүн, хууль санаачлагч Х.Тэмүүжин хариуллаа.
УИХ-ын чуулганы 2025/06/25ны өдрийн нэгдсэн хурадпаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2025.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/-ийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Номинчимэг асуулт асууж, УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Х.Тэмүүжин дараах хариултыг өгөв. Бусад парламентын жишгээр. Ерөнхий сайд парламентын гишүүдийн асуултад хариулахдаа асуултаа 3 хоногийн өмнө тавьдаг юм байна лээ. Манай нөхцөлд энэ 3 хоног арай жоохон тулгамдах байх гээд Монголын нөхцөлтэй тааруулаад 7 хоног гэдэг агуулгыг оруулсан. УИХ-ын гишүүд бол 7 хоног гэдэг дотор үнэхээр улс орны амьдрал өөрөө буцалж байдаг хормоор, өдрөөр нөхцөл байдал өөрчлөгдөж байдаг учраас гишүүд нийгэмд болж байгаа үйл явдал яг тэр халуун цэг дээр нь халуун цаг үе дээр нь анхаарал төвлөрсөн байгаа тэр үе дээр нь ЗГ-ыг тэр асуудал руу чиглүүлэх зорилготой асуултуудаа асуух гэдэг бол парламентын гишүүдийн чухал эрх юм байна лээ. Энэ хугацаа урт байх тусам сэдэв хуучирдаг асуудал нь өөрөө шийдэлгүй болоод төр өөрөө асуудлаа барьж чадахгүй гээд олон нийтийн итгэл даах тэр чадвар өөрөө суларчихдаг гэдэг тийм шүүмж байдаг юм байна лээ. Хуваарилсан хугацаанууд бол олон улсын парламентад хэрэглэж байгаа жишгүүдээрявсан. Асуулгын цаг дээр бол нэг чухал зарчим бол парламентын гишүүд олонх цөөнхөөс өөр шалтгаалаад ЗГ буюу Ерөнхий сайдаас асуулт асуух эрхтэй байдаг юм байна лээ. Гэхдээ энэ эрхээ эдлэхдээ асуулт асууж байгаа цагийн 50-аас доошгүй хувийг албан ёсны цөөнхийн бүлэг албан ёсны цөөнхдөө өгөх ёстой гэдэг зарчим үйлчилдэг юм байна лээ. Нэг чухал зарчим нь тодорхой тэр асуудлуудыг живүүлэхгүйн тулд дэс дараалсан асуулттайгаар нэг сэдэв дээр төвлөрч асуулт хариулт өрнөх бололцоог хангахын тулд энэ дэс дараалсан асуулт буюу нэг сэдэв дээр төвлөрөх гэдэг энэ зарчмыг өөрөө бас тодорхойлж хуульчилж өгдөг юм байна лээ. Тэгээд энэ агуулгуудыг нэлээн сайн шингээсэн. 2 намын бүлэг дээрээ хоорондоо ярилцаж байгаад анх өргөн барихаар санал авч байсан төсөлд дээрээсээ тодорхой хугацаануудыг шилжүүлсэн байгаа.
УИХ-ын чуулганы 2025/06/25ны өдрийн нэгдсэн хурадпаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2025.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/-ийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн П.Сайнзориг асуулт асууж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах хариултыг өгөв. Өргөн барьсан хуулийн төслийн 112.10 дээр цаг үеийн шинжтэй тулгамдсан асуудлаар Ерөнхий сайд УИХ-д мэдээлэл хийх шаардлагатай гэж үзвэл энэ зүйлд зааснаас өөр цаг өдөрт хийж болно. Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асуух үг хэлэхэд энэ зүйлийн 9.10.7-д заасныг баримтална гэсэн зохицуулалт орсон байгаа. Тийм учраас зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын асуулгад асуугаад байхгүй бас цаг үеийн асуудлаар бол мэдээлэл хийх эрх нь нээлттэй байгаа.