УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2025/06/18ны өдрийн хуралдаанаар "Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүн 2025.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах байр суурь илэрхийлэв. Эрүүгийн хуульд худал мэдээллэх гэдэг гэмт хэрэг байгаа. Энэ худал мэдээллэх гэмт хэргийн дотор ямар өгүүлбэр байгаа вэ гэхээр хуулийн этгээдийн алдар хүндэд халдсан бол гэдэг нэг ийм ойлголт байгаа. Сүүлд Эрүүгийн хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор энэ хуулийн этгээд гэдгийг ашиглаж төрийн байгууллагууд гомдол гаргадаг болж хувирсан. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага бас хуулийн этгээд учраас бидний алдар хүндэд халдлаа гэдэг байдлаар иргэнтэйгээ заргалддаг. Ийм жишиг тогтоод нэг бус нэлээн хэдэн шүүхийн шийдвэрүүд гараад цөөнгүй иргэд бол ял шийтгүүлсэн байгаа. Орчин үеийн 1992 оны Үндсэн хуулиар ардчилсан либерал Үндсэн хууль гэдэг тунхагласан. Энэ үндсэн хуулийн үзэл санаагаар бол төр иргэнтэйгээ өрсөлдөхүйц нэр төртэй байхыг бол хориглодог. Нэр төргүй юу? Degnity гэдэг ойлголт зөвхөн иргэний эрх чөлөөний хэсэг байдаг. Тийм учраас хуулийн этгээд гэдэг Эрүүгийн хуульд ашиглагдсан нэр томьёог ашиглах байдлаар төр иргэнээсээ давсан нэр алдартай байх ийм нэг гажуудсан байдал бий болж эхэлсэн. Ардчилсан улс оронд төр хуулийн этгээдийн эрх эдэлдэг ганцхан тохиолдол байдаг. Энэ бол иргэний маргаантай. Гэтэл эрүүгийн буюу нийтийн эрх зүй дээр төр энийг ашиглах гэж оролдож байгаа байдлыг халахын тулд Эрүүгийн хуульд заасан хуулийн этгээд гэдэг ойлголтод төр хамаарахгүй гэдэг тайлбар хийж өгч байгаа.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2025/06/18ны өдрийн хуралдаанаар "Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүн 2025.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах байр суурь илэрхийлэв. 2017 оны нэмэлт өөрчлөлтөөр Нийгэмд аюултай шинж чанар хор уршиг гэх мэтчилэн ийм ойлголтуудыг Эрүүгийн хуульд хуульчилсан. 2015 онд социалист ийм ойлголтуудыг халсан байсан. Бараг шүүхийн гарч байгаа бүх шийдвэр дотор нийгмийн хор аюулыг үнэлж, нийгэмд аюултай шинж чанараар нь гэх мэтчилэн байдлаар ял шийтгэх тогтоол уншиж байгаа. Тиймээс энэ ойлголтыг халахаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж байна. Та бүхэн анзаарч байгаа бол ардчилсан Үндсэн хууль бүхий улс орнуудад хүнээс гадуур хэн нэгнийг яллахыг хориглодог. Тийм учраас хэмжигдэхүйц маш тодорхой ойлголт бичиж байж хүнийг буруутгадаг. Нийгэмд аюултай үйлдэл хийсэн гэдгээр гэдгийг хэмжих ямар ч боломж байхгүй. Хэт субьектив ийм зүйлээр иргэдийг яллаж шийтгэж байгаа байдлыг бол Эрүүгийн хуулиас салахаас өөр аргагүй.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2025.06.18ны өдрийн хуралдаанаар "Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүн 2025.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин дараах байр суурь илэрхийлэв. Мөрдөн шалгах үйл ажиллагааны нууц гэдэг ойлголт байгаа. Энэ мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хэт хавтгайруулан хэрэглэснээс болоод нууцыг хадгалах үүрэггүй этгээдүүд хүртэл шийтгэгддэг жишиг тогтсон. Нэг бус сэтгүүлчид хүртэл шийтгэгдсэн тохиолдол байгаа. Тийм учраас энэ мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой хэсгийг шинэчлэн найруулж 2015 оны Эрүүгийн хуулийг анх бичиж байсан тэр үзэл санаагаар нь буцааж бичиж байна. Мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой мэдээ гэдэг энэ ойлголтыг зөвхөн энэ нууцыг хадгалах үүрэг бүхий албан тушаалтнуудад, хууль сахиулагч нарт үүрүүлж байна. Бусад иргэд хэн ч гэсэн мэдэж байна. Түүнийгээ ил болгоод хариуцлага тооцох гэж байгаа бол ганцхан тохиолдлыг тооцож байна. Тэр нь бол нууцалсан гэрч. Нууцалсан гэрчийг мэдсэн этгээд нууцалсан гэрчийн мэдээллийг ил болгосон бол эрүүгийн хариуцлага хүлээж болно. Тэрнээс бусад хавтаст хэрэг дотор байгаа мэдээ, үйл явц, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээллийг мэдээлсэн иргэн болэнэ хууль баталсны дараа бол эрүүгийн хуулиар гэмт хэрэг гэж үзэж хариуцлага хүлээхгүй болж байгаа. Энэ мэт тодорхой философи санаатай шинэ нийгмийн үнэт зүйлүүдийг хамгаалахад чиглэсэн Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан. Энэ өргөн барьсан нэмэлт өөрчлөлтийг энэ 7 хоногт УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдэх гэж байна.