Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, түүний дагалдан гарсан процессын хуулиудын хэрэгжих хугацааг хойшлуулах тухай асуудлаар нээлттэй хэлэлцлээ. Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү ?
"Уг нь энэ Л.Болд гишүүн юманд овоо уян хатан ханддаг юмсан. Одоо бүүр өргөсөнд хатгуулсан юм шиг боллоо. Бүх нарийн учрыг мэдэж байгаа шүү дээ Чи" хэмээн Ц.Нямдорж гишүүн хэллээ. Тэрбээр, "Энэ хуулийг батлах бол говийн зэрэглээ кино дээр нэг кино механикч ганцаараа яриад л кино гаргаад байдагтай адил зүйл болсон шүү дээ. Нэг хүн мэдэмхийрээд л , тайлбарлаад л , гурав дөрвөн гишүүн нь 10-аад хүний кноп дарж байгаад л баталсан ш дээ. Ажлын хэсэг яг адилхан кино механикч шиг л ажилласан"....
О.Баасанхүү гишүүн хуулийг хэрэгжүүлэх хугацааг сунгах хууль батлах гээд байгаа нь тун буруу жишиг гэдгийг хэллээ. Тэрбээр, "Аливаа батлагдсан хуульд сайн ч заалт бий, муу ч үаалт бий. Үүнийг зас л гэж бид энд сууж байгаа. Одоо харин яриад байгаа зүйл бол энэ заалт, тэр заалт гэхээс илүү бүхэлд нь хэрэгжүүлэхгүй гэж байна. Өөрөөр хэлбэл, надад эсвэл манай харъяа байгуллагад таалагдахгүй байгаа учраас хэрэгжүүлэхгүй гэж байгаа учраас болиулъя, хугацааг нь хойшлуулъя гэдэг ийм жижиг тогтох гээд байгаад асуудал байгаа. Бид хууль батлах гээд байна гэдгээ сайн санар хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хуулийг хэрэгжүүлэх хугацааг сунгах хууль батлах гээд байна. Үүнд асуудал байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Манай МАН хүний эрх чөлөө ярихдаа ерөнхийдөө хойрго байдаг нам" хэмээн эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг сунгаж гэж буйд эсэргүүцэж байр суурь хэллээ. Хууль зүйн сайдын хэлж буй 1500 хянагч ШШГГазарт нэмэх хэрэгтэй гэж хэлж байгаа бол худлаа тоо. Тэгэхээр 93 тэрбум төгрөг гэдэг бол бас худлаа болж байгаа юм. Хуульзүйн сайд УИХ-ын байнгын хороо, чуулган дээр худлаа мэдээлэл ярьж ард түмнийг толгойг угааж болохгүй. Засгийн газар бол хууль хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл Засгийн газар, түүнийх харъяа байгууллагууд УИХ-ын баталсан хуулийг хэрэгжүүлэх боломжгүй гэж орж ирж байна. Ийм байж болохгүй.
"АН-ынхан энэ хуулийг бараг маргааш хэрэгжүүлж болохоор ярьж байна. Жишээ нь, төрийн албан ёсны ямар сайт, сонин, мэдээллийг хэрэгсэл дээр энэ хууль нийтлэгдсэн байгаа вэ?, эсвэл хуулийг тааж хэрэглэх юмуу гэдгээс л асуудал эхлэнэ шүү дээ" хэмээн Х.Нямбаатар гишүүн хэллээ. Тэрбээр " энэ хуулийг хэрэгжүүлэх аль ч түвшинд мэдээлэл алга, зөвхөн парламентын төвшинд л мэдээлэл байна. Ер нь хууль бол ард түмний хүсэл зоригын илэрхийлэл гэж үздэг. Энэ хууль дээр өөрчлөлт оруулах олон зүйл бий гэж гишүүд ярьж байна. Энэ хууль хүний эрхийг дээрдүүлж байгаа гэж ярьж байна. Тийм биш харин ч эсэргээрээ шоронжсон хууль гарах гэж байгаа. Энэ хэрэг батлагдсанаар жилд дор хаяж 20.000 хэрэг шүүхээр орж шийдэгдэнэ. Жижиг хохиролтой бүх хэрэг шүүхээр орж, нээлттэй болон хаалттай шоронд хорино. Үүнийг эрх зүйн нөхцөлд дээрдүүлж байгаа гэж ярихаа болих хэрэгтэй.