Өнөөдөр /2015 оны 05 дугаар сарын 11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байгаа билээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар аж ахуйн нэгжүүдийг татвараар хорих ялыг эсэргүүцэж саналаа хэллээ. Ж.ГАНБААТАР: ТАТВАРТАЙ ХОЛБООТОЙ ХУУЛИЙГ ХОРИХ ЯЛГҮЙ ХЭВЭЭР НЬ БАЙЛГАХ НЬ ЗҮЙТЭЙ Энэ хууль нилээн олон зүйл заалтаар эрхийг хасч байгаа, торгож байгаа, баривчилж байгаа. Татвартай холбоотой хуулийг миний саналаар хорих ялгүй болгосон. Гэхдээ ялтай хэвээрээ байгаа. Өнөөдөр МУ-д үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийн 60 мянга нь 50 хүртэлх сая төгрөгийн жилийн борлуулалтын орлоготой, 1-9 ажилчинтай. Татвар төлөх чадвартай болсоных нь дараа шоронд хорих хэрэгтэй. Эсвэл буцаад коммунист нийгэм рүү буцах юм уу? Ажил хөдөлмөр эрхлээд, боломжтой, орлоготой болсны дараа хуулиа чангаруулах нь зөв. Өнөөдөр аж ахуйн нэгжүүд 20, 30 жил ажиллаж байж жижгээрээ нэрлүүлээд байх биш дунд хэмжээний болж, улсдаа өндөр хэмжээний татвар төлмөөр байдаг. Энэ мэтээр дарамт үзүүлээд байвал хэн ч томрохгүй. Мэдээлэлд ойрхон байгаа хэд нь л томорно. Өндөр хэмжээний торгууль байж болох боловч хорих асуудал байх ёсгүй. Би энэ тал дээр хатуу байр суурьтай байна.
Өнөөдөр /2015 оны 05 дугаар сарын 11/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байгаа билээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хуулийн хэд хэдэн заалтыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр: “Зөрчлийн хуулинд эрүү байх зүйлийг зөрчил, зөрчил байх зүйлийг эрүү гэж тооцож байна. Тухайлбал гэрчийг авч үзье. Тухайн хэргийн талаар мэддэг, тухайн хэрэгт ямар ч хамааралгүй хүнийг гэрчээр оруулах ёстой байдаг. Гэтэл эхлээд гэрчээр дуудаж байснаа сүүлдээ хэрэгтэн болгодог. Бүх мөрдөн байцаалтын 80 хувь нь ингэж хувирдаг. Үүнийг зохицуулах хэрэгтэй. Амьд хүний гэрч болохоор үхсэн хүний гэр бол гэж үг байдаг. Сүүлдээ хэрэг илрүүлэхэд туслалцаа үзүүлдэг байсан бол одоо гэрч олдохгүй, албадан гэрчээр дуудаж байна. Ирэхгүй бол албадан хорино, цагдна гэж сүрдүүлдэг. Тэгээд очоод мэдүүлэг өгөхөөр хэлсэн үгийг нь өлгөж аваад, хэрэгтнээр татдаг. Цагаатгах нотлох баримт цуглуулдаг субъект гэж худал зүйл байдгийг болиулах саналтай байна. Прокурор, өмгөөлөгч 2 тэгж эрхтэй байх ёстой. Нотлох баримтыг тэгш цуглуулмаар байна. Үүнийг шүүгч хараад, аль ч талд оролгүй, үнэн мөнийг тогтоох хэрэгтэй. Шүүгч, мөрдөн байцаагч, прокурор 3 нэг талд орж ажилладаг. Яаж энэ байдлаар шударга шүүх явдаг гэж итгэх юм бэ? Гэрчийн тухай заалт дээр ямар ч шинэчлэл орж ирээгүйд би харамсаж байна. Эрүүгийн хуулийн шинэчлэлийн нэг гол онцлог нь эрүүгийн зөрчил, захиргааны зөрчил гээд хоёуланд нь процессын ажиллагаа явуулаад, нэгийг нь эрүүгийн гэмт хэрэгтэн буюу ялтан болгоод, нөгөөхийг нь зөрчилг гаргагч болгож байна. Хохирол гэдэг ойлголтыг ингэж субъектив оруулж ирж болохгүй. Хэргийн нөхцөл байдал бүр өөр. Ингэж ялгахгүйгээр хориглосон заалтуудыг зөрчсөн л бол адилхан гэмт хэрэгт тооцоод явъя" гэсэн юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар тайлбар хийлээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Хуулийн төслийн 14,8 дахь хэсэгт сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах гэсэн тодорхой төрлийн гэмт хэргийг тусгасан. Харин бусад үед хүний нэр хүнд, алдар хүндэд халдсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах юм. Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төсөлд “гүтгэх, доромжлох” талын зохицуулалт оруулж болох талаар УИХ-ын гишүүдээс санал гарсан. Улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуулиар 14,8 дахь хэсгийг хөндөөгүй учраас уг саналыг дэмжих боломжгүй гэж үзсэн юм. “Гүтгэх, доромжлох” нь тусгай сувьект шаарддаггүй. Тусгай обьект гэдэг нь тодорхой ажил, мэргэжлийн хүн энэ гэмт хэргийг үйлдсэн байхыг шаарддаггүй төрлийн гэмт хэргийг хэлнэ. Сүүлийн үед сошиал медиагаар хүний нэр төр, алдар хүндэд халдах, ялангуяа цахим дарангуйлал гэсэн нэр томьёо гарч ирж байна.
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлын хүрээнд хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Би энэ ажлын хэсэгт орж ажилласан ажлын хэсэг сайн ажилласан. Ажлын хэсгийн гишүүд, дэд хорооны гишүүддээ баярласнаа илэрхийлье. Ажлын хэсэгт хариулт авч чадаагүй хоёр зүйлийг асууя. Нэгт Хууль зүйн сайдаас асууя Нэмэлт өөрчлөлт биш шинэчилсэн найруулга гэж орж болоогүй юмуу? Яагаад нэмэлт өөрчлөлт гээд тэр Х.Нямбаатар гишүүний хэлж буйгаар энийг хөндөх боломжгүй, шинэчилсэн найруулга биш учраас гэж тайлбарлаж байгаа. Энэ бол бид олон зүйлүүдийг ярих эрхгүй, хөндөх хэрэггүй болчихоод байгаа юм. Байнгын хорооны дарга ч гэсэн үүнийг шинэчилсэн найруулга гэж оруулж болоогүй юм бэ? Заавал нэмэлт өөрчлөлт гэж заасан нь ямар учиртай юм бэ? Үүнийг асууя. Хоёрт энэ хуулиар хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж байгаа. Энэ бол энэ хуулийн эх нь гэж ойлгогдож байгаа. Германд хуулийн этгээдийг хариуцлагад татдаггүй. Иргэн гэдгээрээ хүн хариуцлага хүлээдэг. Та бид бүгдээрээ иргэн. Төрийн албан хаагч, бизнес эрхлэгч, иргэн бүх хүн иргэн, иргэн гэдгээрээ хариуцлага хүлээж байхад эргээд хуулийн этгээд бизнес эрхэлж байгаа гэдгээр нь нэмж хариуцлага хүлээлгэнэ гэдэг бол англи, америкийг дууриаж байна гэж надад тайлбарлачих. Энэ бол Монгол улсад болоогүй асуудал, энэ тал дээр би ажлын хэсэг дээр эсрэг байр суурьтай байсан. Олон улсын байгууллагуудын шахалтаар хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж байгаа гэж байгаа. Бизнес эрхэлж байгаа хүн бол санаатай үйлдлээр бизнес эрхэлдэггүй. Эрүүгийн хууль гэдэг бол санаатай болгоомжгүй үйлдэлд оногдуулдаг. Энэ бол эргэж харах ёстой асуудал шүү гэдгийг хэлье. Х.Нямбаатар даргаас хариулт авч чадаагүй асуултаа асууя. Сонгох санкцтай асуудлуудаас анхны, давтан биш гэмт хэрэг үйлдэж байгаа хүнийг энэ дөрвөн сонгох санкцнаас торгох, нийтэд тустай ажил хөдөлмөр хийлгэх, гэрийн хорионд оруулах, ял өгөх гэх мэт зүйлүүдээс мөрдөн байцаагч сонголтоо хийгээд явчихсан тохиолдолд шүүгч энэ үйлдэлд нь өөрчлөлт оруулах боломж байгаа гэж би харж байна. Тэгэхээр зүгээр л торгоно гэсэн хүнийг шууд хорих боломж бол байгаа гэж харж байна. ХЗДХЯ-ны сайд С.Бямбацогт: 7 сарын 1 нээс үйлчлэх гэж байгаа хуулийг нэмэлт өөрчлөлт бус, шинэчилсэн найруулга хийж яагаад болоогүй юм бэ гэдэг асуулт гишүүн асуулаа. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй эрүүгийн хууль 2002 онд батлагдсан. Түүнээс хойш 2003, 2008 он хүртэл тодорхой өөрчлөлтүүд ороод хэрэгжээд явж байгаа. Энэ хуулийг нийгэмд хатуу хууль, шоронжсон хууль гэх мэт ойлголт хавтгайрсан. 2008 оноос хойш өөрчлөөсэй гэсэн шаардлага яригдсаар байна. Энэ хуульд 2012 оноос хойш өөрчлөлт оруулъя, 2013 оноос хойш өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөөд энэ асуудал УИХ дээр хоёр жил гаруй явж байж 2015 онд өнөөдрийн хууль батлагдсан байгаа юм. 2016 оны 9 сарын 1 нээс хэрэгжих эрүүгийн хуулийг авч үзвэл Ер нь хэрэгжихэд төвөгтэй, хэрэгжиж буй хуулиас илүүтэйгээр халтай байхаар зүйл заалт орсон хуулиуд байсан. Тийм учраас бид нар нэмэлт өөрчлөлтийг хийх шаардлагатай гэж үзсэн юм. Өөрөөр хэлбэл 7 хоногийн хугацаатай хүнийг хорих ял эдлүүлэх, залилангийн гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохгүй байх, хохирлын хэмжээг харгалзахгүйгээр хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэх мэт байсан. Ерөнхийдөө тодорхой хэмжээнд эрүүгийн хууль зөрчсөн л бол эрүүгийн хариуцлага үүрэх мөн шоронд хоригдох нөхцөл байдал үүсэхээр ийм байдал үүсээд зайлшгүй өөрчлөх шаардлага гарсан.Гэхдээ бид тус хуульд байгаа дэвшилттэй заалтуудыг авч илүү уян хатан байх, хохирлоо барагдуулсан тохиолдолд эдлүүлэх ялыг хөнгөлөх гэх мэтээр хуульд тодорхой нэмэлт өөрчлөлтийг оруулчих боломжтой юм байна гэж үзэж оруулж ирсэн.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2016.01.12/ Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Эрүүгийн хуулийг чангатгах зүйтэй гэсэн байр суурьтай байдгаа илэрхийлээд ял оноохгүй голчлолгүй хохирсон иргэдээ өмгөөлөх хууль гарах ёстой гэж хэлсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Эрүүгийн хууль нь иргэн, хуулийн этгээдэд ял оноодог, иргэн, улсад учруулсан хохиролтой холбоотой, амь нас, эрүүл мэнд, амьдралд нөлөөлөх онцгой хууль юм. Тиймээс маш нухацтай хандах нь зүйтэй гэж бодож байна. Эрүүгийн хуулийн гол логикийг нилээд ярилаа. Миний хувьд хохирогчоо өмгөөлөхөөс илүү хохирол учруулсан хүнээ өмгөөлж буй логиктой хууль батлагдсан гэж боддог. Тийм учраас уг нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх явцдаа иргэдийг "хэрэглэгч" гэдэг өнцгөөс харж, хэн хохиров гэдэгт анхаарч, гишүүдийн гаргасан саналуудыг тусгах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Эрүүгийн хууль гэхээр ял оноох талыг голчлон ярьдаг шүү дээ. Ер нь аливаа хууль тогтоомж нь иргэдийнхээ төлөө, тэдний сайн сайхан амьдралын төлөө, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой байх ёстой гэж үздэг. Миний хувьд Эрүүгийн хуулийг чангатгах нь зүйтэй гэсэн байр суурьтай хүн. Олон улсын жишгээс аваад үзэхэд, хуулийг чангатгах биш өөр зарчмаар гэмт хэрэгтэй тэмцэх ёстой гэж ярьдаг л даа. Хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжиж байна. Хэлэлцүүлгийн явцад иргэдийн хохирлыг барагдуулдаг, хохирохоос урьдчилан сэргийлэх чиглэлд анхаарах нь зүйтэй шүү.