• logo
  • search
    user
Санаачлагч
Сүлд
Монгол Улсын Засгийн Газар

Өргөн барьсан

Б.Энхбаяр

Ажлын хэсэг ахалсан

Ц.Сандаг-Очир

Батлагдсан огноо

2023.12.16

Бусад

Эрүүгийн хууль

Нэмэлт өөрчлөлт (Хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэгт оногдуулах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохтой холбоотой зөрчил, гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах)
Өргөн барьсан: 2023.10.13

Байр суурь

Ц.Туваан: Нэг зүйлд хүлээлгэсэн хариуцлагаараа нөгөө асуудлуудыг давхар шийтгэдэг концепци чинь зөв үү?

УИХ-ын чуулганы /2023,11,16/-ны өдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Туваан: Ер нь торгодог аливаа эрхийг нь өөр зүйл заалтаар, хуулийн өөр санкцаар шийтгэл авсан байдлыг нь нөгөө дэхэд нь хамааруулж тэр эрхийг нь хязгаарлах энэ асуудлууд нилээн орж ирсэн харагдаж байна. Жишээлбэл ямар нэгэн зөрчил үйлдээд, хүн бол зөрчил үйлдэнэ, санаатай, санамсаргүй байдлаар хурд хэтрүүлэх ч юм уу, ямар нэгэн байдлаар замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд тэрэнд нь тохирсон хариуцлага байгаа тэрийгээ хүн хүлээж байгаа. Тэгэнгүүт тэрэнтэй холбоотойгоор тийм шийтгэлтэй байгаа учраас гээд тухайн хүний бусад эрхүүдийг нь хязгаарлаж байна, жишээлбэл тийм эрх хязгаарласан хүн тээврийн хэрэгсэлээ зараад нэрийг нь шилжүүлээд өгье гэхэд та ийм шийтгэлтэй байна гээд бусад жолооны эрхийн үнэмлэх авах ч байдаг юм уу, ангилалаа солиулах ч байдаг юм уу, нэг юманд хүлээлгэсэн хариуцлагаараа нөгөө асуудлуудыг давхар шийтгэдэг концепци чинь зөв үү? Орон нутгаас маш олон хүн ярьж байна. Замын хөдөлгөөний үндсэн дүрэм, журам, хуультай холбоотой асуудлууд дээр чинь амьдралд нийцэхгүй зүйл зөндөө байна. Дээр үед ЗИЛ-130, 53, А,Б-69 гээд ийм машины хурдаар бол 60км, 80 км цаг чинь болох байх. Одоо орон нутгийн зам дээр 100км-с доош км цагийн хурдтай явж байгаа машин байгаа юм уу. Энэ хуулиар хурдны дээд хязгаараар маш олон хүн торгуулж байна, 400, 500 мянгаар торгуулийн үлдэгдэлтэй гээд хүмүүс зөндөө байна энэ хуулинд өөрчлөлт орохгүй юм уу? Энэ яагаад хэвээрэй байгаад байгаа юм бэ? Замын цагдаагийнхан хуулиа л биелүүлж байгаа байх заримдаа төсөв бүрдүүлж байгаа юм шиг харагдаад байх юм. Тойруу, хонхор, готгор газрууд дээр машин дотроосоо, машины араас гээд, иргэдэд хуулийг сануулж, ойлгуулж анхааруулах гэдэг зүйл байдаг тэгтэл шууд л маш өндөр зүйлийн санкцтай, эрхийг нь хасна маш өндөр торгуултай иймэрхүү зүйлүүд яваад байна. Энэ дээр замын хөдөлгөөний дүрэмтэй холбоотой ялангуяа хурдтай холбоотой зүйлийг иргэд хөдөөнөөс асууж байна. Мөн Согтууруулах ундаатай холбоотой, хуучин чинь бол 0,2 буюу 2с доош согтолтын зэрэгтэй гарсан хүмүүс дээр ямар нэг эрх хасах биш өөр торгууль ч билүү, нэг сануулдаг ч билүү арга хэмжээ авсан энэ байдал чинь энэ хуулинд орж ирж байгаа юу? Түүний асуултад, Ц.Сандаг-Очир гишүүн хариуллаа.

2023.11.16

Ж.Сүхбаатар: Мансуурах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэнийг хэрхэн тогтоож, ямар хуулийн хариуцлага хүлээлгэх вэ?

УИХ-ын чуулганы /2023.10.13/-ны өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбартай холбоотой асуудлаар цаг үеийн мэдээлэл сонсож байна. Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Байнгын хорооны хуралдаан дээр зарим саналаа хэлчихсэн. Мөрдөн шалгах ажиллагааны нууц, тээврийн хэрэгслийн аюулгүй байдалтай холбоотой асуудал, бага насны хүүхдийг хүчирхийлэлтэй холбоотой асуудал гэхчлэн... Энд дурдагдаагүй нэг зүйл байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хэрэглээ нэмэгдээд байгаа юм биш үү. Энэ, хэрэглээ нэмэгдэж буй талаар хэвлэл, мэдээллийнхэн асуудлыг гаргаж тавиад байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодоод баригдсан хүн байна уу. Үлээлтээр бол гарахгүй байх. Тэгэхээр энэ улсуудыг осол гарсан үед нь барьж авах юм уу, яах юм. Ер нь чангатгах нь зөв л дөө. Замын хөдөлгөөний танхайрал Улаанбаатар хотод хавтгайрчихсан байгаа нь үнэн. Нийслэл хотод 704 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байдаг. Зам дээрээ багтахгүй, тэгсэн хэр нь дүрэм журам аа мөрдөхгүй байдалтай байна. Тиймээс чанга үедээ чанга байх ёстой! Түүний асуултад, Хууль, зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хариулт өглөө Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэх тухай асуудал сүүлийн 4-5 жил парламентын танхимд ил байдлаар яригдаагүй. Гэхдээ УИХ-ын дэд дарга С.Одонтуяа үүн дээр хатуу арга хэмжээ авах шаардлагатай зохицуулалтын талаар хандаж байсан. Мөн Б.Энх-Амгалан гишүүн даргалаад энэ асуудлаар хаалттай мэдээлэл сонсож, холбогдох байгууллагад үүрэг өгч байсан. Би энэ асуудлыг ил ярьж, ард иргэдийг цочирдуулсан тоо баримт ярихаас татгалзаж байна. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой асуудал үндэсний аюулгүй байдлын хүрээнд ноцтой хэмжээнд хүрч, сэтгэл түгшээж буй нь үнэн. Тиймээс энэ асуудалтай хоёр аргаар тэмцэнэ хэмээн бодож байна. Нэгдүгээрт, эрүүгийн ял шийтгэлийн бодлого дээр уян, хатан байдлыг хангана. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлийн юмыг ашиг олох зорилгоор бус хийсэн, хэрэглэдэг донтой үйлдлийг гэмт хэрэгтэн гэж үзэх үү, өвчтөн гэж үзэх үү. Харин энэ төрлийн үйлдлийг ашиг олох зорилгоор, зохион байгуулалттай үйлдэж байгаа ял шийтгэлийн бодлогыг яах вэ гэдэг асуудал яригдана. Мөн энэ төрлийн гэмт хэргийн ялыг өндөрсгөх байдлаар бус гол нь нууц далд аргаар үйлдэгдэж байгаа учир, нууц далд аргаар илрүүлэх арга ажиллагаа, технологийн асуудал бас байна. Мөн дэд бүтэц буюу эмчлэх шаардлагатай хэмээн үзсэн тохиолдолд, эмчлэх төвүүдийн асуудал яригдана. Үүнтэй холбогдуулан менежментийн асуудал давхар яригдана. Үүнийг төр хийх ёсгүй. Тухайлбал, дэд бүтцийг төр байгуулна, менежментийг орчин үеийн загвар хэлбэрээр ажиллуулах шаардлагатай.

2023.10.18

Г.Ганболд: Иргэдэд батлагдсан хуулиа өмнө нь сайн сурталчлах хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.18/ нэгдсэн хуралдаан 15 цагт эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Г.Ганболд: Энэ төрлийн гэмт хэрэгт ялын бодлого багадсан учраас гэж орж ирж байна. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг дээр юм хэлэхгүй. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох асуудал дээр бид хууль баталчихлаа.Гэтэл энэ хууль батлагдсаныг хөндөөнийхөн мэдэхгүй. Сүлжээ байхгүй, мэдээлэл авч чадахгүй хүмүүс явж байгаад 12 сарын 31 нд шинэ жил болоод, он гараад хэдэн зуугаараа шоронд явах нь ээ. тэгэхээр хэрэгжих хугацааг нь ядаж 2024.06.01 болгоод өмнө нь хуулиа сурталчлах хэрэгтэй. Манай улс гэнэт батлаад хэрэгжүүлдэг , маргаашаас нь маш олон хүмүүст хар тамга дарах гээд байна. Цаашдаа төрийн зарим байгууллагад ажиллах эрхийн хааж байна. Насан туршдаа ялтан гэдэг хар тамга тавих гэж байна. Бас гадаад дотоодын визэнд орохоос эхлээд ихэвчлэн залуучууд, тэр дундаа хөдөөгийнхөн үүнд өртөх нь ээ. Бид нар өвөрмөц ахуйтай ард түмэн. айргаас согтолтын зэрэг гардаг уу. Гардаг бол хэдэн хувь гардаг вэ. Гадны зарим улс оронд согтолтын зэргийг 0,4-0,5-ыг хүлээн зөвшөөрдөг улс орнууд бий. Ядаж айргаа ялгахгүй бол айргаа их ууж, архиа бага уу гээд айргийн баяр хийдэг. Айраг хаа сайгүй зарж, айргийн баяр хийж байна. Үүнийг ялгаж салгахгүй бол хөдөө орон нутгийн иргэд айргаар хоол, цайгаа орлуулан хэргэлдэг хэдэн аймаг, сум бий. Үүнийг тодорхой болгоод согтуурлын хэмжээ зэргийн тогтоох зүйлийн хийхгүй бол уламжлалт ахуйгаа бодсон ч гэсэн сурталчлаад байгаа айрагт хүний биед хэрэгтэй ашигтай амин дэм их байна, хэрэглээрэй гэж сурталчлаад байгаа. Иймд эрүүгийн гэхээс илүү эдийн засгийн хөшүүргээр шийдэх заалт оруулбал ямар вэ. Айрагт судалгаа хийсэн зүйл байна уу. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд болон ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хариуллаа. Согтууруулах ундаа гэдэгт ямар төрлийн ундааг оруулах вэ гэдэг нь Эрүүгийн хуулийн асуудал биш. Энэ асуудлыг бид өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Согтууруулахтай тэмцэх тухай хууль дээр ярьсан. Айраг оруулах уу, үгүй юу гэж ярьж байгаад оруулсан. Айраг уухаар халахгүй юу, намар 5 литр айраг уухад юу болох вэ. Энэ хуульд айраг, шимийн архи уух уу, үгүй юу гэж орохгүй. Тухайн согтууралд нөлөөлөх доод хэмжээг бичнэ. энэ нь ямар төрлийн согтууруулах ундаанаас болсон нь хамаагүй. Хэрвээ айргийг согтууруулах ундаанд оруулахгүй гэвэл өөр хуульд ярих зүйл юм.

2023.10.18

Ж.Бат-Эрдэнэ: Айраг аа уучхаад давхиж байгаа малчдыг яах вэ. Бүгдийг нь аваачаад суулгаад байх уу!

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.18/ нэгдсэн хуралдаан 15 цагт эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Тус хууль дээр хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал байхгүй харагдаад байна. Хөгжингүй орнуудад хүүхдүүддээ хэлэх үггүй болчихлоо бага зэрэг загнах тохиолдол дуудлага өгчихлөө гэдэг шиг гэр, бүлийн хүчирхийллийн хүрээнд хүүхдүүд, эмэгтэйчүүдийг, эхчүүдийг хүчирхийлдэг асуудалд ямар арга хэмжээг хэрхэн авах вэ. Энэ асуудал тус хуульд харагдахгүй байна. Багийн болон хороон дарга нар гэр бүлийн хүчирхийллийг мэддэг. Нэг удаа баривчилгаа хийдэг, гарч ирээд асуудал нь улам гаардаг. Үүнээс шалтгаалж нэг л өдөр хүн амины хэрэг гардаг шүү дээ. Согтуугаар жолоо барих тал дээр ялын бодлогыг чангатгах асуудлыг дэмжиж байна. Айраг аа уучхаад давхиж байгаа малчдыг яах вэ. Бүгдийг нь аваачаад суулгаад байх уу. Согтуу үедээ жолоо барьсан эсхүл хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэсэн хоёр зүйл байгаад байна. Mэгэхээр согтууруулах ундаа хэрэглэсэн байвал торгуулийн арга хэмжээ авдаг, хөнгөн гэмт хэрэг учруулсан гэвэл дараагийн арга хэмжээ авдаг байх жишээний. Ерөнхийдөө хариуцлага тооцох тал дээр шатлал байх ёстой. Хүнд гэмт хэрэг үйлдсэн үү, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн үү эсхүл жолоо барихдаа архи уучихсан уу гэх зэргээр гурван ангилалд оруулбал яасан юм. Түүний асуултад, Хууль, зүй дотоод хэргийн яамны сайд Б.Энхбаяр хариулт өглөө.

2023.10.18