УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.06.08/ Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өөрийн байр сууриа илэрхийллээ. Өнгөрсөн хугацаанд Эрүүгийн хуулиар зохицуулж ирсэн, тэр дундаа шүүхэд хэрэг маргааныг шийдвэрлэх явцад гардаг зүйлчлэлийн олон маргаантай асуудлыг нэг мөр цэгцлэх зорилгоор шинэчилсэн Эрүүгийн хуулийг боловсруулж батлуулсан юм. Энэ утгаараа эх орноосоо урвах гэмт хэрэг, гадаадын тагнуулын байгууллагад мэдээлэл дамжуулах гэмт хэргийг тусад зүйлчилж салгаж өгсөн байна. Гадаадын тагнуулын алба, байгууллагад мэдээлэл дамжуулсан гэмт хэрэг нь эх орноосоо урвах гэж зүйлчлэгдэхдээ гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив шинж, субьект шинжийг агуулахгүй байгаа учраас тусад нь зүйлчилсэн. Өөрөөр хэлбэл, эх орноосоо урвах гэдэг нь дайн болон дайн бүхий цагт дайсны талд урвах, гадаадын тагнуулын байгууллагад улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд саад учруулахуйц мэдээ баримт шилжүүлэн өгөх гэсэн үйлдлийг тус тусад нь салгаснаараа зүйлчлэлийн маргаантай асуудлыг шийдсэн. Гэтэл үүнийг нэгтгэх гэж байгаагаа эргэн харахыг хүсч байна. Эрүүгийн эрх зүйн зарчим, гэмт хэргийн бүрэлдэхүүний дөрвөн элемент талаасаа тусад нь зүйлчилж, хуульчлан батлагдсан нь зүйтэй гэж үзэх үндэстэй. Үүнийг эргэж хараасай гэж бодож байна. “Эх орноосоо урвах” гэж 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн одоогийн хүчин төгөлдөр байгаа үйлчлэл нь хуучин социалист эрх зүйн системийн хэв шинжийг хадгалж үлдсэн. Хуучин ЗХУ-аас бусад улсыг манай улс дайсагнаж улс гүрнүүд гэдэг ангилалд багтаадаг байсан. Гэтэл өнөөдөр бид хөрш орнуудаа дайсагнаж тал гэсэн ангилалд оруулна гэдэг бол боломжгүй юм.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа. Эрүүгийн шинэчилсэн хуулиар шоронжсон байдлыг арилгаж чадсан уу? Хүрсэн. Эрүүгийн хуулийг дангаар нь ярих боломжгүй. Зөрчлийн болон Эрүүгийн хууль гээд хоёр хууль нь цогцоороо нийгмийг шоронжуулсан, шударга байдлыг тогтоох гэж оролдож байгаа хариуцлагын тогтолцоог зэрэмдэглэсэн. Энэ олон шүүмжлэлийг засахын тулд цогцоор нь харах ёстой гэж үзсэн. Хуучин Эрүүгийн хууль, Захиргааны хууль тус тусдаа байсан. Нийгэмд хариуцлага хүлээлгэх тогтолцоо нь нэгдмэл, нэг тогтсон бодлоготой, стандарт арга зүйн хувьд алдаа мадаггүй, зөрчилдөхгүй байснаар тухайн нийгэм илүү хариуцлагатай болно. Шинэ хуулинд хохирол барагдуулах тал дээр ямар зохицуулалт оруулсан бэ? Гэмт хэргийг шүүн хэлэлцэх явцтай холбоотойгоор эрх ашиг нь хамгийн ихээр хөндөгддөг хүн бол хохирогч. Ял өгөөд шоронд оруулж байгаа нь хохирогчийн хүсэл сонирхол огт биш. Энэ бол нийгмийн, хуулийн зорилго. Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү
Ээлжит бус чуулганаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, зөрчлийн тухай, эрүүгийн болон эдийн засгийн өршөөлийн хууль зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр болсон. Тэгвэл УИХ-ын хуульч зургаан гишүүн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад эргэн харах ёстой хэд хэдэн заалт байгаа учраас Засгийн газарт нь буцаах ёстой гэж үзжээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Эдийн засгийн өршөөлийн хууль, эрүүгийн өршөөлийн хууль гэдэг 2 хууль байна.Эрүүгийн өршөөлийн хууль тодорхой түвшинд хязгаартайгаар гарах нь зөв. Яагаад гэвэл 2002 оны эрүүгийн хууль нь ял шийтгэлийн бодлого хатуудсан буюу гэм хор дээр үндэслэсэн ял нь шоронжсон хууль болсон гэж үзэж байгаа” гэлээ. Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү