УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.03\ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэж байна. Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн М.Билэгт: "Хөдөлмөр эрхлэх насны иргэд 1,2 сая байна. Тэдний 90% нь хувиараа хөдөлмөр эрхлэн амьдарч байна. Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж, цалин авч, цагаа бүртгүүлж явдаг нь 10% нь л байна. гэтэл хувийн хэвшлийнхэн ажиллах арга алга. Арилжааны банкны хүү 24-30% өндөр татвартай гэж байсан бол энэ хуульд хоногт 0,3% торгууль ноогдохоор байна. Үүнийг 10 хоногт 0,9%, 30 хоногт 27% болж байна. Ингэж хувийн хэвшил ажиллах аргагүй байдалд хүргэх гэж байна. Хувиараа хөдөлмөр эрхлээд явах биш төрийн албанд цалин авч, цагаа бүртгүүлэх нөхцөлд хойч үеэ аваачих гэж байна. Хувийн хэвшилээ ажилтай, орлоготой байлгах орчин нөхцөлийг бүрдүүлэхгүй байна. Дандаа торгууль. Зөвхөн 1 жолоочид сарындотор замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гээд 180,000 төгрөгийн торгууль ирсэн байна. Үүнийгээ төлөөгүй жолооч нараа цагдан хорих гэж байна. Арай хэтэрч байна. Иргэд яаж амьдрах юм бэ? Зөрчлийн хууль батлагдсанаас хойш 240 тэрбум төгрөгийн орлого орж, 20% нь автын цагдаа 80% нь улсын орлого болж байна. Хувийн хэвшилээ дэндүү чангалж байна. Монгол, Эх орондоо ажиллах арга алга. Ингээд л гэр орноо орхиод хүний нутагт тэдний хийхгүй боолын ажлыг хийж байна ш дээ. Энэ нөхцөлийг улс төрчид бий болгоод байна."
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.03\ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэж байна. Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: "Өнөөдөр нийгмийг бүрдүүлж байгаа иргэдийн ёс зүй, ёс суртахууны асуудлыг хуулийн хүрээнд өндөр түвшинэд байлгах хэм хэмжээг хийхгүй бол хэл ам, үгээрээ охид эмэгтэйчүүд, ажлын байрны дарамтыг үйлдэл бус үгээр хийж болдог гэх буруу хандлага байгаа тул үүнийг ойлголт хандлага үйлдэл бүхэлдээ хуулийн хэм хэмжээнд заагдаж байж шийдэгдэнэ. Нийгэм үүнд бухимдалтай хандаж байгааг харж байгаа биз ээ. Хуулиа хэлэлцээд орж ирэхээрээ 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгуультай, 7-30 хоног баривчлах, сургалтанд хамруулх зэрэг ёс зүйн гаргаж боломгүй хэм хэмжээг торгуулиар хариуцлага хүлээлгээд явах нь зөв үү, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай ялын энэ санкцыг жишиж явах хэрэгтэй. Хөшигний цаана үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд далд хэлбэрээр их байгаа энэ үед хуулийн ялын бодлогоо ил тод хийгээд өгчихвөл нааштай үр дүн гарна гэж бодож байна."
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.01.03\ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэж байна. Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Зөрчлийн хуультай холбоотой асар их гомдол санал гаргаж байгаа. Юуны өмнө торгохоо урьдчилдаг. Энэ хууль гарсанаас хойш 1 сая гаруй иргэн торгуулсан байна. Тиймээс Зөрчлийн хуулиа нэг мөр болгож, оруулж ирэх тал дээр хууль зүйн байнгын хороо юу гэж үзэж байна вэ? Мөн малын хулгайтай холбоотой заалтын хувьд ирэх 7 хоногт хэлэлцээд дорвитой эцсийн шийдвэр гаргаж өгмөөр байна. Гол нь 24 бог, 8 бод гэж яриад байгаа. Үүнийг тоо хэмжээний хувьд багасгаад бүрэн шийднэ гэж бодохгүй байна. Малын хулгай бол өнчин ишиг ч байсан шийтгэлээ авдаг, ялын бодлогыг чанаруулах шаардлагатай байгаа юм. Эцэст нь хэлэхэд Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал байна. Өнөөдөр бидний хэлэлцэж байгаа хуулиар энэ асуудал шийдэгдэх үү? Оны өмнө нэг мөр шийдье гэж байсан ч амжаагүй. Хөөн хэлэлцэх хугацааг хэлэлцэхгүй, хуульчилахгүй байх тусам ард нь ял завших явдал байгаа шүү. Нэг талд нь гаргаж шийдмээр байна. н.Мөнхцэлмэг "Бид уучлахгүй" иргэний хөдөлгөөн, Ёс зүйн дэд хороотой УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлого, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Энэ бол хуулийн асуудал учраас С зүйн дэд хорооны шийдвэрлэх эрх зүйн үндэслэл байхгүй учраас хуулиар нь нэг мөр шийдэж өгөх хэрэгтэй байгаа. УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тухай. Ямарваа асуудал байгаа бол хуулийн байгууллага нь шууд татаж аваад шалгадаг ийм өөрчлөлт оруулах тухай санал өгсөн. Энэ хаана яваа вэ?" Мөн тэрээр Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.04) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Л.Болд: "ХЗБХ-ны хуралдаанаар гадна талд их буруу ойлголт өгсөн. УИХ хариуцлага алдах нь алдсан. Гэхдээ цаана нь гишүүд хоорондоо хэрэлдээд үлдсэн. Үүнийг хараад харамссан. Энэ бол өөрөө хуйвалдаан явсан. Анх сонгогдоод удаагүй байсан байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийг буруутгах гэж оролдсон. Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар гишүүнийг буруутгах гэж оролдож байгаа юм. Сайд байсан С.Бямбацогтыг ч буруутгах гэж оролдсон. Энэ асуудлыг би чуулганы хуралдаанд 3 ч удаа босгож ярьсан. Энд хуулийн хулгай явсан. Баримттай дэлгэж тавьсан. Хөөн хэлэлцэх хугацааг зассан нь өөрөө хулгай байсан. Засгийн газар 11 хууль ард нь өргөн барьсан. Тэнд энэ байгаагүй. дээр нь ажлын хэсэг хуулийг хариуцаж бүх шатанд явсан. Гэтэл энэ яригдаагүй. Энийг мэргэжлийн ажлын хэсэг болох дэд сайд Б.Энхбаяр нарын хүмүүс хийсэн. Үүнийг би эрүүгийн хэрэг гэж харж байгаа юм. Энэ бол хүчингүй хууль юм. Өргөн баригдаагүй, шургуулж оруулаад санал хураалгасан хүчингүй хууль юм. Үүнийг УИХ таслан зогсоох ёстой. "