Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.24/ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төслийг санаачлагч нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт юм. Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 17.12 дугаар зүйлийн тайлбарт ”Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж 24 бог, 8 бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж заасан байна. Төсөлтэй холбогдуулан Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг саллаа. УИХ-ын гишүүн М.Билэгт: "Монголын үндэсний нөхөн сэргээгддэг баялаг. Бид энэ өвөрмөц онцлог дээрээ л тогтвортой хөгжинө. Монголын соёл уламжлалыг авч явж байгаа үнэт өв сан, эдийн засгийн үндэс суурь, хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн суурь, хүн амын амьжиргааны гол зүйл. Монголын төрийн гол зорилго бол иргэнээ ажил, орлоготой, түвшин амьдрах. Малчид бол хоол хүнсээр хангаж байгаа хүмүүс юм. Төр үүнд онцгой анхаарах ёстой. Малын хулгайн гэмт хэрэг бол онцгой анхаарал хандуулах ёстой. Мал бол өсөн үрждэг баялаг. Байнгын хорооноос асуухад, өмнөх хуулийн зохицуулалтаас яаж дээрдсэн бэ? Малын хулгайгаас болж хөдөөгийн иргэд тайван амьдарч чадахгүй байна. Нэг хоёроор нь биш адуугаар нь сууриар нь хулгайд алдаж байна. Тиймээс Монголын төр энэ тал дээр зохицуулалт хийх ёстой." Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хариуллаа.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.24/ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төслийг санаачлагч нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт юм. Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 17.12 дугаар зүйлийн тайлбарт ”Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж 24 бог, 8 бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж заасан байна. Төсөлтэй холбогдуулан Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг саллаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "2 хуулийн төслийг нэгтгэх нь зүйтэй байх. Хуулийн өөрчлөлт зайлшгүй шаардлагатай. Хийдлийг арилгаж, чанга ялын бодлого хэрэгтэй байна. Малчдыг цөхрөөж байгаа. Амьжиргааны түвшинг салгаж байгаа асуудалд ямар ял оноох байгаа вэ? Өнөөдөр бодит баялаг бүтээж байгаа хүмүүс бол малчид юм. Эдийн засгийн хүндрэлийн үед малчид л идэш хоол залгуулж байсан. Хөдөөд барилгын компаниуд ч тэдний баялаг дээр ажиллаж байсан. Аймгийн төв суурин газруудад хэн орон сууц авч байна вэ? малчид л бүтээсэн баялгаараа авч байна. Малчдын зөвлөгөөн дээр төрөөс авч хэрэгжүүлж байгаа 10 тодорхой асуудлыг УИХ-ын дарга танилцуулсан."
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.24/ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төслийг санаачлагч нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт юм. Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 17.12 дугаар зүйлийн тайлбарт ”Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж 24 бог, 8 бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж заасан байна. Төсөлтэй холбогдуулан Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг саллаа. УИХ-ын гишүүн А.Сүхбат: "Малын хулгайн асуудал маш газар авч, малчин иргэдийг айлгаж цочроосон асуудал болсон. Малыг Үндсэн хуулиараа хамгаална гэж заасан. Ард иргэдийн ярьж байгаа зүйл бол өнчин ишиг хулгайлсан ч бай тэр нь хүний өмч шүү дээ. Өнөөдөр өнчин ишиг хулгайлсан ч тэр нь эрүүгийн хэрэг үүсээд явдаг. Богийг бодод шилжүүлж байгаа нь хэргийг хүндрэх нөхцөлрүү шилжүүлж байгаа юм шүү. Гарал үүслийн бичиггүй малын махыг авахгүй байх. гарал үүслийг тодорхой болгож тэмдэг, ээмэг зэргийг хангалттай хийж байж үүнийг хангах боломжтой болно. Монгол хүн байж хэтэрхий хэрцгий байдлаар бэлчээр дээр нь буудаж унагаад 3-4 минутанд дотор гэдсийг гаргаад хулгайлаад явж байгаа. иргэд хөөгөөд хэрэгтэнг олдог ч хэргээ хүлээсэн нь торгууль төлөөд л сул явж байгаа. Мөн төрийн цагдаа малын хулгайчтайгаа нийлээд явж байна гэж яриад байгааг тодруулах ёстой. Хүүхэд, өсвөр насныханыг үүнд уруу татан оруулж байгааг анхаараарай. Цагдаагийн байгууллагын ажилдтан, хэрэглэгдэхүүнийг чадвахижуулж, хангах шаардлага бий. Аймаг сумдыг камержуулах хэрэгтэй."
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.24/ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төслийг санаачлагч нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт юм. Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 17.12 дугаар зүйлийн тайлбарт ”Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж 24 бог, 8 бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж заасан байна. Төсөлтэй холбогдуулан Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг саллаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Монголчууд Азийн орнуудаас ялгарах нэг онцлог нь мал аж ахуй юм. Газар тариалантай холбоотой сөрөг асуудал гарахад зарим оронд хадуураа бариад босдог шиг Монгол улс ч малаа төрийн бодлогоор хамгаалж, урьдчилан сэргийлэх, хуулиар хамгаалах нь зүйтэй. Хууль зүйн сайдад хэдэхэд, бөөс түүж байгаа юм шиг Эрүүгийн хуулийн заалт тус бүрээр нь оруулж ирээд яваад байх уу? Энэ хууль болохоо байчихсан байгааг та мэдэж байгаа биздээ. Би танд энэ асуудлыг хэлж байсан. 14 настай хүүхдийг биеэ үнэлж болно гэсэн заалт орсоныг насыг нь өндөрсгө гэж хэлсэн. Та сайд байхдаа Саарал жагсаалтад оруулсан. Үүний дараа бид таныг сайдаас буусны дараа арай хийж жагсаалтаас гаргасан. Гэтэл өнөөдөр дахиад Саарал жагсаалтад орчихлоо. ФАТФ-аас өгсөн зөвлөмж дээрх ажлын ихэнх нь танай яамны хийх ажил байсан. Дараа нь гишүүд бас хөөн хэлэлцэх тухай заалтад нэмэлт оруулна гээд орж ирэх юм байна. Ингэж байхаар та ажлаа өгөөч ээ. Монгол Улсад гай болж байхаар танайд байгаа сайн хуульч залуучуудад байраа тавьж өг." Түүний асуултанд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар хариуллаа.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.24/ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуулийн төслийг санаачлагч нь УИХ-ын гишүүн С.Бямбацогт юм. Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 17.12 дугаар зүйлийн тайлбарт ”Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж 24 бог, 8 бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж заасан байна. Төсөлтэй холбогдуулан Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг саллаа. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Хуулийн төслийг дэмжиж байна. Энэ судалгааны материал харахад сүүлийн жилүүдэд малын хулгайн гэмт хэрэг өмнөх оныхоос 2 дахин нэмэгдсэн статистик гарсан байна. Энэ дээр юу харагдаж байна гэвэл “Ялын бодлого оновчтой биш байгаагаас энэ гэмт хэрэгтний ял завших, гэмт хэргээ давтан үйлдэх, зохион байгуулалттай бүлэглэх гэх үйлдэлүүд улам нэмэгдэх орчин нөхцөл үүсч байна. Нүүдлийн уламжлалт мал аж ахуйтай бид үүнийгээ хамгаалж зөвхөн малын хулгайн гэмт хэрэг гэж онцгойлон малыг тусгайд нь авч үзэж Эрүүгийн хуульд нэр томъёо оруулсан. Тэрнээс машин хулгайны эсрэг гэмт хэрэг, орон сууц байрны хулгайны эсрэг гэмт хэрэг гэж тусдаа хууль гардаггүй. Энэ Монгол Улсын нүүдлийн мал аж ахуй уламжлалт онцлогтой холбоотойгоор ингэж хуульд зааж өгсөн байдаг. Хууль санаачлагч, Байнгын хорооны дарга, гишүүдэд анхааруулахад, нөгөө талаас Монголын төр малаа хамгаалж байна. Мөн малаар гэмт хэрэг үйлдэж байгаа асуудлыг яах вэ? гэдэг асуудал байна. Би үүнийг Монгол Улсын газар тариалангийн бүс нутагт тохиолдож байгаа үйл явдал гэж хэлэх гэж байгаа юм. Санаатайгаар төрийн бодлогоор хамгаалалт хийсэн хашааг эвдээд, албаар малыг газар тариалангийн буюу улаан буудай тариалсан талбай, жимс жимжгэнэ, хүнсний ногоо уруу оруулж идүүлдэг. Санаатайгаар малыг ашиглаж гэмт хэрэг бусдын эд хөрөнгөд хохирол учруулдаг асуудлыг нөгөө талд нь энэ асуудлыг заавал тусгаж өгөөрэй. Энэ дээр энэ хуулийн санаачлагаар байнгын хороон дээр яригдсан зүйл байна уу? Үүнийг тариаланчдынхаа өмнөөс шаардаж ажиллах болно гэдэг ээ хэлмээр байна. Нэг талдаа бид мал болон малчидаа хамгаалж байна. Нөгөө талаас дахин хэлэхэд малыг ашиглаж бусдын эд хөрөнгө энэ нь эргээд улс орны эдийн засагт маш хортой, хүнсний хангамжинд маш хортойгоор нөлөөлж байгааг бид харж байгаа. Бид нарын яриад байгаа эмзэг болсон хөрсийг сүйтгэж байгаа асуудал үүнтэй холбоотой. Тэгэхээр энэ зүйл дээр бас ялын бодлогод оруулж өгөх ёстой шүү гэж хэлмээр байна.