УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.15/ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Энэ хуулийг нягталж сайн бодох ёстой. Ярьж буй олон зүйлүүдийг нягтлах хэрэгтэй. Өнөөдөр хууль, шүүх, прокурор та нар бүгд хам хэрэгтэн болчихсон. Улс төрийн захиалгат хэрэгсэл болчихсон. Гэхдээ энэ бол 30 жил ингээд дагнаад явчихсан. 2012-2016 онд гаарсан. Энэ тогтолцоо ийм арчаагүй болчихсон. Талбай дээр нэрлээд байгаа зурагтай байгаа улсуудыг гэм зэмгүй гээд хэлчих тэнхэл та нарт байхгүй. Та нар захиалгатай. Хэн хэнийг сугалсан бэ гэдгийг цаагуур чинь ярьж байна. Ийм байдалд татаатунгаадуулна гэдэг та нарын ажил. Тэгэхээр энэ хуулийг эргэж нягталж, харах хэрэгтэй. Хуулийн судлаач, эрдэмтдийн дүгнэлтийг сонсох хэрэгтэй. Жишээ нь нийтийн өмчийг хулгайлчихаад байхад ард нийтийн өмнөөс прокурор нэхэмжлэл гаргах ёстой. Өнөөдөр таг. Хам хэрэгтэн болчихсон юм байлгүй таг. Энэ хуульд яаж оруулах вэ гэдгийг ярих хэрэгтэй. Сүүлийн 6 жил МАН хэнтэй ч ялангуяа удирдлагууд нь хэнтэй ч хуваалцахгүйгээр нүүрсний том хулгайн гэмт хэрэгтнүүд. Жижигхэн загаснуудаа шидэж өгчихөөд амьд гарна гэж байхгүй. Монголын ард түмэн бүгдийг үнэрлэдэг болсон. Гэмгүй хүмүүсийг золиослох эрхгүй. Засгийн газар УИХ хоёр бол хардагдаж болно. Төсөв баталдаг, хэрэгжүүлдэг, төрийн өмчийн асуудлаар шийдвэр гаргадаг, төрийн өмчийг хэрэгжүүлдэг. Өнөөдөр үүнд Ерөнхийлөгч шүүх засаглалын тэргүүний хувьд Монгол улсыг татаатунгаадуулахгүйгээр шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байгаа. Нүүрсчдээс мөнгө аваагүй л бол. Тэгэхээр энэ хуульд олон санал, санаачилгуудыг оруулах хэрэгтэй. Хэд хэдэн хуульч гишүүд ярьсан. Би ер нь хуулийн асуудалд болж өгвөл дуугарахгүй байхыг хичээдэг. Оюутолгойн асуудалд 20 жил та нар таг байсан. Энэ зөвхөн олон улсад л яригддаг. Засаж залруулах санаачилга гаргаж байгаа нь зөв. миний санал бол эрх зүйн эрдэмтэд дуу хоолойгоо оролцуулмаар байна. Яаралтай гадаа жагсаж байгаа хүмүүс уг хуульд санал, бодлоо оролцуулах ёстой. Тэдний саналыг сонсох хэрэгтэй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.15/ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Би ямар хэрэг хийснээ мэдэхгүй, хэрэгт холбогдсон хүн байна. Энэ хуулийг бодлогын хувьд дэмжиж байна. Гэхдээ алдаа оноо байж магадгүй. Ардчилсан нийгэмд хууль засаглана. Иймд сайн хууль гарах ёстой. Эд хөрөнгийн хураана гэж байна. Эрсдэлээ тооцсон уу. Маш их хэлмэгдүүлэлт гардаг. Хуулийн 22.10-т үндэслэлгүй хөрөнгөжих гэсэн зүйл яригддаг. Олсон орлогоосоо зарлага ихтэй амьдарч байгаа олон хүн бий. Уг нь орлого зарлага нийцэж байх ёстой. Үүн дээр хэрхэн анхаарч байна. Түүний асуултад ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.15/ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Ц.Идэрбат: Шүүх хурал 18-50 удаа хойшлогдсон хэрэг байдаг. Үүнийг шүүхийн процессын асуудалд алдаа байна гэж албаны хүмүүс хариулж байсан. Үүнийг өөрчлөх бодлого баримталж байна уу. Хууль баталдаг, сурталчилах ажил алдагддаг. Энэ хууль батлагдаад хэрэгжих юм байна. Үүнийг сайн сурталчимлаассай гэсэн саналтай байна. Олон жилийн өмнө Ерөнхий сайдаар ажиллаж байсан Д.Бямбасүрэн гуай МУ ядуу улс биш баян улс дээр нь байгаа хүмүүс ханаж цадахгүй идэж байгаа учраас ийм байдалд байна гэж байсан. Турх буурал дарга үнэний хувьтай зүйл хэлж байсан гэж боддог. Ард түмэн бас ийм их баялагтай эх оронд бид яагаад ядуу амьдраад байна гэж хилэнгээ гаргаж байна. Томоохон хэргүүд болох Эрдэнэтийн асуудал, Хөгжлийн банк, нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаас ч энэ бүхэн батлагдаж байна. Хагархай цонхны онол гэж байдаг. Үүн шиг энэ хэргүүд шийдэгдэхгүй бол асуудалтоморно. Саяхан дээд шүүхийн шүүгчдийг томилох үеэр асуулт асуусан. Шүүх хурал 18-50 удаа хойшлогдсон хэрэг байдаг. Үүнийг шүүхийн процессын асуудалд алдаа байна гэж албаны хүмүүс хариулж байсан. Үүнийг өөрчлөх бодлого баримталж байна уу. Хууль баталдаг, сурталчлах ажил алдагддаг. Энэ хууль батлагдаад хэрэгжих юм байна. Үүнийг сайн сурталчлах гэсэн саналтай байна. Түүний асуултад ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.15/ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б. Баярсайхан: Энэ хуулийг дэмжиж байгаа. УИХ-ын гишүүн болсноосоо хойш бүх салбарт байгаа авлига хээл хахуулийн асуудлыг их ярьж байгаа гишүүдийн нэг. Гэхдээ төдийлөн арга хэмжээ үүн дээр гарахгүй байгаа. Хөгжлийн гацаа бол ёс суртахууны доройтол эцсийн цэг дээрээ хүрч, ард түмний бухимдал ийм болж байна. Үүнийг сайн цагийн эхлэл гэж харж байгаа. Яр шарх нь ил гараад эдгэрэх дохио гэж харж байна. Өнөөдрийг хүртэл хууль шүүхийн байгууллагад итгэх иргэдийн итгэл алдагдсан. Тэнд байгаа авлига нэмэгдэж магадгүй. Өнөөдрийн хууль хэлэлцэж байхад хүний эрхийн байгууллагаас төлөөлөл байх ёстой гэж харж байна. Хуулийн 22.8 дугаар зүйлд яагаад хүндрүүлэх зүйл заалт орж ирээгүй вэ. УИХ-ын гишүүдийн тодорхой албан тушаалд томилсон олон хүмүүс хулгай хийгээд болдог байсан учраас ийм сүлжээ бий болсон. Түүний асуултад ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.12.15/ хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Н.Энхболд: Хуульд гол үзэл баримтлал байх ёстой. Мөн хуульд оруулж болдог зүйл болохгүй зүйл гэж байх ёстой. Цаг үеийн хурцадмал асуудалтай холбогдуулан хуулиа батлаад байж болохгүй, үр дүнд хүрэхгүй байж магадгүй. Нийтийн эрх ашгийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох хэрэгтэй. Халдашгүй байдал, бүрэн эрхтэй холбоотой ялгаатай зүйлийг хэлье. Халдашгүй байдлын дэд хороо гэхээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлдэг газар гэж ойлгоод байдаг. Дэд хороо, ХЗБХ, эцсийн шийдвэрийг Иххурал гаргадаг. Бүрэн эрх нэг өөр асуудал, халдашгүй байдал бас өөр. Халдашгүй байдал бол гэмт хэрэгт орсон асуудлыг хамгаалах зүйл биш. Түүний асуултад ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар хариуллаа.