Содбаатар.Я 2014.10.10 | Сайт: Vip76.mn

Я.Содбаатар: Зөвшөөрлийн тоог цөөлхөөс илүү шат дамжлагыг багасгахад анхаарах хэрэгтэй

/Түүний асуултыг мөн хууль санаачлагчийн хариултын хамт бүрэн эхээр нь бичлэгээс үзнэ үү/

УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатарын хэлсэн саналыг хүргэж байна.

"Энэ хуулийг дагаад нилээд олон хуулиуд өргөн баригдаж, цогцоороо шийдэгдэх ёстой юм. Хамгийн түрүүнд ТББ-ын тухай хууль буюу мэргэжлийн холбоодын эрх зүйн орчныг яаж бүрдүүлэх юм. Зөвшөөрөл өгөх гээд байгаа төрийн зарим чиг үүргийг ТББ-ын хуультай уялдуулж, цэгцлэх асуудал байна. Мөн тэгээд бусад нилээд хуулиуд байна.

Зөвшөөрлийн тоог багасгах гэхээсээ илүү төрийн хүнд суртлыг багасгах, шат дамжлагыг хэрхэн буруулах вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. .../Түүний асуултыг мөн хууль санаачлагчийн хариултын хамт  бүрэн эхээр нь бичлэгээс үзнэ үү/