Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л. Энх-Амгалан, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С. Мө
2017.05.08

Элэг бүтэн Монгол хөтөлбөр улс орон даяар эхэллээ

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон. Хүн ардаа элэгний эмгэгээс хамгаалахад хөтөлбөрийн гол зорилго орших юм.

Элэгний хорт хавдарын эсрэг Засгийн газар олон арга хэмжээ авч байгаа ч манай улсын иргэдийн насбаралтын тэргүүлэх шалтгаан байсаар байна. Энэ өвчний эсрэг тэмцэхэд манай улс 220 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л. Энх-Амгалан, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С. Мөнгөнчимэг нар оролцож ард иргэддээ хандан чин сэтгэлийн үгээ хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр,  “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол улсын Засгийн газрын энэ оны 112 дугаар тогтоолоор “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөрийг баталлаа. Өнөөдөр энэхүү хөтөлбөрийг иргэдэд танилцуулан албан ёсоор "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ Сүхбаатарын талбайд боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л. Энх-Амгалан, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С. Мөнгөнчимэг нар оролцож ард иргэддээ хандан чин сэтгэлийн үгээ хэллээ.

Тэрбээр иргэн бүр эрүүл мэндийнхээ монгол хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж буй элэгний хатуурал, элэгний хавдрын өвчлөл нас баралтыг бууруулах, үүний тулд элэгний өвчний шалтгаан болсон элэгний вирусийн халдварын тархалтыг хяналтад авах явдал юм гэлээ. Тиймээс өвчнөө эрт илрүүлэх нь иргэн бүрийн үүрэг юм.

“ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” хөтөлбөрийн хүрээнд үе шаттайгаар дараах ажлыг хийнэ. Үүнд:

  1. 2017 онд 40-65 насны бүх иргэдийг өрх, сумын эрүүл мэндийн төвд элэгний  В, С вирүс илрүүлэх шинжилгээнд хамруулна. Цаашид хамрах хүрээг өргөтгөн 15-65 насны нийт хүн амыг хамруулах юм.
  2. Өрх, сумын эрүүл мэндийн төвд хийсэн шинжилгээгээр элэгний В, С вирүсийн халдвартай илэрсэн бол эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас итгэмжлэгдсэн лабораторуудад вирүс тоолох шинжилгээнд хамруулна.
  3. Хэрэв элэгний В, С вирүс тээгч болон элэгний архаг өвчтэй, хатууралтай иргэд байвал элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэгт хамруулна. Эрт илрүүлэг үзлэгт орж буй зорилтот бүлгийн хүнд элэгний ЭХО, хавдрын маркер AFP тодорхойлох шинжилгээ, биохимийн болон цусны дэлгэрэнгүй шинжилгээ хийнэ. Уг элэгний хорт хавдар илрүүлэх багц шинжилгээг аймаг, дүүргийн түвшинд хийхээр төлөвлөөд байгаа.
  4. Вирүс тоолох шинжилгээгээр вирүсийн архаг тээгч эмчилгээ хийх шаардлагатай иргэдийг хөнгөлөлттэй үнээр вирүсийн эсрэг эмчилгээнд хамруулна. Элэгний архаг өвчтэй болон элэгний вирүс тээгч хүмүүсийг эмчийн хяналтанд бүрэн хамруулж шаардлагатай оношилгоо, эмчилгээг зааврын дагуу хийх юм.
  5. Элэгний хорт хавдар илэрсэн хүмүүсийг Хавдар Судлалын Төв хорт хавдрын эмчилгээг удирдамжын дагуу хийх зорилготой хөтөлбөр юм
  6. Элэгний хавдрын эхний шат, элэгний хатууралтай, зайлшгүй элэг шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн элэг шилжүүлэн суулгах санхүүжилтийг төр хариуцна.