А.Сүхбат 2019.04.10 | Vip76.mn

А.Сүхбат: Гүний усыг дуусахгүй мэтээр хандаж болохгүй

Өнөөдөр /2019.04.10/ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд нарын 5 гишүүн 2019.03.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.сүхбат дараах байр суурийг илэрхийллээ.

Бид ундны хэрэглээний усны тал дээр дорвитой арга хэмжээ авахгүй бол доройтолд орж байгаа.  Би та бүхэнд Туулын усыг бид яаж хэрэглэж байгаа билээ гэдэг талаар хэдэн тоо баримт хэлье.  Улаанбаатар хотын ард иргэд хоногтоо 200 сая литр усыг хэрэглээд ахиж ашиглалгүйгээр 70 орчим хувийн бохирдолтой Туул гол руу нийлүүлж байна.  Туул голоос олон тариалангийн компаниуд ногоогоо усалж байгаа. Тэр болгоныг бид нар зарж болохгүй шүү гэж хориглож чадахгүй байгаа.  Тэгэхээр хаа хаанаа хариуцлага ярихаас өөр аргагүй ээ.

21-р зуунд шинэ бүтээл шилдэг технологи нэвтэрчихсэн байгаа. Яаж хэрэглээнийхээ усыг хашиж үерийн, цас борооны усаар нөөцөлж авах вэ, хөв цөөрөм байгуулах юм тэрийгээ яаж зохистой ашиглах юм гээд энэ асуудал руу орно.

Гүний усыг дуусахгүй мэтээр хандаж болохгүй. Энэ чинь хэмжээтэй. Бусад улс орон хөв цөөрөм байгуулдаг түүнийгээ зөв зохистой ашигладаг, гүнийхээ цэнгэг усыг хадгалдаг хайрладаг ийм хуультай байдаг. 

Гүний ус урсаж буй том том голуудыг хамгаалах нь зөв.