Б.Бат-Эрдэнэ 2019.05.17 | Vip76.mn

Б.Бат-Эрдэнэ: Уул уурхайн хайгуул, ашиглалтын зөвшөөрлийг сайн шалгаж байж олгох ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.05.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүн өргөн мэдүүлсэн “Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.  

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

"Олон Улсын сайн жишиг туршлагыг авсан бэ? Тусгай зөвшөөрөл дагасан авлигын асуудал их байдаг. Энэ тал дээр сайн жишиг авсан юм бий юу?

Энэ чиглэлээр 1990 оноос хойш өнөөг хүртэл ямар алдаа завхрал гарсан бэ? Тусгай зөвшөөрөлтэй холбоотой алдаа завхрал гаргасан хичнээн хүн шүүхийн байгууллагаар хэрэг шийдүүлсэн бэ?

Бид зах зээлийн хулийн хэвшилд түшиглэсэн нийгмийг хөгжүүлж байна. Гэтэл зөвшөөрлийг нь өгөхгүй саад болох, сунгахгүй байх, авлига авдаг асуудал нууц биш. Мөн 1300 гаруй байсан тусгай зөвшөөрлийг 400 болгож цөөлсөн. Энэ бол сайн.

Бас зарим зөвшөөрлийг маш нарийн нягталж, шалгаж олгох шаардлагатай ч юм бий. Жишээ нь уул уурхай хайгуул, ашиглалтын зөвшөөрөл. Өнөөдөр хамаг баялагтаа хэсэг газруудаа тусгай зөвшөөрөл болгоод тараачихсан. Өнөө 30 гэр бүл гэж хэлээд байдаг. Үүнийг цэгцлэх байх. Энэ хууль хэрхэн зохицох вэ?

Мөн арилжааны банкны зөвшөөрлийг хэрхэн олгохоор хуульчилсан бэ? Өнөөдөр УИХ-д нь банкны эзэд сууж байгаа  шүү дээ."

Түүний асуултанд УИХ-ын гишүүн, хуулийн төсөл санаачлагч С.Бямбацогт хариуллаа. 

Үүний дараа УИХ-ын Б.Бат-Эрдэнэ хуулийн төсөлтэй холбоотой санал хэлсэн юм.