Баттөмөр.Б 2019.06.18 | Vip76.mn

Б.Баттөмөр: Үндсэн хуулийн тогтвортой байдал төрийн тогтвортой байдлын үндэс

Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.06.18/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Үндсэн хуулийн тогтвортой байдал бол төрийн тогтвортой байдлын үндэс болдог. Үндсэн хуулийг өөрчлөх асуудал аль ч улс оронд байдаг. Үндсэн хуулиа өөрчилсөнөөр бүх юм сайн сайхан болно гэвэл эндүүрэл болно. Нэмэлт өөрчлөлт бол зөвхөн засна сайжруулна гэсэн утгийг л илэрхийлдэг.

Би дэмжиж гарын үсэг зурсан 62 гишүүний нэг гэхдээ аливаа зүйл уул өөд гарахад доороос нь эхэлж гардаг. Шинэ үндсэн хуулийн концевци өнгөрсөн 30 жилийн хугацаанд гарсан алдаа завхрал ололт амжилтыг нэгтгэн дүгнэж өөрчлөлт хийх ёстой.

Төрийн тогтолцоо, баялагийн хувиарлалтыг зөв болгох хэрэгтэй. Эдийн засгийн зөв бүтэцтэй байлгах хэрэгтэй гэх мэт шаардлагууд тавьж байгаа. Үндсэн хуульд өөрчилж болохгүй зүйл гэж байдаг.  Үндсэн хуульд байгаа хүнд зориулсан шаардлагуудыг бид эргэж харах шаардлагатай. Ерөнхийлөгчийг 55 наснаас нь 6 жилээр сонгоод тэтгэвэрт нь гаргая, дээд шүүхийн шүүгчидыг 12 жилээр гэж ийм засах юмнууд зөндөө байна.

Үндсэн хуульд ардчидлал гэж маш олон дурдагддаг. Ардчилал гэдэг нь түүнийг хэрэгжүүлж буй хүмүүсийн нүүр царай гэж. Монголын ардчилалын нүүр царай бол бид юм аа. Аливаа луйвар хулгай санхүүгийн мөр үлдээдэг. Шийдэхгүй байх нь асуудлыг гааруулдаг гэж Монголын ард түмэн хэвлэл мэдээлэл хангалттай үүнийг гаргаж тавьсан. Монголын төрд мөрөөдөл алга. Том мөрөөдөл эрх ашгийн төлөө тэмцмээр байна.