М.Билэгт 2019.08.29 | Vip76.mn

М.Билэгт: Огт хөндөгдөөгүй заалтыг хөндөж оруулж ирснийг дэмжихгүй байна

УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.29/ өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын Байнгын хороод, гишүүдээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулна. Нийт 150 гаруй санал авахаар байгаа юм.

УИХ-ын гишүүд дээрх саналуудтай холбоотойгоор байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

"Төслийн 19.1-т нам үндсэн хуулийн 6.10-т зааснаар байгуулагдаж Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна гэж заасан байна. Энэ өмнөх хуульд огт байгаагүй заалтыг нэмж оруулсан байна. Хөдөө, орон нутаг, сумдад намуудад хуваагдаж байнга бие биерүүгээ намын хуваагдал ярьсан зөрчил байдаг. Дахиад улсын хэмжээнд гээд заахаар улсаараа намуудад хуваагдах нь л дээ. Мөн нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам олон нийтийн болон бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Нам олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм төрийн аюулгүй байдлыг сахин хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн нам олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсний төлөө болон гишүүний хувьд ялгаварлан гадуурхаж, хэлмэгдүүлэхийг хориглоно гэсэн байна. Мөн Төрийн зарим албан хаагчийн намынгишүүнийг түдгэлзүүлж болно гэж байна. өмнө нь хөндөөгүй заалт энд өөрчлөгдөөд орж ирсэн байна. Ямар шалтгаантай вэ?"