М.Билэгт 2019.08.30 | Vip76.mn

М.Билэгт: Үндэсний мөнгөн тэмдэгтийг чангаруулах ёстой

УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.30/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ.

Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна.

Хуралдаанаар 150 гаруй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, санал бүр дээр гишүүд үг хэлж, саналаа илэрхийлж байгаа юм.

УИХ-ын гишүүн М.Билэгт: 

"Иргэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс өөрийн амьдралд чухал үр нөлөөтэй зүйл хийгдээсэй л гэж хүлээж байна. Залуу үе үндэсний өв уламжлалаа мэдэхгүй болж байна. Мэддэг нь өнгөрөөд өгнө. Төрийн сүлд өршөө гэж цайны дээж өргөдөг ард түмэн өнөөдөр 76 мангаа гээд сууж байна. Өмнө нь Монгол Улс хөгжиж байсан. 300 гаруй үйлдвэртэй, валют, төгрөг нь үнэ цэнэтэй байсан. Үндсэний мөнгөн тэмдэгт сүүлийн 20 гаруй жил үнэ цэнээ алдаж байна. ханшийг тогтвортой барьж чадвал иргэд, ард түмний амьдрал өөрчлөгдөх ёстой. Үндэсний мөнгөн тэмдэгтийн талаар Үндсэн хуульдаа зохицуулалт оруулмаар байна.

Импортын татвараар дотоодын үйлдвэрлэлээ дэмжих боломжтой. Дотоодын зах зээлээ хамгаалах ёстой. мөн мал аж ахуйн салбарын баялгийг Монголчууд биш хятадууд бариад байна. Үүнийгээ өөрсдөө хийж чадвал эдийн засагаа сайжруулах боломжтой."