М.Билэгт 2019.08.30 | Vip76.mn

М.Билэгт: Засгийн газрын өрийн дээд хэмжээнд цензур тавих ёстой

УИХ-ын ээлжит бус чуулганы /2019.08.30/ өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ.

Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна.

Хуралдаанаар 150 гаруй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, санал бүр дээр гишүүд үг хэлж, саналаа илэрхийлж байгаа юм.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

"Засгийн газрын өрийн дээд хэмжээ ДНБ-ий 60%-иас илүүгүй байна гэж нарийн зохицуулалт хийж өгөх шаардлагатай. Ийм тодорхой цензур байх ёстой. Гаднаас авсан зээл тусламжаар төслүүд хэрэгжиж байна. Гэтэл үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэн буурч, үр хүүхэддээ ирээдүйд их өр үүсгээд байна л даа. Энэ нь урт хугацаатай хөнгөлөлттэй зээл нэрээр гадны банкуудыг, хөрөнгө оруулагчийг дэмжиж байгаа үйлдэл юм. Тиймээс тодорхой цензур байх хэрэгтэй.

Мөн валютын эх үүсвэрээ дэмжих тухай ярихаар газраа ухаж, баялгаа гаргана л гэдэг. Гэтэл үйлдвэрлэлээ дэмжих ажлыг төр хийх ёстой."