Ц.Даваасүрэн 2019.08.31 | Vip76.mn

Ц.Даваасүрэн: Төрийн албаны зөвлөл үндсэн хуулийн байгууллага болж байж энэ заалт хэрэгжинэ

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.08.30) үдээс хойших нэгдсэн хуралдаан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой саналын томьёоллуудын санал хураалтаар үргэлжиллээ.

Ээлжит бус чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын төсвийг хэлэлцэж батлах, төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэхтэй холбогдсон төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналуудын томьёоллоор санал хураалт явуулж гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Үндсэн хуулийн 14.2 дээр хүнийг ажил албан тушаал үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гээд байж л байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол улс төрийн шалтгаанаар хүнийг ажлаас халж болохгүй гээд байж байна. Тэр хэрэгжсэнгүй гэтэл одоо ингэж бичлээ гээд арай дээрдэх байх гэж л бодож байна. Төрийн албаа төгс сайн болгоё гэвэл тавих хяналт хараат бус байна гээд үүнийгээ тодорхой болгох хэрэгтэй.

Төрийн албаны зөвлөл үндсэн хуулийн байгууллага болж байж энэ хэрэгжинэ. Тэгээгүй цагт улс төрийн томилгоогоороо байгаад байна. Хурдан дэвших карьерын системийг ажилласан жилээр нь биш шалгуураар нь байдаг заалт оруулж өгөх шаардлагатай. Тэрнээс хэн ч бай ямар ч сургууль төгссөн байя мэргэжилтнээс эхэлнэ.