О.Баасанхүү 2019.09.06

О.Баасанхүү: Огцруулах, томилох Ерөнхий сайдыг хамт оруулж ирэх боломжгүй зүйл

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байгаа бөгөөд Ерөнхий сайд УИХ-ын гишүүн байх, Ерөнхий сайд танхимаа бүрдүүлдэг байх зэрэг саналуудыг хэлэлцэж байна. 


УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Ерөнхий сайдыг огцруулахдаа хамт шинэ Ерөнхий сайд оруулж ирнэ гэж байна. Энэ үнэхээр боломжгүй. Монгол төрийг ингэж доромжлох болохгүй" гэсэн байр суурийг хэллээ.