Махны үнэ өссөн үзүүлэлттэй байна
2012.02.06

Махны үнэ өссөн үзүүлэлттэй байна

Үндэсний статистикийн газрын мэдээллийг хүргэе. 2012 оны 2-р сарын 1-ний байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа өмнөх 1 дүгээр сартай харьцуулахад 1.7 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.8 хувиар өсчээ. 


Махны дундаж үнэ: 2012 оны 2-р сарын 1-ний байдлаар өмнөх 1 дүгээр сарын дундаж үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 1.7-4.0 хувь, үхрийн махны үнэ 4.5-7.0 хувь, ямааны махны үнэ 1.1 хувь, адууны махны үнэ 1.7 хувиар тус тус өсчээ. Өмнөх 7 хоногийн үнэтэй харьцуулахад хонины махны үнэ 1.5-4.0 хувь, үхрийн махны үнэ 0.9-3.8 хувь, адууны махны үнэ 0.4 хувиар өсчээ. Ямааны махны үнэ тогтвортой байна.

2012 оны 2-р сарын 1-ний байдлаар 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 5069 төгрөг, үхрийн мах /ястай/ – 5675 төгрөг, ямааны мах - 4180 төгрөг, адууны мах – 4433 төгрөг, хонины цул мах – 5283 төгрөг, үхрийн цул мах – 6500 төгрөгийн үнэтэй байв. Нөөцийн мах худалдаанд гарч, үхрийнх 3700 төгрөг, хониных 3200 төгрөг, ямааных 2600 төгрөгөөр худалдаалагдаж байна.
 

Үндэсний статистикийн газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.