Тогтвортой, буурсан, өсчээ...
2012.03.23

Тогтвортой, буурсан, өсчээ...

Нийслэлийн статистикийн газрын мэдээлэл.
7 хоногийн үнийн танилцуулга (2012 оны 3-р сарын 21)

Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 35 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2012 оны 3-р сарын 3-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 11 нэрийн барааны үнэ тогтвортой, 14 нэрийн барааны үнэ буурсан, 10 барааны үнэ өсчээ.

Махны дундаж үнэ

2012 оны 3-р сарын 3-р долоо хоногт хонины ястай нэг кг мах дунджаар 6957 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 7363 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.4 хувиар буюу 175 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 1.0 хувиар буюу 87 төгрөгөөр өссөн байна.

Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хар хорин”, “Хүчит Шонхор” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6800 төгрөг, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8500 төгрөг байв.Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.4 хувиар буюу 100 төгрөг, хонины цул махны үнэ 3.7 хувиар буюу 283 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 6500 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8200 төгрөгөөр худалдаалж байна.

Гурилын үнэ


2012 оны 3-р сарын 3-р долоо хоногт нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт гурилын үнэ дээд зэрэг нь 750-929 төгрөг, 1-р зэргийнх 600-799 төгрөг, 2-р зэргийнх 480-622 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 750-аас 900 төгрөгний үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурил 800 төгрөг, 1-р зэргийн гурил 700 төгрөг, 2-р зэргийн гурил 500 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

“Атар” талхны үнэ хүнсний зах, дэлгүүрт 630-700 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Хар хорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 630 төгрөгөөр, “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнээр буюу 700 төгрөгөөр худалдаалж байна.

Төмс, хүнсний ногоо

2012 оны 3-р сарын 3-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад хятад сонгино 1.1 хувиар буюу 12 төгрөгөөр буурч, харин монгол төмс 0.9 хувиар буюу 10 төгрөгөөр, монгол лууван 1.3 хувиар буюу 12 төгрөгөөр өссөн байлаа. “Монгол” гэсэн тодотголтой төмс, хүнсний ногооны үнэ импортын буюу БНХАУ-аас оруулж ирсэн төмс, хүнсний ногооны үнээс өндөр байна.
Эх сурвалж
Нийслэлийн статистикийн газар
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.