2012.06.05

Шинээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын санаачилгаар 21 аймгийн 326 сумын нутаг дэвсгэрийн тодорхой хувийг улсын нөөцөд авлаа. Ингэснээр энэхүү нутаг дэвсгэрт ойрын таван жилийн дотор шинээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хориглож байгаа аж. Ер нь лицензийн тоог хумих, цөөлөх, байгаль орчныг хамгаалах тал дээр яамны зүгээс анхаарч байгаагийн үр дүнд нийт нутаг дэвсгэрийн 44.5 хувийг эзэлж байсан тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээ 14.2 хувь болж буурлаа. 


Ирэх жилүүдэд эрдэс баялгийн салбарт ард иргэдийн хяналтыг өргөжүүлж, стратегийн ордын жагсаалтыг нэмэх, улсын төсвөөс хайгуул нь хийгдсэн ордын 51 хувийг төр шууд авах, хайгуулын зөвшөөрлийг Засгийн газар олгох, орон нутгийнхны саналыг чухалчлан авч үзэх асуудлыг шийдвэрлэх аж.
э
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.