Аль нам нь ялалт байгуулсан бэ?
2012.06.12

Аль нам нь ялалт байгуулсан бэ?

Гадаадад амьдарч, ажиллаж байгаа сонгуулийн эрх бүхий монгол иргэд УИХ-ын 2012 оны сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийн төлөө саналаа өгч дууслаа. АНУ-ын Сан-Франциско хотод ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд Улаанбаатарын цагаар 11 цагт саналаа өгч дууссанаар ийнхүү гадаадад байгаа монгол иргэдийн санал өгөх ажиллагаа өндөрлөв
 
Гадаадад байгаа монгол иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий хамтарсан комисс сонгуулийн явцын талаар хоёр цаг тутам мэдээ авч сайтад байршуулж байсан билээ. Комиссын албан ёсны мэдээгээр гадаад улсад амьдарч, ажиллаж байгаа сонгуулийн эрх бүхий монгол иргэдийн 4276 нь сонгуульд оролцохоо илэрхийлж албан ёсоор бүртгүүлснээс 2777 нь буюу 64,8 хувь ийнхүү саналаа өгсөн байна.

Хэрхэн санал өгсөн байдлыг харвал Сан Франциско дахь 50 сонгогчийн сайн дурын судалгаагаар АН 29 (58%), МАН 10 (20%), ИЗНН 7, (14%), МАХН 4 (8%) Бусад 0%, Сөүл хотод хийгдсэн 65 сонгогчийн Exit Poll судалгаагаар АН 25 (38%), МАН 19 (29%), ИЗНН 7 (11%), МАХН 8 (12%), Бусад 6 (9%) саналаа өгсөн байна.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.