2012.10.22
Инфляцийг “хазаарлах” дэд хөтөлбөрүүд боловсруулна
Инфляцийг тогтвортой түвшинд байлгах, гол нэрийн бараа, мах, төмс, хүнсний ногоо, гурил, түлш шатахуун, барилгын материал зэрэг бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой байлгах, үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газраас Монгол банктай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо.п
Дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах”, “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах”, ”Өргөн хэрэглээний импортын бараа, бүтээгдэхүүний өртгийг бууруулах” дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм.
“Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, үнийг тогтворжуулах” дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх дэд хөтөлбөрүүдийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарт даалгалаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.