Тамхины хяналтын тухай хуулийн төслийг хэлэлцлээ
УИХ-аар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцлээ.
Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж байгаа ч өнгөрсөн хугацаанд хуулийн хэрэгжилт хангалттай байгаагүй, зарим хэм хэмжээг чангатгах шаардлагатай байгаа гэж Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг үзээд энэхүү төслийг чуулганы хуралдаанд хэлэлцүүлж байгаа юм. Уг ажлын хэсгийн гишүүд хэд хэдэн удаа хуралдаж нийт 26 зарчмын зөрүүтэй санал гаргаснаа чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж санал тус бүрээр санал хураалгав.
Хэлэлцүүлгийн явцад найруулгын зөрүүтэй хэд хэдэн саналын томъёололд гишүүд шүүмжлэлтэй хандаж байрь сууриа илэрхийлж байсан.
Гишүүд нэлээдгүй санал зөрөлдсөний эцэст хоёр дахь хэлэлцүүлэгт саналын томьёоллыг чамбайруулж оруулж ирэхийг сануулаад уг хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэхийг дэмжсэн юм.