Ирэх онд говь нутгийн дэд бүтцийг сайжруулна
2009.01.28

Ирэх онд говь нутгийн дэд бүтцийг сайжруулна


Өчигдөр Эдийн засгийн байнгын хорооныхон ажлаа тайлагнаж Н.Баярсайхан гишүүн Р.Раш, Д.Очирбат нар сэтгүүлчидтэй уулзлаа.

Тус байнгын хороо нь намрын чуулганы үеэр11 удаа хуралдаж, давхардсан тоогоор 29 асуудал хэлэлцсэн байна. Эдгээрээс томоохныг нь дурдвал, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2009 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлого, 2008-2012 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр мөн түүнчлэн Банкны дахь иргэдийн мөнгөн хадгаламжид баталгаа гаргах, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, тус Сангийн хөрөнгийн зарим хэсгийг хүнсний буудайн нөөц хэлбэрээр байршуулах тухай гэх мэт шийдвэрийг УИХ-аар батлуулсан байна.

Эдийн засгийн байнгын хороо эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ нөхцөлд 2009 оны төсвөө эргэн харахаас аргагүй гэж үзэж буй аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.