2012.12.04

МАН хавтгайд нь хариу цохилт өглөө

Ардын намынхан орон нутгийн сонгуулийн дүндээ их л сэтгэл хангалуун байгаа ажээ.

Үүнийгээ тайлбарлахдаа сөрөг хүчнүүд орон нутгийн сонгуульд сүүлийн 22 жилийн хугацаанд эрх барьж байгаа нам ийм амжилтгүй оролцсон тохиолдол алга, сөрөг хүчин харин эсрэгээрээ ийм амжилттай оролцсон тохиолдол алга байна хэмээв. Өнөөдөр 21 аймгийн 9 аймагт МАН ялсан, 10 аймагт АН ялсан, 2 аймагт сонгуулийн дүн тэнцсэн. Нийслэлийн 9 дүүргийн 4-д МАН, 4-д АН, нэг дүүрэгт санал тэнцсэн хэмээн УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлж байлаа.

АН хавтгайд нь ялж байгаа бол  МАН хавтгайд нь хариу цохилтыг өглөө

Тэрээр цааш нь ярихдаа: “АН хавтгайд нь ялж байна гэж өөрсдийгөө хэлсэн, харин МАН хавтгайд нь хариу цохилтыг өглөө. Сонгуульд бид амжилттай оролцож чадлаа. Ялсан сумандаа, ялсан аймагтаа ард түмний саналыг харгалзан засаг даргыг томилно. Эхнээсээ Дорнод, Хөвсгөл аймгуудад ард нийтийн саналд тулгуурлан засаг даргад нэр дэвшигчдээ өргөн бариад байна. Бид зөвхөн намын гишүүдийн дунд биш, ард иргэдийнхээ саналыг авч байж засаг даргыг дэвшүүлж байгаа шүү” хэмээн мэдэгдэв.