Монголууд бид жилд 300 литр сүү хэрэглэдэг
Манай улсын сүү, сүүн бүтээг дэхүүний зах зээлийн багтаамж жилд 403 сая литр гэнэ. Энэхүү хэрэгцээнийхээ 27 хувийг л өөрсдөө хангаж үлдсэнийг нь импортолсоор байна.
Импортын хуурай сүүний 92 хувийг ОХУ, БНСУ, Шинэ Зеланд улсаас, шингэн сүүг бараг 100 хувь ОХУ-аас авч байгаа аж. Өнгөрсөн онд манай хилээр 36 сая литр сүү, сүүн бүтээгдэхүүн орж ирснээс 100 гаруй тонн шар сүү, 330 тонн аарц, бяслаг, 100 тонн цөцгийн тос, 3500 тонн хуурай сүү эзэлж буй.
сүү, сүүн бүтээгдэхүүний томоохон үйлдвэрлэгчдийн хэрэглэдэг хуурай сүү нь импортод ихээхэн жин дарж байна.
Ерээд оноос өмнөх 19000 мянган саалийн үнээтэй 40 механикжсан ферм нь эдүгээ 27500 саалийн үнээтэй 350 ферм болсон ч өсөн нэмэгдэж буй хүн амынхаа сүүний хэрэгцээг хангаж дийлэхгүй байна. Тодруулбал, арван тонноос дээш хүчин чадалтай 11, 5-10 тонн хүртэлх хүчин чадалтай дөрөв, 1-5 тоннын 10 үйлдвэр, жижиг 80 цех (50-1000 литрийн) ажиллаж буй аж.
Нэг хүнд ногдох сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ хоногт 430 грамм буюу жилд 157 кг гэж тогтоосон байдаг. Гэвч одоо нэг хүнд ногдож буй сүүний хэмжээ жилд 85.2 кг байгаа нь хэрэглэвэл зохих хэрэгцээнийхээ талтай нь тэн цэж байна. Харин хө- дөөний хүн жилд 261.6 кг сүү хэрэглэдэг аж. Үүнээс үзэхэд хот хүн амын сүүний хэрэглээ хөдөөгийнхөөс дөрөв дахин бага, хангамж нь ч тогтворгүй байгаа юм. Тиймээс нийт хүн амын тал нь амьдарч буй суурин газрын иргэдийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангах хүчин чадалтай сүүний үйлдвэрийг дэмжих шаардлагатай байна.