Ц.Баярсайхан: Монголбанкны хариулт зөв
2010.10.29

Ц.Баярсайхан: Монголбанкны хариулт зөв

Азийн томоохон гүрнүүд болох Япон, БНХАУ үндэснийхээ мөнгөн тэмдэгтийн ам.доллартай харьцах ханшийг унагаж эхэлсэн. Тэд үүнийгээ экспортлогчдоо дэмжих бодлого баримталж байна хэмээн тайлбарлаж байгаа юм.

Харин энэ үед манайд ам.долларын ханш унаж, төгрөгийн ханш чангарлаа. Төгрөгийн ханш чангарах нь эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөргөөр нөлөөлөхийг мэргэжлийн хүмүүс хэлж байгаа.

Харин Монголбанкнаас ханшийн чангаралт нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэй байх тохиолдолд Монголбанк зохицуулалт хийх шаардлагагүй гэж байгаа. Тиймээс энэ тал дээр Эдийн засгийн байнгын хороон дарга, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан ямар бодолтой байгааг сонирхсон юм.

-Азийн томоохон гүрнүүд ам.доллартай харьцах үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг сулруулж байхад манайд эсрэгээрээ төгрөгийн ам.доллартай харьцах ханш чангарч байгаа нь эдийн засагт сөрөг нөлөөтэй гэж мэргэжлийнхэн тайлбарлаж байна. Харин Монголбанкнаас байх ёстой зүйл гэсэн хариулт өгч, ямар нэгэн зохицуулалт хийхгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?

-БНХАУ болон Япон улсын мөнгөний ханшийн ам.доллартай харьцах ханш манайхтай адилхан чангарч байгаа. Манайх ч гэсэн энэ л замаар явж байна. Тэгэхээр Монголбанкнаас тийм л хариулт өгөх нь зөв шүү дээ.

-Юань болон иенийн ам.доллартай харьцах ханшийг унагах бодлого баримталж эхэлсэн шүү дээ?

-Японы 111 иень нэг ам.доллартай тэнцэж байсан одоо 80 иень нь нэг ам.доллартай тэнцэж байна. Энэ чинь манайхтай адилхан үндэснийх нь мөнгөн тэмдэгт нь чангарч байна гэсэн үг биш юм уу. Хятадад ч ам.доллартай харьцах юанийн ханш чангарч байгаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.