Ч.Улаан: Эдийн засгийн шилжилт дууссан болхоор гараагаа сайн боловсруулах хэрэгтэй
Сангийн сайд, Төсвийн байнгын хорооны дарга гээд Монгол Улсын санхүү эдийн засгийн амьдралтай салшгуй холбоотой ажиллаж ирсэн УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.
-Ардчилсан хувьсгал ялаад 20 жилийн нүүр үзэж байгаа болохоор шилжилт дууссан эсэх талаарх яриа их гарах боллоо. Та эдийн засагч хүний хувьд энэ салбарт шилязиггийн үе бүрэн дууссан гэдэгтэй санал нийлэх үү?
-Эдийн засгийн салбарт шилжилт бүрэн дууссан уу, эсвэл үгүй юу гэдгийг нэлээд олон шалгуур үзүүлэлт, үндэслэлтэй тооцож үзэх хэрэгтэй. Хамгийн энгийн утгаар хэлбэл, хуучин системийн үед байсан тэр үзүүлэлтүүдийг пшнэ нийгэмд хангасан үеэс шилжилт хийгдчихлээ гэж үзэх үндэстэй гэж судлаачид үздэг. Манай улсын эдийн засаг шинэ тогтолцоо руу 20-иод жилийн турш шилжлээ. 1989 онд шилжилт анх эхэлсэн гэж үзвэл, тэр үеийн амьдралын чанар, эдийн засгийн байдлыг өнөөдөр хангаж чадсан байх ёстой гэж би бодож байгаа. Ингээд үзэхэд зарим үзүүлэлт хүрсэн байна. Тухайлбал, ДНБ-ий хэмжээгээр аваад үзвэл хүрсэн байх жишээтэй. Амьдралын чанарын тухайд анхаармаар асууддууд байна. Эрүүл мэнд, нийгэм, соёл, боловсролд асуудал бий. Ер нь бүхэлд нь аваад үзвэл, эдийн засгийг зохицуулж буй арга механизмууд цоо шинэ нөхдөлд тохирсон механизмаар солигдсон. Үүнээс харахад эдийн засгийн салбарт шилжилт бүрэн дууссан гэж үзэх үндэс байна. 1990 оны гарааны үеийн төсөвтэй өнөөдрийнхийг жиших арга байхгүй. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд амьдрал, эдийн засаг, хөгжил дэвшлийн өөрчлөлт багагүй явагдсан. Өнөөдөр Монгол Улсын төсөв хомсдол, хөрөнгө мөнгөний дутагдлынх биш болсон. Санхүүгийн байдал харьцангуй хангалттай болж байна. Экспортын бүтээгдэхүүний ханш өндөр байна. Тэр хэрээрээ орлого нэмэгдэж, тодорхой хэмжээний хуримтлал бүрдүүлж, хэрэгцээгээ хангах боломжтой болсон. Өмнөх үед хуримтлалын тухай ярих боломж байсангүй. Үүний оронд амьдралаа яаж залгуулах талаар л ярилцаж байлаа. Хөрөнгө мөнгөний дутагдал, эдийн засгийн асуудалтай улсын төр байсан учраас тэр үеийн төсвийг өнөөдрийнхтэй харьцуулах аргагүй лдээ.-Тэгвэл 1990 оны ядруухан төсөвтай улсын улстөрчид, өнөөгийн баян төсөвтэй үеийн улстөрчдийн төсөвт хандах хандлагын ялгаа хэр байна. Баян төсөвтэй болоод ирэхээр гишүүдийн халаасны мөнгө энэ тэр гээд үрэлгэн зардал хэрээс хэтэрч байна.-Төсөвт хандах хандлага ихээхэн өөрчлөгдсөн. Ер нь хомсдолтой, эдийн засгийн цар хүрээ бага байх үед төсвийг аль болох төвлөрүүлэн удирдаж, зохипуулж байсан. Тэр үед төсвийн хариуцдага, сахилга, . үр ашгийн тухай их ярьж байлаа. Байгаа хөрөнгөө яаж хуваарилах, илүү зардал гаргачихгүй юмсан гэж хичээдэг байлаа.Өнөөдөр бол төсвийн бололцоо харьцангуй нэмэгдэж, цар хүрээ өргөжин, орлого өсөхийн хэрээр хандлага ч өөрчлөгдөж байна. Нэлээд бийлэгжүү, хэрэглээний хувьд асар олон төрөлтэй, үрэлгэн ч юм шиг болж. Ерөөсөө шинэ баян цээж өвчтэй гэдэг шиг хандлага цухалзах янзтай. Асуудлыг аль болох мөигөөр зохицуулах гэж оролдох болсон нь анзаарагдаж байна. Гэхдээ бид хөрөнгө мөнгийг санааны зоргоор зарах хэмжээнд хүрээгүй. "Оюутолгой", "Тавантолгой" зэрэг уул уурхайн томоохон үйлдвэрүүд ашиглалтад орчихвол байдал дээрдэх нь мэдээж. Өнөөдрийн хувьд байдал сайжирч байгаа гээд үр ашштүй зарцуулалт хийж болохгүй. Ер нь төсвийг хэлэлцэх явцад зардал нэмэгдэж, хөрөнгө орууулалт дахь объектын тоо өсдөг. Үүнээс болоод хөрөнгө мөнгө тарамдах, үр ашиг буурах явдал бий.