2009.01.27

Ц.Баярсайхан: Энэ онд инфляцийг нэг оронтой тоонд барина

-Эдийн засгийн хямралын үед Засгийн газарт бонд гаргах эрх олгосон. Борлогдохгүй байх магадлалтай гэж зарим эдийн засагч үзэж байгаа?

-Бонд гаргах тухай Эдийн засгийн байнгын хороо хоёр удаа нарийвчлан хэлэлцсэн. Бондын хүүг болон зориулалтын талаар нухацтай ярилцсан. Хадгаламжаас єндєр хүү зарлаж борлуулж болохгүй байгаа. Тэгсэн тохиолдолд арилжааны банкнуудын зээлийн хүүд нєлєєлєхгүй байхаар зохицуулалт хийх ёстой. Засгийн газрын бонд гарвал Монголбанк жилийн хүүг 9.63 хувь байхаар худалдан авах байх. Бондыг зарлахгүйгээр борлуулах арга хэмжээ авч болох юм.

-Тавантолгой, Оюутолгойн гэрээний хувьд Байнгын хороо ямар байр суурь баримталж байгаа вэ?

-Гэрээ байгуулах чиглэл удирдамж, шаардлагатай хууль тогтоомжид єєрчлєлт оруулах боломж Засгийн газарт олгосон. Холбогдох хуулиудад томоохон єєрчлєлт оруулж ирэхгүй байх. Тавантолгойд олон консорциум санал ирүүлсэн. “Айвенхоу майнз” Оюутолгойд саналаа оруулж, ажиллаж байгаа. УИХ-аас хоёрдугаар сарын 1-нд багтааж оруулах хугацаа тогтоосон.

-Эрсдэлийн санд хэдэн тєгрєг байгаа вэ?

-Гэнэтийн ашгийн татвараар нэг тэрбум ам.доллар олсон. Yүнээс 3.1 хувь буюу 400 сая тєгрєгийг эрсдэлийн санд байршуулсан.

-Санхүүгийн хямралаас яаж гарах талаар Байнгын хорооноос баримталж байгаа бодлого?

-Энэ жил инфляцийг нэг оронтой тоонд барихыг зорилго болгож байгаа. Эдийн засаг, үйлдвэржилтийг дэмжихгүйгээр хямралаас гарахгүй. Олон улсын валютын сантай тодорхой хєтєлбєргүй явж ирсэн. Засгийн газар ОУВС-тай хєтєлбєр боловсруулж, ажиллахаар ярьж байгаа. Эдийн засгаа эрүүлжүүлье гэвэл улсын нэгдсэн тєсвєє эргэн харж, захиргааны зардлаа багасгаж, нийгмийн халамжийн давхардлыг багасгах хэрэгтэй. Эдийн засгийн эх үүсвэртэй болох хэрэгтэй. Нэг биш хоёр, гурван Эрдэнэт шиг үйлдвэртэй болж, асуудлаа шийддэг болох ёстой.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.