Зөвлөлийн гишүүд ярьж байна
-УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд бөөнөөрөө цуглаж байгаад сэтгүүлчдийг өчигдөр урив. Сэтгүүлчдэд хийх мэдээллийн салхийг зөвлөлийн дарга Л.Гансүх хагалсан юм. Тэрбээр "Парламентад Ардчилсан нам дөрвөн жил ажиллахдаа эрх баригч МАХН-тай эвсч хамтарч бүр сөрөг хүчин болж ажиллалаа. УИХ дахь цөөнх ард түмний эрх ашгийн дуу хоолой болж байсан юм. Парламентад манай гишүүдийн хэлсэн үг, сөрөг хүчний байр суурийг олон нийтэд хүргэж, хамтарч ажилласан сэтгүүлчдэд талархал илэрхийлье. Чуулган завсарлах гэж байна. Үлдсэн богино хугацаанд Нефтийн бүтээгдэхүүний хангамжийн тухай тогтоолын төсөл, Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, ноолуурын үнийг тогтворжуулах зэрэг ард түмний эрх ашигт нийцсэн хууль эрхийн актыг бид батлах болно. Эдгээрийг батална гэж хэлж сөрөг хүчин ам бардам хэлж байгаа нь УИХ дахь олонхитой зөвшилцөж хамтарч ажилладаг гэдгээ харуулж байгаа нэг үзүүлэлт" хэмээн хэлэв.
С.Ламбаа:
-УИХ-ын2004 оны сонгуульд Ардчилсан нам 21 зүйл амлаж орсон. Түүнээс хоёр заалт нь хэрэгжээгүй. Харин бусад нь хэрэгжлээ. Тухайлбал, бид хүүхдэд сар бүр 10 мянган төгрөг өгнө гэсэн. 2007 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хүүхэд бүрт 11360 төгрөг олгох болсон. Айлын "40 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхлээд явж байна. МҮРТ-ийг олон нийтийнх болгосон. Ноолуурыг 30 мянган төгрөгөес доош нь оруулахгүй гэсэн. Өнгөрсөн жилүүдэд 30 мянган төгрөгөес буугаагүй. Энэ жил заасан хэмжээнээс доогуур орлоо. Энэ асуудлыг шийдвэрлэхээр УИХ-д тогтоолын төсөл хэлэлцэж байна гэхчилэн цааш нь дурдав.
С.Баярцогт:
-Засаг захиргааны хуваарийн шинэчлэлийгхийжчадаагүй. Үүнийг дараагийн парламент хийх ёстой. Энэ УИХ хамгийн ажил хэрэгч парламент байлаа.
Д.Ганхуяг:
-Ардчилсан нам энэ дөрвөн жилд нээлттэй байлаа. Ард түмэнд хамгийн ашигтай олон шийдвэрийг бид хамтран гаргалаа. Тухайлбал, Монгол Улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй боллоо.
Л.Гүидалай:
-УИХ-д МАХН хамгийн олон суудалтай нь. Харин сөрөг хүчин Ардчилсан нам гол, гол хуулиудын төслийг санаачилж батлуулсан гэдгийг хэлэх хэрэгтэй.
Ч.Содномцэрэн: -Энэ парламент гурван УИХ-ыг дамжсан нөөцийи хуулийг баталж чадсан өөрийн онцлогтой. Р.Бадамдамдин: -Татварын ачааллыг багасгаж, Авлигатай тэмцэх газрыг байгуулж чадлаа.
Л.Гантөмөр:
-Төрийн аппарат хүнд суртлыг арилгаж чадсангүй. Төрийн хүнд суртлыг хөнгөлж, ард түмэнд эрх мэдлийг нь олгох ажлыг зохион байгуулах ёстой.
Ц.Баярсайхан:
-Хөдөө орон нутагт хамгийн их хөрөнгө оруулсан он жилүүд байлаа.
Н.Батбаяр:
-Эдийн засгийн хувьд реформ хийж, зарим барааны гэнэтийн өсөлтийн 68 хувийн татварын мөнгөөр олон сайхан бүтээн байгуулалтыг өрнүүлсэн жилүүд байсан.
Г.Батхүү:
-Ард түмний эрх ашгийг дээдэлсэн хүнд суртлыг хориглосон, аливаа асуудлыгтүшмэл шийддэггүй байх хуулийн төслийг Ардчилсан намын зөв бодлогын үр дүнд боловсрогдож МАХН-тай хамгран ажиллаж бид шийдвэрлэлээ.
З.Энхболд:
-Дөрвөн жилийн өмнө УИХ-д нэр дэвшээд очиж байхад 19 сумыи гурав нь гар утастай байсан. Тэгвэл одоо хоёрхон сум гар утасгүй байна. Энэ хоёр сумынхан зургадугаар сарын 15-нд гар утастай болно. Эрчим хүчинд холбогдоогүй сум Өвөрхангай аймагт ганцхан үлдсэн. Ирэх жил эрчим хүчтэй болно. Н.Батбаяр гишүүний санаачилсан 68 хувийн татвараар их зүйл хийснийг ганцхан аймгийн жишээн дээр харж болно. Хэвлэл мэдээллийн салбар ч маш их өөрчлөгдлөө. Өвөрхангай аймгийн сэтгүүлч Жавзансүрэнгийн нийтлүүлсэн материалд дурдагдсан Төрийн хоёр албан хаагч хүүхдийн үдийн цай хөтөлбөрөөс олсон орлогоо хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оруулаагүй байсан нь илчлэгдэж одоо огцрох шат руугаа явж байна.
Б.Мөнхтуяа:
-Улаанбаатар хотын 134 мянган өрхийг орон сууцтай болгох ипотекийн хуулийг баталж чадсангүй.
А.Мурат:
-Сөрөг хүчин эрх баригч хүчнийг шахаж ажиллуулж чаддагийг харуулж чадлаа.
Р.Гончигдорж:
-УИХ-д олонхи цөөнх тоон харилцаагаар илэрхийлэгддэг. Гэхдээ зөв зөвшилцөл дээр тулгуурласан бодлого явуулж болдог гэдгийг энэ парламент харууллаа. Ардчилсан нам бүрэлдэхүүний хувьд цөөнх байсан ч бодлогын хувьд олонхи нь байж чалаа гэв. Тэд сэтгүүлчдэд цэцэг барьж, дурсгалын зураг татууллаа.