2013.02.19

Хятадын улстөрчдийн хувийн өмчөө нууцлах арга улам нарийсаж байна

Он гарсанаас хойш тус улсын авлига, хээл  хахуулийн  тоо төдийлөн буурах байгаатай холбогдуулан энэ сарын сүүлээр авлигын тухай шинэ хуулийг баталж, хэрэгжүүлж эхлэх талаар эх сурвалжууд онцолж байна.

Эдийн засгийн өсөлтийг дагаад авлигын хэмжээ, өгөх, авах арга улам нарийсч буйг тус улсын Тагнуулын газраас мэдэгдээд буй. Таван жилд нэг удаа болдог Бүх Хятадын коммунист намын их хурлын хэлэлцсэн гол асуудал эрх баригчид, парламентийн зарим гишүүдийн далд хөрөнгө хаанаас урган гарч ирж буй явдал.

Эрх баригчид, намын шинэ дарга ч энэ бүх авлигатай хатуу тэмцэх талаар ч өмнө нь мэдэгдэж байсан. Эхний ээлжинд цэргийн салбарт авлигыг үгүй болгох, дараа нь төрийн албан хаагч гэх мэт үе шат дараалалтай бага, багаар авлигаас ангижрах аж.  Уг нь тус улсын хууль маш хатуу. Түүхэндээ ч авлига авсан, өгсөн хэнийг ч өршөөж байгаагүй. Олны нүдэн дээр сөхрүүлж байгаад цаазаа

Хил орчмын хотуудад авлигын хууль төдийлэн хэрэгждээгүй

р авсан ч удаа цөөнгүй. Хамгийн хачирхалтай нь авлигын тухай хуулийн хатуу бодлого нь хил орчмын хотуудад төдийлөн хэрэгждэггүй. Үүнээс үзвэл хилийн цэргийн албан хаагчид авлига авдаг нь тодорхой байна. Тиймээс л эрх баригчид цэргүүдийг эхэлж “цэвэрлэх” бодлого хэрэгжүүлэх бололтой.

Хятадын шинэ удирдагч Ши Жинпин авлигатай тэмцэж эхэлсэн баталгаа нь энэ. Түүний амьдрал ч дардан байгаагүй. Бусдын адил хүнд сурталтай, хаагдмал хятад түшмэдийн дунд хээл, хахуулийг үзэн ядан өдийг хүрсэн нэгэн. Тиймээс ч их хурлын үеэр энэ “авлига бол биднийг мөхөл рүү ойртуулах дөт зам” гэх утга бүхий зүйл хэлсэн. Өмнөд хөршийн коммунист нийгэмд авлига газар авах юм бол тэрбум гаруй хүн амтай тэдний хувьд доороосоо “ялзрах” аюултай. Хожуу гарах үр дагаварыг одоогийн эрх баригчид тун сайн ухамсарлаж байгаа гэдэгт зарим гишүүд итгэлтэй байгаагаа “Синьхуа” агентлаг онцолсон.

Авлига бол биднийг мөхөл рүү ойртуулах дөт зам

Тус улсад жилээс жилд хурцаар тавигдаж буй асуудал бол авлига гэдгийг маш олон баримт нотолсоор. Магадгүй авлига даамжирвал эцэстээ нам, төрийн хувьд өөрчлөх боломжгүй хор уршиг авчирж магадгүй. Бүхий л шатны авлигатай хатуу тэмцэх ч эцсийн үр дүнг баталгаажуулж байгаа гэдгийг тус улсын Дотоод хэргийн сайд мэдэгдсэн. Цэргийн салбарыг “цэвэрлэж”  дууссаны дараа төрийн өндөр албан тушаалтнуудыг шалгаж эхлэх талаар Ши Жинпин мэдэгдсэн.

Намын дарга нар эхний ээлжинд байцаагдаж эхэлсэн. Жишээ нь, Сичуань мужийн Коммунист намын даргыг нэрлэж болно. Улмаар тус мужийн Ерөнхий нарийн бичгийн дарга гэх мэт дээрээсээ доошоо шалгуулж эхэлсэн талаар тус улсын хэвлэлээр өнгөрсөн долоо хоногт гарсан аж. Энэ бүх үйл явдлаас болж дээр доргүй хөрөнгө орлогын мэдүүлэг, хувийн өмчөө ийш, тийш хэн нэгэнт шилжүүлэх ажиллагаа эрчимжсэн талаар “Синьхуа Ньюс” мэдээлсэн юм. Дарга, цэрэггүй бүгд бичиг баримтаа эмхэлж, сандралдсан талаар төрийн өмчит зарим цахим хуудсаар цацагдсаар байна.

Баримт нотолгоог устгах “ажиллагаа” эхэлсэнээс хойш гэмт хэргийн тоо ч нэмэгдэх болсон. Үүнээс болж маш олон асуулт гарч ирэх магадлалтайг Цагдаагийн ерөнхий газрын дарга онцолсон аж.

Хятадын нөлөө бүхий улс төрч асан Бо Силайн

Авлигын хэргээр шалгагдаж буй Хятадын хамгийн нөлөө бүхий улс төрч байсан  Бо Силайн эд хөрөнгө эхнээсээ битүүмжлэгдэн, улсын мэдэлд бага багаар шилжсээр байгаа. Үүнийг дагаад Вэнь Зябао, тодорхой хүрээний баячуудыг шалгах талаар тус улсын Авлигатай тэмцэх төв газар мэдэгджээ.

Он гарсанаас хойш төрийн мэдлийн дарга нарын тансаг хэрэглээ, унаа тэрэг, гадаад дотоодын айлчлал 40 гаруй хувиар буурсан гэдгийг “Forbes” онцолсон юм. Өнгөрсөн жилд тус улсын авлигын индексээр 80 дугаарт бичигдэж байсан. Өмнө нь 75 дугаар байрт байсан. Энэ жилийн хувьд 10 гаруй шатаар ухрах зорилт тавиад байгаа талаар “Daily China” агентлаг оны өмнө мэдээлж байсан нь дэлхий нийтийн анхаарлыг татсан. Улс төрийн товчооны хурал дээр “Үнэндээ 2002 оноос Хятадын ард түмний итгэлийг хөсөрдүүлж буй, олныг хамарсан эсэргүүцлийн үймээн дэгдэн төрийн

Бэлэг сэлтийн хэлбэрээр авлига өгөх таатай нөхцөл бүрддэг

буурь доргиох шалтгаан бол авлигал” хэмээн өмнөх Ерөнхий сайд хэлсэн. Өнөөдөр тус улс эдийн засгийн өсөлтийг бүрэн хянах, дээд доод түвшний төрийн албан хаагчдыг ямар ч авлигагүй байлгах бодлогыг салбар салбараар хэрэгжүүлж эхэлсэн. Энэ нь ойрын хоёр жилд үр дүнгээ өгж эхэлнэ гэдэгт эрх баригчид итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.  

Энэ сард болж өнгөрсөн Цагаан сарын баярын үеэр зөвхөн төрийн албан хаагчид гэлтгүй зарим намын гишүүд бэлэг сэлтийн хэлбэрээс авлига өгөх таатай нөхцөл бүрддэг талаар CNN агентлаг онцолсон юм. Үүнд хяналт тогтоох нь тун хэцүү бөгөөд бэлэг сэлтийг хэрхэн авлигаас тусгаарлах, ялгах тал дээр хэлэлцэх шаардлагтай байгаа аж. Үнэтэй хөрөг зураг, эртний шаазан ваар гэх мэт түүхэн үнэт эдлэлүүд авлигын нэг хэлбэр.