Ц.Баярсайхан: Барилгын салбарт тулгамдсан санхүүгийн хүндрэлийг сааруулах шаардлага байна
УИХ-ынгишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхантайярилцлаа.
-Барилга, хотбайгуулалтынсайдаартомилогдлоо. Салбарынхааажилтайхэртанилцав. Цаашидямарасуудалдилүүанхаарахшаардлагатайбайгаавэ?
-Барилга, хот байгуулалтын сайдын албыг аваад хэд хонолоо. Энэ хугацаанд тухайн салбарт мөрдөгдөж буй баримт бичиг бодлого үйл ажиллагаатай танилцлаа. Мөн харьяа агентлаг, төсөл хөтөлбөрийн явц ямар байгааг судалж үзлээ. Ойрын үед яамны шинэ зохион байгуулалт, бүтцээ Засийн газраар батлуулж улмаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт салбарын асуудлуудыг тусгах ажил хийгдэх учраас үүнд анхаарч байна. Ер нь салбарт ихээхэн шинэчлэл хийх шаардлага байгаа нь харагдаж байгаа.
-Салбарынбайдалямартүвшиндбайнавэ. Одоохэрэгжижбайгаатөсөлхөтөлбөрүүдшинэчлэлболж, шинэхотыгбийболгожчадахньуу?
-Яамны зүгээс энэ салбарт баримтлах гол бодлого нь техникийн бодлого байх болно. Өнөөдөр энэ салбар маань бүхэлдээ хувийн хэвшил дээр тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулж байна. Тиймээс салбарт мөрдөгдөх, норм дүрэм, стандартыг боловсронгуй болгох хэрэгтэй байгааг харлаа. Ялангуяа сүүлийн үед хэрэглэгчдийн зүгээс тавьж буй аюулгүй ажиллагаа, найдвартай байдлыг бий болгох стандартыг оруулж ирэх асуудалд түлхүү анхаарах ёстой юм байна.
-Хуучирсанстандартуудбайгаагшинэчлэхявцудааширсныгхэрэглэгчидшүүмжилсээрбайна?
-Энэ асуудлыг онцгой анхаарна. Мөн иргэдийн хэрэгцээний хамгийн тулгамдсан асуудал болох орон сууцны асуудал яригдана. Монголын айл өрхүүдийг бүхэлд нь орон сууцаар хангах асуудал нь төрийн бодлого байх ёстой. Өнөөдрийн мөрдөж байгаа бодлогоос өмнө 1997 онд бүх орон сууцыг хувьд шилжүүлсэн нь тодорхой үр дүнг үзүүлсэн. Үүний үрээр орон сууц, барилгын салбар хөгжиж хөл дээрээ боссон гэж болно. Мөн 40 мянган орон сууц барих хөтөлбөр, төрийн албан хаагчдад зориулан дөрвөн мянган орон сууц барьж моргейжийн зээлээр олгох ажил хийгдсэн. Энэ үйл хэрэг нь иргэд тодорхой хөрөнгө, ажилтай байвал орон сууцанд хамрагдах бололцоотой гэдгийг харуулсан. Тиймээс энэ Засгийн газар иргэдээ ажилтай, орлоготой болгосноор цаашдын асуудлуудыг нь нэг мөр цэгцлэх үүдийг нээх юм.
-"Шинэбүтээнбайгуулалт, дундхугацааныхөтөлбөр"-ийгУИХ-аасбаталжгаргасанбайдаг. Энэажилюуболсонбэ?
-Уг хөтөлбөрийн том бүрэлдэхүүн хэсэг нь "100 мянган айлын орон сууц" хөтөлбөр. Түрүүчийн Засгийн газар энэ ажлыг эхлүүлж тодорхой алхмуудыг хийсэн байгаа. Иргэдэд зургаан хувийн хүүтэй зээл олгож 300 орчим иргэн хамрагджээ. Мөн одоо баригдаж байгаа байшин барилгуудыг бүртгэсэн нь "100 мянган айл орон сууц" хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдэд ихээхэн дэм болж байна. Өнөөдрийн байдлаар гурван мянга орчим иргэн уг хөтөлбөрт хамрагдахаар баримт бичгээ албан ёсоор ирүүлжээ. Одоо зургаан хувийн хүүтэй зээлд хэрэглэгдэх тодорхой хөрөнгийг төвлөрүүлэх шаардлага тулгараад байна.
-Ингэхийнтулдяахёстойвэ?
-Бага орлоготой иргэдийн түвшинд тааруулсан шинэ бодлого гаргах хэрэгтэйг ч харлаа. Энэ бүхнийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгах болно.
-Яамныбодлогоньнийтийноронсууцаариргэдийгхангах. Гэтэлхотынудирдлагууд "Аминыоронсууцтайбай. Газраабитгийөг" гээдбайгаа. Энэхоёрбодлого, амлалтынуялдаагяажхангахёстойюмбол?
-Мэдээж Улаанбаатар хотын газар олголт, орон сууц, барилга барьж байгаа байдал ихээхэн замбараагүй байгаа. Ерөнхий төлөвлөгөө, дэд бүтэцдээ тулгуурлаагүй гээд асар их бэрхшээлийн дунд байна. Дээр нь нийслэлийн багагүй хэсгийг гэр хороолол эзэлж байна. Тэгэхээр нэг талаасаа дэд бүтцийг нь гэр хороолол руу татаж, тэнд нь олон иргэдийг хангалуун амьдруулах шаардлага байна. Нөгөө талаас орон сууц барьж тэндээ сургууль цэцэрлэг, худалдаа үйлчилгээ гэх мэт цогцолбор байгуулах нь гарцаагүй асуудал. Энэ хоёр асуудал өөр хоорондоо нарийн уялдаатай, нягт холбогдож явах ёстой. Үүнийг гол болгон нийслэл хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар батлах ёстой. 2020-2030 оны хооронд ч гэдэг юм уу, урт хугацааны туршид хөгжүүлэх бодлого гаргаж ажиллах шаардлага бий болжээ. Мөн аймгуудад энэ асуудлыг нарийвчлан ярьж, тодорхой хэмжээнд орон сууцны хороолол барьж иргэдэд зээлээр олгох асуудлыг дэмжих шаардлага байна.
-Хоттөлөвлөлтийгдахинхийхээрболжбайна. Үүндтанынэмэрлэхсанал, санаачилгаюубайхвэ?
-Хүн амын нутагшил, суурьшлийн төлөвлөгөө гэж дээр үеэс гаргаж ирсэн. Энэ төлөвлөгөөг боловсруулахдаа нийгэм, эдийн засаг, үйлдвэржилтийн бодлого гэх мэтийг үндэслэн хийсээр ирсэн байдаг. Өнгөрсөн 1998 онд бид энэ схемийг шинэчилж батлахаар УИХ-аар хэлэлцэж эхлэхэд "Бүсчлэн хөгжүүлэх хэрэгтэй" гэдэг үзэл гарч ирсэн. Энэ хоёр асуудал хамт яригдаж байсан ч өөр хоорондын уялдаа холбоог нь гаргаж шийдэж чадалгүй өнгөрсөн. Тэгэхээр миний одоогийн төсөөлөл бол төв тэнхлэгийн замыг түшиглэн Улаанбаатар, түүний дагуул хот, шинэ үйлдвэр аж ахуйн газрын төвүүдийг дагаж шинэ хот бий болгох ёстой. Жишээлбэл, Алтанбулаг, Замын-Үүдийг холбосон өндөр хурдны зам, мянган зам дагуу иргэдийн сууршлийн бүс бий болгох хэрэгтэй гэж үзэж байгаа. Мөн Дархан-Уул, Эрдэнэт хот, аймгийн төвүүдийг түшиглэсэн үйлдвэр эдийн засгийг төвлөрүүлж хөгжүүлэх бодлогоор ажиллах нь зүйтэй байна. Эндээ тээвэр, ложистикийн төвийг бий болгох хэрэгтэй. Ийм замаар цогцолбор бодлогыг төлөвлөж гаргах байх. Энэ нь зах зээлийн жам ёсны дагуу байх ёстой. Тиймдээ ч Эдийн засгийн хөгжлийн яам гэж байгуулагдсан. Эдийн засгийн хөгжлийн яам, Зам, тээврийн яам, манай яамны хамтарсан бодлогын хүрээнд ажил хийгдэх учиртай. Энэ хүрээнд барилгын салбарт тулгамдсан баримт бичгийн хийгээд, санхүүгийн хүндрэлийг сааруулах шаардлага байгааг нэн тэргүүнд Засгийн газрын анхааралд авна.
-ЯгУлаанбаатархотынхувьд?
-Гадны төслүүдтэй хамтраад боловсруулж буй асуудлууд бий. Үүнийгээ дахин нарийн нягталж үзээд, хотын удирдлагуудтай зөвшилцөж төрийн бодлогын бичиг баримт гаргах ажил үргэлжилнэ.
-Дэдбүтцийггэрхороололруутатнагээдбайгаа. Санхүүгээсэхлээдолонбэрхшээлтулгарахньойлгомжтой. Үүнийгхэрхэншийдэхвэ?
-Дэд бүтцийг татахад ахуйн бэрхшээлээс гадна хөрөнгө санхүүгийн шаардлага их тулгарна. Тэгэхээр эхний ээлжинд бид гэр хороололд юуг хүргэж чадах вэ гэдгийг судлах хэрэгтэй. Нийслэлд өнөөдөр амьдарч байгаа иргэдийн нэг хэсэг нь эрчим хүчээ бүрэн авч чадахгүй байна. Нийгмийн үйлчилгээ авч чадахгүй айл өрхүүд байна. Тиймээс хот төлөвлөлт, гэр хорооллыг барилгажуулах төсөлдөө дэд бүтцийн санхүүг сайн тооцоолж тусгаж өгөх хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл энэ мэт ажлууд нэг зэрэг хийгдэх учиртай. 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд барилга баригдах газарт дэд бүтцийг нь хүргэх ажлууд явагдаж байна. Үүнийг төрийн хөрөнгөөр хийх хэрэгтэй. Барилгын үнийг хямдруулахын тулд дэд бүтцийг төрөөс хийх нь зүйн хэрэг. Дээр нь барилгын материалын үнийг зохистой болгох шаардлага байна. Ингэхийн тулд дотоодын түүхий эдийг ашиглан дотооддоо барилгын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ажлыг дэмжих чиглэл рүү нэг ч болов алхам урагшлах ёстой. Дэд бүтцийг гэр хороолол руу татахдаа эхлээд эрчим хүч, хоёрт нь цэвэр ус, бохирын шугам татах асуудлыг нэн тэргүүнд хийх шаардлага байна. Харин халаалтын асуудлыг инженерийн хэсэгчилсэн байдлаар юм уу төвлөрсөн олон өөр эх үүсвэрээс хийх нь төсөв зардалдаа болоод олон зүйлд ашигтай. Ийм л шаардлага тулгарсан байгааг өнөөдөр надад ирсэн мэдээллийн хүрээнд аваад байна.
-ӨнгөрсөнхавариргэдийггазраачөлөөлөхгүйбайхыгЗасагдаргаЭ.Бат-Үүлуриалжбайсан. Гэхдээнэгэнтэхэлчихсэнажлуудхийгдээдлявахюмбайнагэжойлгожболохуу?
-Их хэмжээний хөрөнгө зарлагадаад эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлээд л явна.
-Ягэнэсалбарттулгамдсан, ойрынүедшийдэхшаардлагатайажилгэвэлюубайна?
-Бид энэ салбарын бүхий л шат дамжлагуудтай ажлуудыг илүү боловсронгуй болгох тэр чиглэл рүү хөдөлгөөн хийсэн байх ёстой. Мөн зарим төрлийн хууль, дүрмүүд батлагдаад нэлээд удчихсан байдаг. Үүнийг энэ цагийн нөхцөлд тохируулж өөрчлөх шаардлага байна. Ингээд иргэдийн хүсэн хүлээж байгаа асуудал руу ажиллах механизм, хөшүүргээр явах шаардлагатай байна.
-Таэнэалбанаасбуухдаасалбарааямархэмжээндхүргэжхөгжүүлнэгэжамлахвэ?
-Би өөрийнхөө ажиллах цаг хугацаагаар явуулах үйл ажиллагаа, бодлогоо хязгаарлахгүй. Засгийн газарт уламжлал, шинэчлэл байдаг учраас өмнө нь хийгдэж байсан ажлуудыг эрчимжүүлж, алдааг нь засч иргэдэд нээлттэй, түргэн шуурхай салбар болгох ёстой байна. Энэ нийслэлийг жинхэнэ эрх чөлөөт, амгалан тайван, хот болгоё. Аймгуудыг ч мөн энэ хэмжээнд хүргэе гэсэн зорилтыг өмнөө тавьж ажиллана.