Уул уурхайн сайд Д.Ганхуяг
2013.08.15

Олон овоотын зээл чанаргүйд тооцогдлоо

 Жаст групп нь олон овоотын ордоос алт олборлож Зоос болон Анодын 70 тэрбумыг төлөхөөр Монголбанктай гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар олон овоотын олборлолт зогссон учир Жаст групп улсад их хэмжээний өр төлөх нь худал болоод байна.

Хадгаламж банкны энэхүү өрийн балгаар чанаргүй зээлийн хэмжээ нэг сарын дотор 130 тэрбум төгрөгөөр өслөө. Олон овоотын ордын гүнд 18 тонн алт бий гэсэн судалгааг ашигт малтмалын газраас өмнө нь гаргасан. Гэтэл энэ тооны алт байхгүй.

Монгол газар-ын Ц.Мянганбаяр ашигт малтмалын газартай нийлж намайг мэхэлсэн гэж Жаст группын захирал Ш.Батхүү мэдээлсэн. Үнэхээр төрийн байгууллага нь бизнесментэй нийлж газар дор алт бий гэж худал ярьсан эсэхийг уул уурхайн яам судалж байна.

Олон овоотын ордын гүнд 18 тонн алт бий гэсэн судалгааг ашигт малтмалын газраас гаргасан.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Үнэн бодитой байсан эсэхийг тодруулах чиглэлийг өгсөн. Хэвлэл мэдээллээр гарч буй асуудлын дагуу холбогдох агентлаг манай ашигт малтмалын газар, уул уурхайн яам хяналт тавих үүрэгтэй. Чиглэл өгөөд материалыг хянаж байгаа гэв.

Олон овоотоос дөрвөн тонныг нь Монгол газар компани тухайн үед олборлосон байдаг. Тэгэхээр одоо төр ашиглалтын дөрвөн лицензээ өөрийн мэдэлд авч цаашид эдийн засгийн эргэлтэд оруулах саналыг төв банкнаас гаргаад байна. Гэвч нэгэнт төрөөс хувийн компанид олгосон ашиглалтын лицензээ эргүүлэн авах боломжгүй гэсэн тайлбарыг уул уурхайн сайд өгсөн.