Токио авто үзэсгэлэн болон бизнес аялал
Монголын бизнес зөвлөл
2013.10.18

Токио авто үзэсгэлэн болон бизнес аялал

2013 оны 11 сарын 22-29 «Токуо Big Sight» үзэсгэлэнгийн төв, Токио хот, Япон улс

Монголын Бизнесийн Зөвлөл Япон-Монголын Бизнесийн Зөвлөлтэй хамтран 2013 оны 11 сарын 22-29ны хооронд Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдах «Токио авто үзэсгэлэн 2013» болон бизнес аялалд оролцох Монголын бизнес төлөөлөгчдийг бүртгэж эхэллээ.

«Токио авто үзэсгэлэн 2013» нь 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг авто салбарын хамгийн сүүлийн үеийн шинэ санаа, дэвшилтэт технологийг хэрэглэгчдэд хүргэдэг салбартаа тэргүүлэгч үзэсгэлэнгүүдийн нэг юм. Дэлхийн авто машины зах зээлийн тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн бүх төрлийн загварын авто машины хамгийн сүүлийн үеийн загварууд тавигдахаас гадна авто машины эд анги, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ танилцуулан оролцож байгаа нь тус үзэсгэлэнгийн онцлог юм.

Та манай аялалд хамрагдсанаар дээрх үзэсгэлэнд оролцохоос гадна Японы бизнесийн байгууллагуудаар зочилж бусад сонирхолтой хөтөлбөрт хамрагдах болно.

Нэмэлт мэдээллийг 70114442 эсвэл tugi@bcmongolia.org хаягт хандаж авна уу.

Бүртгэл 2013 оны 10 сарын З0-нд дуусна.