2013.10.18

М.Чимэд: Эрчим хүчний салбарт хийгдэх шинэчлэл хүлээгдсээр байна

Эрчим хүчний салбарт 50 гаруй жил ажиллаж буй Аж үйлдвэрийн гавъяат ажилтан М.Чимэд эрчим хүчний салбарын талаар ийн өгүүлж байна

Нэг. Би 1996 онд Төвийн эрчим хүчний системийн даргаар хоёрдахь удаагаа томилогдсон юм. Таван жил завсарласны дараа дахин томилогдож буй минь энэ. Тавь гаруй жил эрчим хүчний салбарт ажиллахдаа энэ салбарыг тийм хүнд байдалд орж байсныг мэдэхгүй юм. 1995 онд жилийн 180 хоногт өглөө орой бүр эрчим хүчээр хязгаарлаж байсан юм. Засвар шинэчлэл хийх хөрөнгөгүй болсны улмаас бүх станцуудад 1-2 зуух дөнгөн дзнган ажиллаж, энэ салбар өрөнд баригдсан байсныг хэрэглэгчид одоо мартаа биз.

Тэр үед Гуравдугаар цахилгаан станцад Азийн Хөгжлийн Банкны зээлээр засвар шинэчлэлийн ажил эхэлсэн байсан боловч зогсонги байдалд байсныг богино хугацаанд хэрэгжүүлэх, ОХУ- аас төвийн болон баруун бүсээр авдаг эрчим хүчний нийлүүлэлтийн төлбөрийг барагдуулж гэрээг сэргээх, Эрдэнэт, Дорнод, Дөрөвдүгээр цахилгаан станцын тоноглолыг яаравчлан засварлах ажил хийгдсэ- нээр өвлийгөнтэй сайн давж байлаа. Тэгээд 2000 он хүртэл Гурав, Дөрөвдүгээр цахилгаан станцуудад 8 зуухны шинэчлэл өөрчлөлтийг эрчимтэй хийхэд тухайн үеийн засгийн газар бодитой анхаарч байсны үр дүнд өдийг хүртэл тогтвортой ажиллах боломж бүрдсэн юм.

Харин одоо өөрсдийн бүх тоноглолоо ажиллуулаад дээр нь имлортоор эрчим хүч аваад ч хэрэгцээгээ хангаж чадахгүй байна. Урьд нь ажиллаж байгаа станцуудаа эрчимтэй засварлаад болж байсан бол одоо шинээр станц барих шаардлага зайлшгүй бий болсон нь түвэгтэй бөгөөдхөрөнгө, цагхугацаа шаардаж байна.

Хоёр: Өнгөрсөн жилүүдэд Ховд, Увс аймгийн дулааны станцуудыг

Даланзадгадын цахилгаан станц

хувьчилсан боловч бүтэлтэй юм болоогүй байна. Мөн Багануур, Налайхын дулааны станцуудыг менежментийн хувьчлал хийсэн боловч улс өндөр үнээр буцаан худалдаж авахаас аргагүйд хүрсэн. 1990 оноос эрчим хүчний үнийг жил тутам бага багаар нэмэх замаар үнийг гулсах аргаар чөлөөлөх талаарх бидний тавьсан саналыг төр засаг хүлээж аваагүй. Үунийг ойлгож хүлээж авсан бол өдийд нэгж цахилгааны үнэ 130-160 орчим төгрөг болж энэ салбар өр авлагагүй, үнэ чөлөөлөгдсөн байх боломж байсан юм.

Тавдугаар дулааны цахилгаан станцыг барих асуудлыг бүр 1995 оноос ярьж эхэлсэн бөгөөд газрын асуудлаар тухайн үед хотын захиргаанд санал тавьж байсан ч саяхныг болтол шийдэжчадаагүй байна. Мөн олон улсын 2 шаттай тендерээр 1996 онд зураг төсөл нь хийгдсэн Эгийн голын усан цахилгаан станцыг барих ажлыг улс төржсөн шийдвэр гаргаж хойшлуулж байсан билээ. Эгийн голын усан цахилгаан станцыг БНХАУ- аас авсан 300 сая ам.долларын зээлээр барих боломж бүрдээд байхад намуудын улс төрийн зөрчилдөөнөөс болоод бүтэлгүйтсэн.

1996-2000 онуудад Гурав, Дөрөвдүгээр цахилгаан станцуудад 8 зуухны шинэчлэлт хийсэн боловч Гуравдугаар станцад нэг зуух үлдсэнийг одоо хүртэл засварлаагүй хэвээр байна. Энэ зуухны уурын чадал Хоёрдугаар дулааны цахилгаан станцын суурилагдсан чадалтай тэнцүү бөгөөд 2000 оноос хойш Хоёрдугаар дулааны цахилгаан станц зогсож байгаа гэж ойлгож болохоор юм. Одоогийн байдлаар эрчим хүчний систем хэрэгцээт чадлынхаа 25 хувийг ОХУ-аас авч байпа. Гэтэл эрчим хүчний систем суурилагдсан чадлынхаа 20-оос доошгүй хувийн нөөц чадалтай байх ёстой гэвэл 400- 500МВт-ын чадал дутагдаж байна. Эрчим хүчний зохицуулах хорооны мэдээлснээр эрчим хүчний үйлдвэрүүдэд 130 тэрбум төгрөгийн хэрэгцээ байхад 80 тэрбумыг тарифын зохицуулалтаар, үлдсэн 60 тэрбумыг эрчим хүчний үйлдвэрүүдийг хэмнэх чиглэл өгсөн байгаа нь бүтэхгүй байх магадлалтай. 1999 онд ОХУ-аас 3-4 сая ам долларын эрчим хүч авч байсан бол ирэх онд 40-50 сая ам долларын эрчим хүч авах төлөвтэй. Эрчим хүчний салбарын энэ дампуурсан байдал нь 1990 оноос хойш төрийн удирдлагууд эрчим хүчний салбарын хөгжлийн асуудалд дэндүү хариуцлагагүй хандаж байсныг харуулж байна.

Гурав. 2012 оноос Дарханы ДЦС, Гурав, Дөрөвдүгээр цахилгаан станцуудыг 150мВт-ын нийлбэр чадалтай 3 турбинээр өргөтгөх,

1966 оны 01-р сарын 14 ДДЦС-ыг хүлээн авах ёслол

Амгаланд ЗООмВт-ын дулааны станц барих, Тавантолгойд 450мВт-ын цахилгаан станц барих зэрэг шийдвэр гаргаад ажил нь нилээд шуурхай явж байгаагаас гадна олон жил эрчим хүчний тасалдалтай байсан Өмнөговь аймгийг төвийн эрчим хүчний системд холбосон зэрэг бодит ажил хийгээд байна. Олон жил нэрлэсэн газаргүй байсан Тавдугаар цахилгаан станц Хөлийн голын хөндий гэх хаяггай болсон байна. Г эвч эдгээрээс аль нь ч энэ онд ашиглалтанд орохгүй нь тодорхой байна.

Ер нь эрчим хүчний эх үүсвэрийн ашиглалтад орох хугацааг зөв төлөвлөөгүйгээс учрах хохирол их байдгийг анхаарах ёстой. Энэ онд орно гэж төлөвлөж байсан нэмэгдэл эх үүсвэрүүд ашиглалтанд орохгүй бол яаж өвөлжих вэ гэдэг бол санаа зовоох асуудал мөн бөгөөд энэ талаар бодитой дорвитой арга хэмжээ авсан баримт бага байна.

Дөрөв. Эрчим хүчний салбарын гүнзгий хямралд орсон шалтгаан нь тус салбар инженерийн нэгдсэн суурь бодлогогүйтэй шууд холбоотой. Тухайлбал, Тавантолгой-Оюутолгойн цахилгаан дамжуулах агаарын шугам барих ажлыг элдвээр саатуулж байсны зэрэгцээ МАК компанитай хамтран 112мВт-ын цахилгаан станц барихаар тохирч байх явцад монголчуудын станц барих гэдэг “үлгэр” түүний оронд Багануур-Чойр-Цагаан суврага гэсэн шугам барих нь зөв гээд шугамын зураг төсөл хийлгүүлжээ. Энэ шугам баригдсан байлаа ч одоо өгөх цахилгаан байхгүй байна. Тэгвэл монголчууд асар богино хугацаанд

Тавантолгойд цахилгаан станцбариад амжилттай ашиглаж байна. Гэтэл Цагаан суврагын зэс молевдиний үйлдвэр одоо Оюутолгойд эрчим хүч нийлүулдэг БНХАУ-ын шугамаас цахилгаан авах шугам татах болсноор энэ үйлдвэрийн ашиглалтад орох хугацаа олон жилээр хойшилж, зөехөн МАК бус монгол улс, монголын ард тумэн асар их зүйл алдахад хүрээд байна. Харин Булган-Хевсгөл, Арвайхээр-Баянхонгорын шугамыг өөрийн хөрөнгөөр барих нөхцөлтэй тендерт хөрөнгийн болон боловсон хүчний чадавхитай, туршлагатай М-Си-Эс Интернэйшнл компани шалгарч дээрх аймгуудын төв сумдуудыг байнгын эрчим хүчтэй болгож, дизель түлшинд зарцуулж байсан олон тэрбум төгрөгийн алдагдлыг зогсоож, эрчим хүчний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

Тав. Эрчим хүчний салбарт шинэчлэл онц чухал юм. Тус улсын дан ганц дулааны станцаас бүрдсэн эрчим хүчний системийг нэг томоохон усан цахилгаан станцтай болгох, мөн эрчим хүчний үнийг чөлөөлөх, цаашдаа салбарын үйлдвэрүүдийг хувьчлах гэсэн гурван тулгуур асуудпыг шийдвэл энэ салбарын жинхэнэ өөрчлөлт шинэчлэл болох учиртай. Ийм туүхэн шийдвэр гаргавал салбар бие даан хөгжиж, гадны орны нөлөө дарамтгүй болж үндэсний аюулгүй байдлын баталгаа хэрэгжих болно.

Энэ гурван асуудал бол эрчим хүчний салбарыг шинэчлэх гол тулгуур үзүүлэлт бөгөөд ганц хоёр эх үүсвэр нэмснээр шинэчлэл болохгүй. Эгийн голын усан цахилгаан сганцын зураг төслийг олон улсын хоёр шаттай тендерээр хийлгээд бэлэн болгосон байхад зураг төсөл нь бэлэн бус, хайгуул судалгаа бүрэн хийгдээгүй, Сэлэнгэ мерний сав газартусан цахилгаан станц барина гээд байгаа нь ойлгомжгуй байна. 1990 оноос хойш эрчим хүчний хөгжлийн бодпого алдагдаж байсныг залруулах зорилгоор салбарын хамт олон дотроосоо төрөн гарсан зарим бизнесменүүдээ түшиглэн Тавантолгойд ЗООмВт-ын том чадлын станц барих ажлыг 2003 оноос судлан ТЭЗҮ-ийг боловсруулж бэлэн болгоод байлаа.

Тавантолгой, Оюутолгой орчимд хараахан хэрэглээ бий болоогүй байснаас том чадлын станц бариад ашиглах боломжгүй байв. Иймд ирээдүйн асар том хэрэглээ эх үүсвэр бүхий эдийн засгийн өмнөд бүсийг нийслэлтэй холбох Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюутолгой гэсэн стратегийн өндер ач холбогдолтой шаардлагатай чиглэдц 150-200мВт-ын хүчин чадалтай цахилгаан дамжуулах шугам барих асуудлыг давхар төлөвлөж байсан юм.

Ийм стратегийн ач холбогдол бүхий шугам монголд одоо ч байхгүй. Гэтэл энэ цахилгаан дамжуулах шугамыг барих ажлыг олон жил саатуулснаар төвийн бүсийн хэрэглээг ашиглан станцыг ажиллуулж турших боломжгүй болсны улмаас Ухаа худагг өөрийн хэрэгцээнд тохирсон жижиг цахилгаан станц барихад хүрсэн юм. Хэрвээ дээр дурьдсан цахилгаан станц баригдсан бол өдийд эрчим хүчний дутагдалд орохгүй, урд хөршөөс өндөр үнэтэй цахилгаан авахгүй байх боломжтой байлаа,

Зургаа. 1990 оноос хойш олон оронд туршигдсан эрчим хүчний үнийг жил тутам бага багаар нэмдэг гулсах аргыг хэрэгжүүлэхээр хуульчилсан бол өдийд үнэ чөлөөлөгдсөн, эрчим хүчний салбар алдагдалгүй байх боломжтой байв. Өөрөөр хэлбэл эрчим хүчний үнийг гэнэт их нэмэх ньхэрэглэгчдийн төлбөрийн чадварт нөлөөлж улмаар авлагын дүнг ихэсгэдэг талтай. Өнөөдөр хэрэглэгчдээс авч чадаагүй төлбөр 38-39 тэрбум байгаа нөхцөлд үнэ нэмснээр авлага багасахгүй улам нэмэгдэх нь тодорхой. Мөн сэргээгдэх эрчим хүчний хууль боловсрогдож байхад үнийг хуульчилж болохгүй гэдгийг хатуу анхааруулсаар байхад нэгжийн үнийг 9,5 цент гээд тоггоосон байдаг.

Зах зээлийн эдийн засагтай гэх мөртлөө үнийг хуульчилдаг орон манайхаас өөр байхгүй бизээ. Энэ жил салхин станцаас 22сая.кВт цахилгааныг 4 тэрбум төгрөгөөр, ирэх онд 14 тэрбум төгрөгийн эрчим хүч авах аж. Энэ нь кВт тутамд 100 төгрөгийн татац өгнө гэсэн үг. Нар салхины сэргээгдэх эрчим хүчийг балансад тусган хэрэглээг хаах боломжгүй. Өөрөөр хэлвэл хэрэгцээ гарсан үед нартай салхитай байх эсэх нь байгалиас хамааралтай байдаг. Мөн хөрөнгө оруулалт өндөр боловч суурилагдсан хүчин чадлын жилийн ашиглалтын цаг 15-20 хувиас хэтэрдэггүй.

Тэгвэл усан цахилгаан станц бол эрчим хүчийг усаар нөөцлөн шаардлагатай үед хэрэгцээг асар хурдан хугацаанд хангадаг онцлогтой бөгөөд нар салхины эрчим хүчийг тогтворжуулах үүрэгтэй байдаг. Иймээс үнэгүй исгэрэх салхи, төөнөх нарны эрчим хүч гэж хөөрцөглөхөд учир байдгийг анхаараасай билээ. Би энд нар салхины эрчим хүчний эх үусвэрийг ашиглах нь буруу гээгүй. Нар салхины эрчим хүч савлагаа ихтэй байдгаас усан цахилгаан станцтай зохистой хоспуулан хөгжүүлэх ёстойг хэлээд байгаа юм. Манайд нар салхины томоохон эх үүсвэр барих олон зөвшөөрөл олгосон мөртлөө усан цахилгаан станц барих бэлэн төсөл байсаар байтал үүнийг яаравчлах төлөв ажиглагдахгүй байна. Энэ нь нилээд хүндрэл гарахад хүргэх болно.

Үүнийг Салхит уулан дээр барьсан салхин станцын төвийн системтэй зэрэгцээ ажиллаж байгаа байдлыг Диспетчерийн Үндэсний Т өвийн шитенд очоод харахад ойлгох болно. Мөн энэ станцаас хэрэглээ багатай шөнийн цагаар эрчим хүчийг 9,5 центээр худалдаж аваад ОХУ-д үнэгүй өгч байна. Иймд дээр дурьдсан хуулийг өөрчилж концессын хуулийн дагуу эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шаталсан тарифын системд шилжих зайлшгүй шаардлага гарч байна. Өмнөговь аймгийн ДЦС-ыг барих шаардлагагүй.

Үүний оронд Мандалговиос шугам барих нь зөв гэсэн асуудлыг хулээж аваагүй билээ. Тэгвэл энэ станц олон жилийн турш хэрэглэгчдийг цахилгаан дулаанаар найдвартай хангаагүйгээр үл барам Солонгос улсаас авсан зээлээ төлөх битгий хэл жил бур улсаас олон арван сая төгрөгийн татаасавчбайна. Цаашдаа төр хувийн хэвшлийнхэн дан дангаараа улсаа хөгжүүлэх нэрээр бие биендээ тээг тавьсан бодпогоос ангижрах нь чухал байна. Энд Тавантолгойд төр хувийн хэвшлийн түншлэлээр томоохон чадлын ДЦС бүхий мега төслийг хэрэгжүүлэхээр ажилдаа ороод байгаа нь сайшаалтай. Энэ мэтчилэн ахмадуудын хэлээд зөвлөөд байсан олон жишээг дурьдаж болох байна. Энд ахмадгүй салбар улс болоод байгааг зугээр хараад сууж чадаагүйгээ дурьдан хүлцэл өчөөд салбарын түүхэнд анх удаа бие даасан яамтай болсон болохоор тууштай зөв хөгжлийн суурь бодлоготой болно гэж найдах л үлдээд байна.