С.Бямбацогт: Аливаа зүйлийг 180 хэм өөрчлөх нь буруу
Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг удахгүй УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.
Тус хуулийн төслийн гол заалт нь компаниуд олборлосон алтаа Монголбанкинд тушаавал нөөц ашигласны төлбөрийг таван хувь байсныг 2.5 хувь болгож бууруулахаар байгаа юм.
Нөөц ашигласны төлбөрийн хэмжээ ингэж буруулахаар зохицуулсанд УИХ дахь нам, эвслийн бүлгүүд янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа. УИХ-ын зарим гишүүн энэ хуулийн төслийг “Рио Тинто” зэрэг гаднын компаниудын лоббитой гэж үзэж байгаа юм.
Харин Монголбанкнаас “Энэ хуулийг баталснаар Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэнэ. Ингэснээр хилээр нууцаар аж гаргадаг байдал арилж манай улсын алтны нөөцийн хэмжээ нэмэгдэнэ ” гэж тайлбарлаж байгаа юм.
Тус хуулийн төслийн талаар УИХ-ын зарим гишүүний байр суурийг сонирхлоо.
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт:
Нөөц ашигласны төлбөрийг 2.5 болгож бууруулах нь бодлогын хувьд буруу.
-Бид өмнө нь гэнэтийн ашгийн албан татварын 68 хувийг бууруулчихсан шүү дээ.
Гэтэл одоо нөөц ашигласны төлбөрийг 2.5 болгож бууруулах гэж байгаа нь бодлогын хувьд буруу гэж бодож байна.
Яагаад гэвэл өмнө нь байсан дарамтуудыг үгүй болгосон. Ер нь аливаа зүйлийг 180 хэм өөрчлөх нь буруу зүйл.