Шинэ арга барил нэвтрүүлэгч
“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг батлах тухай УИХ- ын тогтоолын төслийг удахгүй батална.
2006 оноос хойш гацаанд орчихоод байсан энэхүү бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажилласан.
Энэхүү бодлогын баримт бичиг гацаанаас гарсныг түүний шинэ арга барилын үр дүн гэж ярих хүн цөөнгүй байгаа юм.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажлын хэсэг ахалж ажилласан цагаасаа эхлэн салбарын мэргэжилтнүүд болоод олон нийтийн, иргэний нийгмийн байгууллага бусад гишүүдийнхээ санал бодлыг түлхүү сонсож, баримт бичгийн төслөө байнга солилцож залруулж байсан нь өмнө нь хэзээ ч болж байгаагүй үзэгдэл хэмээн дүгнэгдэхэд хүргэж, мэргэжилтнүүдээс өндөр оноо авсан тал бий.
Ямартай ч асуудлыг гацаанаас гаргаж чадсандаа УИХ-ын гишүүн С.Одонтуяа нэлээд сэтгэл хангалуун байгаа бололтой.