Өрийн хязгаарыг өсгөх заалт уналаа
Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хоёр дахь хэлэлцүүлэг дээрээ бүдэрлээ. УИХ-аас Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж баталсан нөхцөлд ирэх онд Монгол Улсын өр ДНБ-ний 60 хувьд хүрэх байсан юм. Энэ хүрээнд Засгийн газар гадаад зах зээлд хоёр их наяд төгрөгийн бонд гаргах, дотооддоо мөн 1.5 тэрбумын бонд. гаргах эрх үүсэх байв.
Гэвч Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх шийдвэр гаргасан нөхцөлд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын .дэмжлэг хүлээх ёстой. Харин өчигдөр хуралдсан нэгдсэн чуулганаар гишүүдийн гуравны нэгийн л дэмжлэг хүлээсэн учраас төсөл унаж, анхны хэлэлцүүлэг рүү буцах болж байна.
Энэ талаар Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Өнөөдрийг хүртэл төсвийг гацаасан зүйл бол өрийн хязгаар. Түүнээсээ болоод Төсвийн хүрээний мэдэгдлээ баталж чаддаггүй. Хуулиараа төсвийн хүрээний мэдэгдлээ батлаагүй бол төсөв нь батлагдахгүй. Бид төсвийн хүрээний мэдэгдлээ сайн хийж байгаа эсэхээ харах хэрэгтэй.
Өмнө нь тооцоо судалгаа, үндэслэл муутай хийсэн байж магадгүй. Тиймээс хавар төсвийн хүрээний мэдэгдлээ маш сайн хэлэлцэж, бүх дүн прогнозоо хийх хэрэгтэй байна” гэж байлаа. Төсвийн хүрээний мэдэгдэлд мөн ам.долларын ханшийг 1384төгрөг байхаар тооцсон нь “мөрөөдлийн” шинжтэй хэмээн УИХ дахь МАН- ын бүлгийн гишүүд үзэж байлаа.
Монгол Улсын эдийн засаг ямар байхыг энд сууж байгаа 76 залж, Засгийн газар хэрэгжүүлдэг
2011 онд ам.долларын ханш 1740 байсан. Тэр үед уг ханшаар нь төсвийн хүрээний мэдэгдэлдээ суулгачихсан бол, өнөөдөр валют 2000 гараад явчих байлаа. Гэтэл хавартаа 1600-руу ороод л ирсэн. Валютын ханшид интервенц хийж чадна, үнийг барина гэж холбогдох хүмүүс хэлээд байхад, “үгүй ээ чи чадахгүй” гэж зүтгээд байж болохгүй л дээ. Ийнхүү өрийн хязгаарыг ДНБ-ий 60 хувьд хүргэх тухай заалт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг бага1үй бухимдуулав.
Тэрбээр “Монгол Улсын эдийн засаг ямар байхыг энд сууж байгаа 76 залж, Засгийн газар хэрэгжүүлдэг. Ямар зорилгод хүрэх тэр зорилтоо тодорхойлох хэрэгтэй. Валютын ханшийг өсгөх сонирхолтой хүмүүс энэ танхимд байгаагийн гор нь өнөөдөр гарч байгаа шүү. Төрийн бодлого зөв байгаад, хэрэгжүүлэх арга нь тодорхой байвал валютын ханш 1384 төгрөгт байна гэж тооцсон. Ингэхийн тулд экспортоо эрс нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Тэр шийдвэр Их хурлаас гарах ёстой. Мон таван тэрбум ам.долларын бондоос үлдсэн мөнгөө босгож, валютын урсгалаа нэмэгдүүлье гэсэн.
Харамсалтай нь та бүхэн өрийн хязгаарыг 60 хувьд хүргэх заалтыг дэмжсэнгүй. Засгийн газар тодорхой асуудал оруулж ирж байхад, Их хурал дэмжиж өгөх хэрэгтэй байна. Тэр тохиолдолд валютын ханшийг 1384 төгрөгт барих бололцоо бүрэн бий. Засгийн газраас иж бүрэн асуудал оруулж ирж байхад нэг хэсгийг нь батлаад, нөгөө хэсгийг нь явуулахгүй байх үр дүнд хүрэхгүй. Тиймээс та бүхэн шийдвэрээ эргэж хараач ээ гэж хүсмээр байна” гэсэн юм.
Ийнхүү төсвийн хүрээний мэдэгдэл анхны хэлэлцүүлэг рүү буцсан учраас УИХ-ын дарга З.Энхболд нэгдсэн чуулган дундуур холбогдох Байнгын хороог зарлан хуралдуулав. Орой 19:00 цаг үед буюу хуралдааны төгсгөлд уг асуудлын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж амжсан юм.