С.Ганбаатар: Зэсийн үнийг 8000 ам.доллар болгохын тулд маш том мандал өргөх байх даа
Монгол Улсын Их Хурлын Гишүүн С.Ганбаатар
2013.11.15

С.Ганбаатар: Зэсийн үнийг 8000 ам.доллар болгохын тулд маш том мандал өргөх байх даа

УИХ-ын гишүүн С.Ганбаатар тай ярилцлаа. Тэрбээр бие даагч гишүүдийг төлөөлөн 2014 оны төсвийн төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан юм.

-Төсвийн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажилласны хувьд ирэх жилийн төсвийг хэр бодитой болсон гэж харж байна вэ?

-Төсвийн бодлого хамгийн гол нь улсынхаа бодит эдийн засгийг дэмжиж байх ёстой. Айл гэр орж ирсэн мөнгөнийхөө урсгалыг яаж зарцуулах вэ гэдгээ тунгаадагтай адилхан зүйл. Яах вэ, ирэх жилийн төсвийн сайн тал нь сандал, ширээ, дарга нарын тансаглал, томилолт, зугаалгын зардлыг танасанд байгаа.

Нэг ёсондоо нэг их наядаар төсвийнхөө усыг шахаж, 6.8 их наяд болгож танаж чадлаа. Нөгөө талаас улсын төсвөөс хийгдэж буй хөрөнгө оруулалт бодит эдийн засгаа дэмжиж байгаа зүйл нь юу байна вэ гэдэг чухал. Нэг ёсондоо бид ард иргэдээ ажилтай, цалинтай байлгахын тулд үйлдвэрлэлээ хөгжүүлэх ёстой.

Энэ үүднээс би жаахан зориглож 300 тэрбум төгрөг гаргаад төмрийн хүдрийг баяжмал болгодог үйлдвэртэй болъё гэсэн санал гаргасан. Гурван яамны ажлын хэсэг гарч Дархан, Сэлэнгийн нутагт нэн яаралтай барих тухай Засгийн газрын шийдвэр гарч байгаа. Үүнийг төсвийн бодлогын томоохон хэсэг гэж үзэж байна.

-Бодит байдал дээр бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байна. Гэтэл нөгөө талд нь цалин тэтгэврийн хэмжээ огт хөдлөөгүй байна. Ц.Нямдорж гишүүн ирэх жилийн төсвийг “Хүнээс нүүрээ буруулсан төсөв” хэмээн тодорхойлсон байна билээ?

-МАН-аас цалин тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх тухай санал оруулж ирсэн. Энэ бол маш зөв санал байсан. Уг нь энэ саналыг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан дээр дэмжсэн юм.

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо ч гэсэн цалинг яаж нэмэгдүүлэх талаар гурван талт хэлэлцээрээр ярьж, тохироод үүнийг нь УИХ баталгаажуулах ёстой. Засгийн газар, ажил олгогч эзэд, Үйлдвэрчний эвлэл гурав эн тэнцүү хүрээнд ярилцаад яаж нэмэх тухайгаа л гаргаж ирэх учиртай юм.

Үйлдвэрчний эвлэлийн холбооныхон ч үүн дээр сайн ажилласан. Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр цалин хөлсийг нэмэх ёстой гэсэн яриа хэлцэлд хүрсэн гэж би ойлгосон. Үйлдвэрчний эвлэл энэ хэлэлцээрийг дахин хийнэ гэдэгт итгэлтэй байгаа. Цалингийн хэмжээ хангалгүй, нэмэх шаардлага байгаа.

-МАН-ын оруулж ирсэн саналыг дэмжсэнгүй. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөнө гэсэн улиг болсон шалтгаантай холбоотой байх?

-Төсөвт суусангүй. Суулгахын тулд гурван талт хэлэлцээрийг дахин хийх шаардлагатай.

-Та ширээ сандал, амралт зугаалгын зардлыг хассан, танасан гэж байна. Гэтэл энэ оны төсөвт урсгал зардал нэг их наяд орчим буюу нийт зардлын 20,3 хувийг эзэлж байгаа юм билээ. Ер нь урсгал зардлын хэмжээг яаж тогтоодог юм бэ?

Урсгал зардлыг бид 30 хувиар бууруулсан байгаа нь энэ

-Урсгал зардлыг бид 30 хувиар бууруулсан байгаа нь энэ. Зарим нэг гадаад орнуудтай холбоотой газруудын ажил гэрээ, хэлэлцээрийн дагуу явдаг болохоор хамаагүй танаж болдоггүй юм билээ. Утасны төлбөр, цаас, дулаан, гэрэл цахилгаан гээд зайлшгүй байх шаардлагатай зардлуудыг л урсгал зардал гээд байгаа шүү дээ.

Үүний хэмжээг өмнөх жилийнхээ дүнтэй харьцуулаад тавьдаг. Яах вэ, урсгал зардлаас идэж уугаад байх боломж бол бага. Харин хөрөнгө оруулалтын зардал дээр төрд шимэгчилж амьдарч байгаа хүмүүс мөнгө хийж авдаг. Тэгэхээр хөрөнгө оруулалтын зардлыг сайн нягталж, тооцоо судалгаа, үндэслэлтэй, шинжээчийн дүгнэлттэй шийдэх хэрэгтэй. Бид энэ тал дээр чадах чинээгээрээ чамбай ажилласан. Гэхдээ алдаа мадаг байхыг үгүйсгэхгүй.

-Монгол улсын гадаад өрийн хэмжээг ДНБ-үүнийхээ 60 хувьд хүргэх, үүний тулд Өрийн удирдлагын тухай хууль гаргаж 2.1 тэрбум ам.долларын бонд босгох тухай асуудлыг олонхийн зүгээс “зүтгүүлсэн”. Харин сөрөг хүчин үүний эсрэг зогсч байгаа. Бие даагчид чухам ямар саналтай байгаа вэ?

-АНУ-ын өр ДНБ-ийнх нь 100 хувьтай тэнцэж байгаа гэсэн. Тэд чинь өөрсдөө доллар хэвлэдэг улс. Тэдэнд өөрчлөлт хийх маш том орон зай байгаа. Гэтэл манайх өөр. Өөрсдийгөө тэдэнтэй зүйрлээд, өр тавиад суугаад байж болохгүй.

Улстөрчдийн хэлээд байгаа “өрийн хэмжээ хэтэрлээ” гэдэг үгийг би анх Байнгын хороон дээр гаргаж тавьсан юм. Бид хэдхэн сарын өмнө баталсан хуульдаа гадаад өрийн хэмжээг 40 хувиас хэтэрч болохгүй гэж оруулсан. Гэтэл өнөөдөр 50 хувь болчихсон, дахин нэмэгдүүлнэ гээд сууж байна. Хамгийн аюултай нь бид хэтдээ гаднаас авч байгаа зээлийн хүүгээ даахаа болино. Энэ маш аюултай. Үүнийг би тууштай эсэргүүцэж байгаа. Бид Төсвийн сахилга батын тухай хуулиа мөрдөх үүрэгтэй. Монгол орон даяар үүнийг хүчтэй дэмжих хэрэгтэй.

-Салбарын сайд нь “Бидэнд хөгжлийн санхүүжилтийн эх үүсвэр хэрэгтэй байна” гэж байгаа. Үүнийг батлахгүй бол ирэх онд УИХ-аас өнгөрсөн онд өгсөн таван тэрбумын бонд босгох даалгаврыг гүйцэтгэж чадахгүй болох юм биш үү?

-Хөгжихийн тулд заавал өр тавих ёстой юм уу. Харин ч бид 1.5 тэрбум ам.доллараа маргааш доллар оруулж ирэх зүйлд зарцуулж чадсан бил үү. Зам дээр л нялсан байх. Зам бидэнд гадаад валют оруулж ирэхгүй. Түүний оронд төмрийн хүдэр боловсруулах, эсвэл зэс хайлуулах үйлдвэр бариад нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргаж тэр орлогоороо 1.5 тэрбум төгрөгөө төлчихөөд сууж байх ёстой байсан юм. Үүнийхээ дараа тэр замаа барьж болно шүү дээ.

Одоо манайх төмөр зам барьж байгаа гээд гаднаас хэрэгцээтэй бүх төмөрөө авч байна. Ингэж төмөр зам тавьдаг орон гэж манайхаас өөр байдаггүй л байхгүй юу. Төмрөө эхэлж хийчихээд дараа нь түүгээрээ замаа барьдаг. Нөгөөтэйгүүр гаднаас бонд босгоно гэж ярихаасаа илүү Оюутолгойгоос өдөрт таван цэцэрлэг барих мөнгийг бусдад бэлэглэж байгаадаа дүгнэлт хийх ёстой. Өөрийнхөө баялгийн төлөө өдөрт таван цэцэрлэг бусдад бэлэглэж байна. Үүнийгээ яриач. Хэзээ ч ногдол ашиг авахгүй ч гэсэн үүнийг ярих хэрэгтэй.

-Төсвийн хуульд шүүгчдийн цалинг 15 тэрбумаар өсгөх санал тусгагдсан. Гэвч үүнтэй санал нийлэхгүй гишүүн олон байх шиг?

Шүүгчдийн цалинг нэмэх дээр гишүүд төдийгүй олон нийт дургүй байгаа.

-Шүүгчдийн цалинг нэмэх дээр гишүүд төдийгүй олон нийт дургүй байгаа. Тэд өмнө нь муу цалинтай байсан учраас авлигад идэгдсэн юм уу. Авлига авахгүйн тулд цалингаа нэмүүлж байгаа юм уу гэдэг логик ч гарч ирж байна. УИХ өнөөдөр шүүгчдийн барьцаанд орчихсон юм биш үү гэдэг асуудлыг ч ярьж болохоор байна. Миний байр суурь бол

шүүгч нь байна уу, багш нь байна уу, эмч нь байна уу алнийх нь ч цалинг буулга гэж хэлэхгүй. Гагцхүү шүүгчид ач холбогдол өгч цалинг нь нэмж байгаа бол багш, эмчийнхээ цалинг адилхан нэмэх ёстой. -Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ үзүүлж буй хүн нь 500 мянган төгрөгийн цалин авч байна. Үүнийг би хүчтэй ярьж байгаа.

-Энэ жил эдийн засаг хүндэрч монголчууд багагүй сандарлаа. Үүнийг өнгөрсөн онд төсвөө хэтэрхий хийсвэр, тооцоо судалгаагүй баталсантай холбож тайлбарлах хүмүүс ч байна. Тэгвэл ирэх жил “нүүрсний үнэнээс боллоо”, эсвэл экспорт буурсан руу буруугаа чихээд суухгүй гэх баталгаа байна уу?

-Санал нэг байна. Төсвийн орлогод хамгийн гол нөлөөлдөг зүйл бол долларын болон зэсийн . баяжмалын олон улс дахь ханш хоёр. Зэсийн баяжмалын үнийг ямар ч үндэслэлгүй 8000 гаргаад тавьчихсан байна билээ. Үүнийг би эсэргүүцсэн ч тооцоо судалгаатай гээд олонхиороо шийдсэн. Гэтэл Лондонгийн металлын биржийн хоёр том судалгааны төв ирэх жилийн зэсийн баяжмалын үнийг 6300, 6490-ээр тооцсон байгаа. Тэгэхээр энэ бол мөрөөдлийн л  зүйл байгаа биз дээ.

Тэгэхээр зэсийн үнийг 8000 хүргэхийн тулд маш том мандал өргөх хэрэг л гарах байх даа. Харин нүүрсний үнийн хувьд Хятадын , Засгийн газартай манайх нэлээд том гэрээ хэлэлцээрийн '< түвшинд хийх ёстой. Засгийн газраас авсан мэдээллээр 20 тэрбум тонн  нүүрсийг олон жилийн хугацаанд тогтвортой байдлаар үнийн гэрээ хийсэн байна билээ. Манайх үүний дагуу прогноз хийж нүүрсээ нийлүүлэх нь зөв.

Бусад орны үнийн түвшинтэй харьцуулахад Монголын нүүрс харьцангуй / доогуур нийлүүлэгддэг. Гэхдээ бусад орнуудын худалдааны маш том түнш. Худалдааны болон бүс нутгийн гэрээ хэлцлийн түвшинд явдаг зүйл. Манайх үүнд нэгдээгүй учраас л нүүрсээ хямд өгөөд байгаа юм. Тиймээс энэ гэрээнд нэгдээч ээ гэж би хэлээд байгаа. Худалдааны гэрээнүүдэд дүгнэлт хийхгүйгээр зөвхөн нүүрсний үнэ яриад байх нь учир дутагдалтай, үр дүнгүй.

-АН, МАН хоёр төсвийн асуудал дээр тохиролцсон гэж байсан. Чухам яг ямар с тохироо хийсэн юм бол. Та бүхний саналыг авсан зүйл байгаа юу?

-Хоёр нам тохироогоо бидэнд хэлдэггүй “давуу талтай” улс. Мэдэхгүй байснаараа бид бас, давуу талтай. Яагаад гэвэл бид зарчмаа л барьж шүүмжилдэг. Тэгэхээр Төсвийн сахилга батын тухай хууль буюу өрийн хэмжээг өсгөхгүй байх дээр хатуу байр суурьтай байгаа. Тэд хоорондоо юу тохиролцсоныг мэдэхгүй.