И.Нарантуяа: Хүүхдийн эрхийн зөрчилд олон нийт анхаарлаа хандуулах хэрэгтэй
Ийгл телевизийн “Газар дээрээс нь” тусгай сурвалжлага хүүхдийн эрхийн асуудлаар хүрлээ.
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа:
-Манай улсад хүүхдийн эрхийн асуудал ямар түвшинд явж байна гэж та хувьдаа дүгнэх вэ?
-Монгол улсын хүн амын 37 хувийг хүүхэд, өсвөр насны залуучууд эзэлдэг. Энэ хүрээнд тухайлан хүүхдийн эрхийг зөрчил нилээн байна гэж бид дүгнэдэг. Хүүхдийн төлөө үндэсний газрын зүгээс хүүхдийн эрх хамгааллын хүрээнд олон ажил хийхээр зорьж байна.
Эцэг эхийн шаардлага, гэр бүлийн орчин, ээж аавын ажил орлоготой байгаагаас шалтгаалаад хүүхдийн асуудалд олон эрсдэлүүд гардаг. Энэ асуудлыг бид зөвхөн эцэг эхэд харьяалахгүйгээр төр засаг, нийгмийн төлөө ажилладаг байгууллага бүр анхаарлаа хандуулах ёстой гэж ойлгож байгаа. Хүүхдийн эрх зөрчигдөж буй асуудал олон талын харьяалал, хамааралтай.
Энэ хүрээнд яаж ажиллах ёстойг ХАХНХ-ын яам хүн ам зүйн бодлогын хүрээнд хүүхдийн асуудлыг зөвхөн хүүхдийн байгууллага биш олон нийт, салбар дундын зохицуулалт шаардлагатайг судалж, хэрэгцээтэй бодлогын баримт бичгийг гаргах, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг олон ажлыг зохион байгуулах шаардлага бий.
-Хүүхдийн эрхийг зөрчсөн гэмт хэргүүд гарч байгаа нь юунаас үүдэлтэй вэ?
-Нийгмийн уур амьсгал, амьдралын нөхцөл бололцооноос шалтгаалаад архины хэт хамааралд орсон, эрүүл бус үйл ажиллагаанаас болж буй асуудлууд бий. Үүнд хүүхдүүд илүүтэй өртөж байгаа нь харамсалтай.
Монгол улсын хүн амын 37 хувийг хүүхэд, өсвөр насны залуучууд эзэлдэг.
Олон нийт энэ асуудалд илүү анхааралтай хандах хэрэгтэй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, зодож эхлэхээс аваад л хажуугийн айл нь мэдээлдэг байх механизмыг бий болгох нэн шаардлагатай.
-Хүүхдийн эрх зөрчил гэдэг ойлголтод юуг авч үзэж байна вэ?
-Олон нөхцөл бий. Хүүхдээ хүмүүжүүлж байна гэж зоддог монгол хүмүүсийн уламжлал мөн л хүүхдийн эрхийг зөрчиж буй нэг хэлбэр. Гэхдээ онцгой хүүхдийн эрхийг зөрчиж, хүүхэд гэмтэж бэртэж, амь насаа алдах энэ хүрээнд илүү их ажиллаж, энэ чиглэл рүү илүү мэргэжилтнүүдээ мэргэшүүлэх шаардлагыг тодорхойлох зайлшгүй хэрэгцээ бидэнд тулгарч байгаа.
Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...