УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн
2013.11.29

2014 оны төсөвт алдаатай зүйл байхгүй

ТВ9-ийн Ардын парламент нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт 2014 оны төсвийн талаар цаг үеийн асуудлаар ярилцах болно. Нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн болон эдийн засгийн ухааны доктор Б.Очбадрах нар оролцож байгаа юм.

УИХ 2014 оны төсвөө энэ сарын 15-ны дотор баталж чадсан. Гэсэн ч МАН-ын бүлгийн зүгээс 2014 оны төсөв алдаатай байсан гэж шат дараалан  мэдэгдэж эхэлсэн. Үүнтэй холбоотой 2014 оны төсвийн эргэн тойронд үүссэн асуудлыг тодруулан ярилцах юм.

Студид хоёр намын төлөөллийг урихаас илүүтэй бие даагч гэдэг талаас нь болон эдийн засагч хүнийг урьсан.

- Тэгэхээр үнэхээр 2014 оны төсөв МАН-ын бүлгийн онцлоод байгаа шиг Алдаатай батлагдсан эсэхэд ямар байр суурьтай байгаа бол?

Гишүүн Ц.Даваасүрэн: Саяын батлагдсан төсөвтэй холбогдуулан хөндсөн өрийн үзүүлэлтийн асуудал нь төсвийн тухай хуулиар сангийн сайдад оногдуулж байгаа үр дүнгийн үзүүлэлтийн тодорхой тоо юм. Өөрөөр хэлбэл сайд бүрд үр дүнгийн үзүүлэлт гэж байгаа. Жишээ нь дотоод өр тэдэн хувийн түвшинд байна. гадаад өрийн түвшин ийм байна гэх мэт. Энэ дотор өрийн харьцаа ДНБ-ын 60 хувиас илүүгүй байна гэсэн үр дүнгийн л үзүүлэлт юм. Энэ нь хуулийн заалт биш.

Сангийн сайдын ажлыг дүгнэх үзүүлэлт юм. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд 60 хувийн босгыг хоёр жилийн шатлалтай байхаар оруулж ирэх байсан ч уначихсан хэвээр хэрэгжиж байгаа. Мөн ДНБ-ын өрийн харьцаа 40 хувиас хэтрэхгүй байна гэдэг харьцаа мөн хүчинтэй хэвээр. Нөгөө асуудал нь 2014 оны төсвийн гол баримтлах зарчим бол төсвийн хүрээний мэдэгдэлд өрийн харьцаа 40 хувиас хэтрэхгүй гэсэн өөрчлөлт хэвээрэй. Хуулийн хувьд өртэй холбоотой ямар нэгэн алдаа мадаг гараагүй гэж хэлж болно.

Эдийн засгийн ухааны доктор Б.Очбадрах: Анх орж ирж байсан төсвийн төслийн хувьд сайн засагдсан гэж харсан. Гэхдээ зарим анхаарах зүйл байсан. Өрийн асуудлыг 60 хувь болгох санал оруулж ирснийг эсэргүүцсэн нь сайн алхам болсон. Төсвийн тогтвортой байдлын хуулиар 40 хувиас хэтрэхгүй байх ёстой. Эдийн засаг өсч байгаа үед энэ тоо мөн өснө. Тэгэхээр 40 хувь гэдэг нь өөрөө гарцтай тоо гэж харагдаж байгаа.

Мөн тусах ёстой зарим зүйл энэ хуульд орсонгүй гэж харсан. Тухайлбал Оюутолгойгоос орж ирэх ёстой 450 тэрбум төгрөгийг хууль оруулсангүй. Өнгөрсөн жил төсөвт тусгагдсан хэдий ч шийдэгдсэнгүй. Үүнийг энэ жил тусгаад оруулах ёстой байсан ч орсонгүй.  Үүнийг шаардаж авах ёстой. Үүний цаана монголын ард түмний маш их хөрөнгө явж байгаа.

Үргэлжлэлийг бичлэгээс....