Монгол Солонгосын эдийн засаг хөрөнгө оруулалтын форум
2013.12.03

Монгол Солонгосын эдийн засаг хөрөнгө оруулалтын форум боллоо

Монгол Солонгос 2 улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 22 жилийн ойн хүрээнд   Монгол Улсын Элчин сайдын яам, тус улсын  их дээд сургуулиудад суралцаж байгаа залуу докторууд хамтран “Монгол-Солонгосын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт-2013” сэдэвт Монгол-Солонгосын эдийн засаг, хөрөнгө оруулалтын форумыг өнөөдөр Сөүл хотноо зохион байгуулж байна.

  Тус форумд хоёр улсын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, эрдэмтдийн төлөөлөл оролцож буй бөгөөд Монгол Улсын хөгжлийн өнөөгийн төлөв байдал, эдийн засаг, эрх зүйн орчин болон байгаль орчин, эрдэс баялгийн талаар мэдээлэл өгч, хоёр орны хамтын ажиллагааны чиглэлээр санал бодлоо солилцох ажээ.

Форумаас гарсан шийдвэр болоод шинэ санал санаачилгын талаар бид мэдээлэх болно.