2013.11.20

Б.Бямбасайхан: Эдийн засаг дахь баялгийг хувийн хэвшил үйлдвэрлэж байна

МҮОНТВ-ийн “Ярилцъя” хөтөлбөрийн зочноор Монголын бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхан оролцлоо.

-Монгол улсыг хөгжилд хөтөлсөн цогц бодлоготой болоход хувийн хэвшлийнхний үүрэг, оролцоо ямар байх вэ?

-Эдийн засгийн 80 орчим хувийг хувийн хэвшил үйлдвэрлэж байгаа. Ажиллах хүчний 75 хувийг хувийн компаниуд гаргаж байна. Тэгэхээр эдийн засгийн чухал субъект гэдэг нь ойлгомжтой. Эдийн засаг цаашаа илүү өсөх боломжтой.

Өнөөдөр тэр дүр зургаа хамт гаргаж, аль чиглэл рүү яаж явахаа тодорхойлчихвол хувийн хэвшил тэр замдаа илүү эрчтэй орох боломжийг хайж байгаа. Төр зохицуулах үүргээ сайн гүйцэтгэхэд анхаараач. Түүнээс биш хувийн хэвшлийнхэнтэй, баялаг бүтээж буй хүмүүстэйгээ битгий өрсөлдөөч гэдэг талаар ярилцах байх гэж найдаж байна.

-Зөвлөлдөх уулзалтад ямар зарчмын санаа дэвшүүлнэ гэж бодож байна вэ?

-Засгийн газраас макро эдийн засгийн орчныг тогтвортой байлгахын төлөө төсвийн, мөнгөний бодлогуудаа сайн хэрэгжүүлэх, дээрээс нь зохицуулалтын орчныг хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид, хэрэглэгчдэд ойлгомжтой байлгах нь чухал. Бас нэг чухал зүйл нь хууль эрх зүйн орчин стандартын дагуу ажиллах.

Ажиллах хүчний 75 хувийг хувийн компаниуд гаргаж байна.

Миний хувьд бизнестэйгээ өрсөлддөггүй, макро эдийн засгийн, бодлогын, татварын орчныг ойлгомжтой тогтвортой байлгадаг, нөгөө талдаа шүүхийн шийдвэр гаргадаг процесс нь хүнд ойлгомжтой, нээлттэй байдаг бол ухаалаг төр гэж ойлгодог.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...