Хүнд салбарт цалингийн тарифын хэлэлцээр хэрхэн байгуулдагт суралцана
Уул уурхайн, барилгын салбарт цалингийн тарифын хэлэлцээр байгуулах нь сургалт семинар
2013.12.16

Хүнд салбарт цалингийн тарифын хэлэлцээр хэрхэн байгуулдагт суралцана

Уул уурхайн, барилгын салбарт цалингийн тарифын хэлэлцээр байгуулах нь сургалт семинар “The Corporate Hotel Ulaanbaatar”-ын гуравдугаар давхарт өнөөдөр эхэллээ.

Сургалтад Хөдөлмөрийн яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮЭ-ийн холбоо, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын цалин хөлсний асуудал хариуцсан хүмүүс оролцож байна. Барилга, уул уурхайн салбарт хийсэн судалгааны тайлан, салбарын тулгамдсан асуудал, цалингийн хэлэлцээр байгуулахын утга учир, хэрэгцээ шаардлага, анхаарах асуудлууд, хэлэлцээг хэрхэн зохион байгуулах талаар хоёр өдөр бүлгээр хуваагдан ажиллах юм.

Ярилцах асуултуудыг ОУХБ-ын зөвлөх тусгайлан бэлтгэж өгөх бөгөөд энэхүү ярилцлагаас гарсан үр дүнг Засгийн газар, Ажил олгогч, Үйлдвэрчнээс орсон төлөөллүүд тайлагнах аж.