Олон улсын уул уурхайн хөрөнгө оруулалтын үзэсгэлэн болно
“PDAC 2013” - Олон улсын уул уурхайн хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнгийн зураг
2014.01.17

Олон улсын уул уурхайн хөрөнгө оруулалтын үзэсгэлэн болно

Ирэх гуравдугаар сарын 2-5-ны хооронд Канад улсын Торонто хотод “PDAC 2014” - Олон улсын уул уурхайн хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн зохион байгуулагдах ажээ.

Тус үзэсгэлэнд монголын бизнес төлөөлөгчид оролцох боломжтой бөгөөд Монголын Бизнесийн Зөвлөл Канадын Элчин сайдын яамны Худалдааны хэлтсийн дэмжлэгтэйгээр төлөөлөгчдийг бүртгэж байгаа гэсэн. Тиймээс уул уурхайн салбарт бизнес эрхэлдэг хувь хүн, компаниудад зориулсан дэлхийн хамгийн том үзэсгэлэнд оролцохыг хүсвэл Монголын бизнесийн зөвлөлтэй холбогдох боломжтой.

Энэхүү 4 өдрийн үзэсгэлэнд дэлхийн 126 улсын нийт 1000 гаруй компаниуд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах юм. Үзэсгэлэнгийн үеэр сургалт семинарууд зохион байгуулагдахаас гадна Монголын тусгай өдөрлөг болох ажээ.